ЦӨМ СҮРЭГ, ҮРЖЛИЙН ТӨВИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

100

ЦӨМ СҮРЭГ, ҮРЖЛИЙН ТӨВИЙН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017.04.11                                                                                                                Чойр

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр баталсан  “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ, бүрэлдэхүүнд ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Н.Батцэцэг, Г.Хонгор, Орон нутгийн өмчийн газрын ахлах Х.Алтанцэцэг нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйн тухайн байгууллагын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод түвшингийн үзүүлэлтүүдийг, Цөм сүргийн төвийн даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ажлын үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт болгож, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажиллаа.

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэдэх Цөм сүргийн үржлийн төвийн зорилго нь “Сүмбэр түүний эрлийз хонины үржил селекцийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулж, эрлийзжүүлгийн ажлын үр дүнг үржлийн ажлын тооцоо гаргаж тохиромжтой хэвшлийн сүрэг Сүмбэр үүлдрийн хонины тоо толгойг нэмэгдүүлэх оршино” гэж тодорхойлсон.

Цөм сүрэг, үржлийн төв нь 2015 оны байдлаар цэвэр Сүмбэр үүлдрийн хонь 1063 толгой, эрлийз хонь 619 толгой, монгол хонь 152 толгой нийтдээ 1834 толгой хониноос хээлтэгч буюу хураглах хонь 961 толгой байна. Үүнээс нийтдээ 200-500 хурганы арьс бэлдэж бусад төлийг бойжуулах төлөвлөгөөтэй ажилласан байна.

Бүтэц орон тооны хувьд захирал-1,  нярав, жолооч-1, мал зүйч-1, нягтлан-1, үйлчлэгч-1, малчин-4 нийт 9 ажилтан, албан хаагч ажиллаж байна. Хэрэгжилтийг дараах үзүүлэлтээр үнэлж дүгнэлээ.

 

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил:

  • Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан – Цөм сүргийн үржлийн төв нь аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ОНӨҮГ-2016/1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”, аймгийн Засаг даргаар батлуулсан “Цөм сүргийн үржлийн төвийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу ажлаа төлөвлөн, зохион байгуулан ажилласан. Тус төлөвлөгөө нь байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн ажил, үйлчилгээний хүрээнд 16 арга хэмжээ, дотоод ажил үйлчилгээг зохион байгуулж, ашиг, орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд 11 арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Төлөвлөгөөний 2 арга хэмжээ 30 хувь, 1 арга хэмжээ 50 хувь, 3 арга хэмжээ 70 хувь, 10 арга хэмжээ 90 хувь,11 арга хэмжээ 100 хувь буюу дундаж хэрэгжилт 86 хувьтай хэрэгжсэн байна.
  • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх: 2016 онд нийт 21 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна.

 

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил

 

  • Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэрАлбан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага хангаагүй тушаалын үндэслэх хэсэгт хуулийн зүйл, хэсэг, заалтын ялгааг гаргалгүй нэг утгаар бичих, хуулийн 56 дугаар гэх утгыг хэрэглэлгүй шууд 56.1 гэх мэтээр хэрэглэж байна. Хуулийг хэрэглэхдээ тушаал шийдвэрт тохирсон хуулийг хэрэглэхгүй байгаа нь бүх ОНӨҮГазарт ажиглагдаж байна. Жирэмсний болон амаржсаны амралт авсан хүнийг буцааж няравын ажилд нь томилсон гэх боловч чөлөөлөгдсөн тушаалаас нь үзэхэд энэ талаар огт дурдаагүй, чөлөө авах хүсэлт байхгүй ажилтныг ажилд буцаан томилсон байна. Тус газрын няравын ажлын байрны тодорхойлолтонд зааснаар дээд боловсролтой байх шаардлагыг тавьсан байхад бүрэн дунд боловсролтой хүнээр тус ажлыг одоог хүртэл хийлгэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэхгүй байна. Цаашид энэ зөрчлийг арилгуулах шаардлагатай байна.
  • Анкет судалгаа, хувийн хэрэг- Хувийн хэргийн бүрдэлтийг хангаагүй ба энэ талаар тодруулахад одоо хийх гэж байгаа гэсэн тайлбар өгсөн.Албан хэрэг хөтлөлтийн стандартыг анхаарч үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахгүй байна. Тус газрын албан бланк нь стандарт бус, тушаал, албан бичиг болон бусад эрх зүйн актууд нь утга найруулгын илэрхий алдаатай байгаа тул холбогдох байгуулагуудаас сургалт авах шаардлагатай байна гэж дүгнэлээ.
  • Малчидтай байгуулсан гэрээ, гэрээний дүгнэлт – Малчидтай гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн гэрээг биш ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах нь зүйтэй байна. Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулиар зохицуулалтыг нь хийдэг тул малчдад ээлжийн амралт олгох болон бусад асуудлуудыг зохицуулах боломжгүй байна.
  • Сургалт, мэргэшүүлэх сургалтын үр дүн – Дотоод сургалт ур чадварыг дээшлүүлэхтэй холбоотой 9 төрлийн 18 удаагийн хичээл сургалт зохион байгуулагдаж, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан санхүүгийн ажилтны сургалтанд нягтлан бодогч Б.Лүнгэрэгжанцан, МЭҮГ-аас зохион байгуулсан “Малын цахим бүртгэл, мэдээлэл”-ийн сургалтанд 2 ажилтан хамрагдсан байна. 2015 оны 11 сард Мал зүйч Б.Хишигжаргалыг зохиомол хээлтүүлгийн сургалтанд хамруулсан байна. Сургалтын үр дүнд 2015 онд 628 цэвэр үүлдрийн эм хонинд зохиомол хээлтүүлэг хийж 89 хувийн үр дүнтэй буюу 559 хурга бойжсон байна. 2016 онд 709 цэвэр үүлдрийн эм хонинд зохиомол хээлтүүлэг хийсэн.

 

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил

 

  • Хөдөлмөр хамгаалалын хувцас, багаж хэрэгсэлээр хангагдсан болон ашиглаж буй байдал – Шаардлагатай халдвар хамгаалалын хувцас багаж хэрэгсэлээр хангагдаагүй, 2 ш хулдаасан халаадаар хангасан. мэргэшлээс шалтгаалах өвчнөөр урьдчилан сэргийлэх зорилгоор бээлий, нүдний шил, маск тогтмол зүүх шаардлагатай.
  • Ажиллагсадын эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлөлт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нийт 7,320,000 төгрөг төлсөн байна. Нийгмийн даатгалд 3,184,653 төгрөгийн өглөгтэй байна.
  • Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх“Дархлаажуулалт” аяны хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдыг “Улаанбурхан”, “Улаанууд” өвчний эсрэг вакцинжуулалтанд хамруулсан байна.

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх хүрээнд хийсэн ажил:

  • Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо Тус байгууллагын хувьд эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө, ашиг алдагдлын тооцоо батлуулж ажлаагүй тул тус бүрт нь дүгнэх боломжгүй байна. Иймд энэ 2 үзүүлэлтийг нэгтгээд дүгнэсэн болно. 2016 оны 31,100,000 төгрөгийн орлогын төлөвлөгөөг 28,500,000 төгрөг төвлөрүүлж, 2,600,000 төгрөгөөр тасалсан нь 2,600,000 төгрөгийн өр төлбөр үүсэх шалтгаан болсон байна. Орлогыг 252 тоо толгой мал нядалж 10,586,500 төгрөг, өмнөх оны авлаг цуглуулсан 7.000,000 төрөг, 2.1 сая малчдын төл дутуу оруулсан төлбөр, ноосноос 3,269,020 төгрөг, өмнөх оны дайвар бүтээгдэхүүн 69000 төгрөг, 316 арьс бэлтгээд 112 ширхэг арьсыг хулалдан борлуулж 6,470,000 төгрөгийн орлого олсон байна. Үүнээс харахад мал өсгөх үйл ажиллагаа явуулдаг байгууллага биш учраас малыг нядалж мах, арьс бэлтгэн худалдан борлуулж төлөвлөгөөт орлогыг олох бүрэн боломжтой үзүүлэлт харагдаж байна. Иймд эдийн засгийн тооцоо судалгааг бодитой гаргаж, төлөвлөгөө боловсруулан, мөрдөж ажиллах шаардлагатай байна. Өмнөх онд 5,7 сая төгрөгний өр төлбөр 8,2 сая төгрөг болж өссөн байна. Өмнөх оны 14,9 сая төгрөгийн авалагатай байснаас 8.2 сая төгрөг болж буурсан үзүүлэлттэй байна.

 

Хүснэгт 1.

Үйл ажиллагаа

Малын тоо

1

Оны эхний мал

2007

2

Нядалсан мал

252

3

Зүй бус хорогдол

196

4

Толгой хамгаалалтаар малчдад өгсөн

105

5

Албан хэрэгцээнд

4

6

Өвчнөөр

4

7

Төл

559

8

Жилийн эцсийн малын тоо

2005

 

 

  • Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт – Өмнөх аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажлаагүй, Малын зүй бус хорогдол ихтэй, цалин хөлснөөс суутгах татваруудыг үнэн зөв тооцдоггүй зэрэг Аудитын үнэлгээ, тодруулга, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдтэй тус тус нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт – Үндсэн хөрөнгийн ашиглалтын бүртгэл, хөтлөлт, үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын материал, няравын кассын тайлантай танилцсан. Хөрөнгийг түүвэрчлэн, цохож, сейр, маркуудтай нь тулгаж тоолсон. Эд хариуцагчийн картыг хүн тус бүрээр нь гаргасан боловч зурагжуулж баримтжуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна. Байгууллагад тавилга, техник тоног төхөөрөмж дутагдалтай, хүрэлцээ муу байна.

Малын удмын санг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

 

  • Сүмбэр үүлдрийн хонины тоо толгойг өсгөх, хээлтүүлэг, ангилан ялгалт, эрүүлжүүлэх арга хэмжээг технологит хугацаанд авч хэрэгжүүлсэн эсэх– 2016 онд сүмбэр хонь 2005 тоо толгой байна. Мөн ангилан ялгалт, эрүүлжүүлэх арга хэмжээг технологит хугацаанд нь хийж гүйцэтгэсэн байв.
  • Батлагдсан үнэ тарифийг мөрдөж, каракуль арьс бэлтгэн, зах зээлд нийлүүлж орлого үйлдвэрлэсэн байдал – 2016 онд 316 ширхэг арьс бэлтгэсэнээс 96 ш, өмнөх оны бэлтгэсэн 16 ш нийт 112 ш арьс борлуулж 6,470,000 төгрөгийн орлог бүрдүүлсэн байна. Арьсны чанар, үнэ, сурталчилан таниулах зэргээс хамаарч тухайн онд бэлтгэсэн арьсаа 100 хувь борлуулж чаддаггүй байна. Үлдэгдэл 344 ширхэг арьс байна.
  • Каракуль арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх талаар судалгаа хийсэн эсэх – 2015 онд Каракуль арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар тооцоо судалгаа хийсэн байна.

  Бэлтгэсэн арьснаасаа эмэгтэй хүний нөмрөг, цүнх хийж аймаг, Улсын үзэсгэлэн худалдаанд каракуль арьсыг сурталчилан оролцож байсан байна.

Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ

Үзүүлэлт

Албан болон баримт бичгүүд

Өгвөл зохих оноо

1. Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан

3.4

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх

4

 

Дундаж оноо

 

7.4

2. Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр

2

Хөдөлмөрийнгэрээ, гэрээний хэрэгжилт

2

Анкет, судалгаа, хувийнхэрэг

2

Малчдидтай байгуулсан гэрээ, гэрээний дүгнэлт

2

Сургалт, мэргэшүүлэх сургалтын үр дүн

4.6

 

Дундаж оноо

 

12.6

3. Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил Хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж байгаа байдал.

1

Ажиллагсадын эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлөлт

4

Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх

2

 

Дундаж оноо

 

7

4. Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт

8

2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо
Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт

2

Үндсэнхөрөнгийнбүртгэл, няравынбичигбаримт

4

 

Дундаж оноо

 

14

5. Удмын санг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх Сүмбэр үүлдрийн хонины тоо толгойг өсгөх, хээлтүүлэг, ангилан ялгалт, эрүүлжүүлэх арга хэмжээг технологит хугацаанд авч хэрэгжүүлсэн эсэх

9

Батлагдсан үнэ тарифийг мөрдөж, каракуль арьс бэлтгэн, зах зээлд нийлүүлж орлого үйлдвэрлэсэн байдал

7

Каракуль арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх талаар судалгаа хийсэн эсэх

3

 

Дундаж оноо

 

19

 

Ерөнхий оноо

60

 

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Албан хэрэг хөтлөлтийн стандартыг анхаарч үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
  2. Стандарт шаардлага хангасан албан бланктай болох
  3. Хөдөлмөрийн дотоо журам, хөдөлмөрийн гэрээг шинэчилэн боловсруулж, баталгаажуулах,
  4. Дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах
  5. Ажилчдын хувийн хэргийг бүрдүүлэх
  6. Малчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сайжруулан, шинээр байгуулах.
  7. Хуучин, хадгалалтын байдлаас шалтгаалан стандартад нийцэхгүй болсон арьсанд дахин үнэлгээ тогтоолгон борлуулах шаардлагатай болсон байна.
  8. Ажиллагсадыг 2 жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх.
  9. Шаардлагатай халдвар хамгаалалын хувцас багаж хэрэгсэлээр ажиллагсадыг хангаж байх.
  10. Албан хаагчидыг чадавхижуулж, ажиллах нөхцөл боломжыг сайжруулан тогтвор суурьшилтай ажлууллах.
  11. Цөм сүргийн үржлийн төвийн эзэмшилийн өвөлжөө, хаваржаа, худгийн бэлчээрийг ашиглан, хамгаалж отор нүүдэл хийж малын тарга хүчийг сайтар авахуулж байх.
  12. Өөрсдийн нөхцөл боломжоо ашиглан өвсний нөөцөө бүрдүүлж байх.

 

Үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт:

  • Бэлтгэсэн арьснаас худалдан борлуулах боломжгүй, элэгдэлд орсон 17 ширхэг 1,1 сая төгрөгийн арьс эргэлтийн хөрөнгөд бүртгэлтэй байна. Иймд эдгээр арьсыг байгууллагын “Өмч хамгаалах байнгын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэн байгууллагын даргын шийдвэрээр устган, тайланг Орон нутгийн өмчийн газарт ирүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тавилга, тоног төхөөрөмж элэгдлээрээ анхны үнээ нөхсөн, ажлын шаардлага хангахгүй байна. Иймд 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга худалдан авах саналыг оруулах

Санхүү, бүртгэлийн хувьд:

  • Өр, авлагыг бууруулах арга хэмжээ авах, цаашид өр, авлага шинээр үүсгэхгүй байхад анхаарч ажиллах
  • Орлогын төлөвлөгөөг таслахгүй байж, мал нядалж мах болгон худалдан борлуулах малын тоо толгойг нэмэгдүүлэх
  • Байгууллагын ажилчдын ажлын үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж, урамшуулал олгох журам боловсруулан баталж, мөрдөж ажиллах шаардлагатай байна.