УС-ДУ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

111

УС-ДУ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017.04.11                                                                                                                 Чойр

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр баталсан “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, бүрэлдэхүүнд ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг, ГХБХБГ-ын хэлтсийн дарга Б.Даваажаргал, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтанцэцэг нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйг тухайн байгууллагын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод түвшингийн үзүүлэлтүүдийг, ОНӨҮГ-уудын захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ажлын үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт болгож, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажиллаа.

Ус-Ду ОНӨААТҮГ нь 2016 онд үндсэн 36, улирлын чанартай 15, нийт 51 орон тоотой үйл ажиллагаа явуулсан. Одоогоор улирлын чанартай 6 орон тоог цөөрүүлж 45 орон тоотой ажиллаж байна.

 

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил:

  • Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан– Төлөвлөгөөний тайланг төлөвлөлтийн дагуу гаргаагүй. “Ус-ДУ” ОНӨҮГазар нь нийт 49 аж ахуйн нэгж, байгууллага, 1125 айл өрхийг дулаан, цэвэр, хэрэглээний халуун усаар хангаж, бохир ус татан зайлуулж байна. Засаг даргатай байгуулсан контрактын дагуу цэвэр усны эх үүсвэрийн 500м3 багтаамжтай 1 усан санг цэвэрлэж, ариутгах ажил, 1-р өргөх станцын 5,6-р цооногт усны тоолуур угсрах, 2-р өргөх станцад усны тоолуур тавих, төмөргүйжүүлэх төхөөрөмжийг задалж, угааж сэргээлт хийх, бохирын худгуудыг сэргээн засварлах, автомашинуудад засвар үйлчилгээ хийх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тоолууржилт 96 хувьтай. Усны тоолуур баталгаажуулалтын лабораторийг ашиглалтад оруулж, тусгай зөвшөөрөл авч, 2016 онд 100 айлын 200 тоолуурыг баталгаажуулалтад хамруулсан.

ОНХСангийн 238.1 сая төгрөгөөр DZL-4.2 зуухны их засвар, зуухны барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллан, ДХГ2-ДХГ5 хүртэл 249 м 5 хос шугамын шинэчлэл, ОНХСангийн 36.7 сая төгрөгөөр нийтийн эзэмшлийн орон сууцны орцнуудын дулааны шугамын их засвар, ОНХСангийн 196.0 сая төгрөгөөр 5-р сургуулийн худаг хүртэлх 144 м 5 хос шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн байна.

Гэрээнд туссан 1-р өргөх станцын 5-р цооногийн барилгыг буулгаж шинэ барилга барих, хашааг шинэчлэх, 1-р өргөх станцын 3-р цооногт насос угсрах, гадна цахилгаан татах 50 м, штанг солих 60м, цооногийн кабель 70м хийх, ахуйн хими цэвэрлэгээний багаж тоног төхөөрөмжийг бүрэн ашиглалтанд оруулан орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх заалтууд хийгдээгүй байна.

  • Дуудлага хүлээн авагчийн бүртгэл, диспетчерийн распорт – Зууханд дулааны тоолууртай болсон. Ингэснээрээ усны зарцуулалт, өгөх буцах температурыг бодитой хэмжих боломжтой болсон. Гарч буй дулаан гадна агаарын температураас хамаарч 40-800С гарсан, ирж буй дулаан 200С-аар буурч ирж байна. Энэ нь гадна шугам сүлжээ усны алдагдал ихтэй байгааг харуулж байна.

2016 оны 12 сар буюу өвлийн ид хүйтний улиралд зуух доголдсоноос шалтгаалан дулааныг 680С-тай өгсөн байна.Хэрэглээний халуун усыг 2016 оны 10-р сараас эхлэн өдөр бүр өгч ажилласан. Гэрээнд 7-23 цагт хэрэглээний халуун усыг өгөхөөр тусгасан боловч, 8-22 цагийн хооронд өгч байгаа

  • Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл – Зууханд дулааны тоолууртай болсон. Ингэснээрээ үйлдвэрлэн түгээж буй дулааныг нарийн хэмжих боломжтой болсон. Гарч буй дулаан гадна агаарын температураас хамаарч 40-800С гарсан, ирж буй дулаан 200С-аар буурч ирж байна. Энэ нь гадна шугам сүлжээ усны алдагдал ихтэй байгааг харуулж байна.

  2016 оны 12 сар буюу өвлийн ид хүйтний улиралд зуух доголдсоноос шалтгаалан дулааныг 680С-тай өгсөн байна. Хэрэглээний халуун усыг 2016 оны 10-р сараас эхлэн өдөр бүр өгч ажилласан.

  • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх–Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр хөтөлдөг. Ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэж хөтөлж хариу өгч ажилласан байна. Иргэдээс гаргасан санал, гомдол хүсэлтийг 95 хувь шийдвэрлэсэн.
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт– Байгаль орчны ерөнхий үнэлгээг 2013 оны 5 дугаар сарын 27, цэвэр усын эх үүсвэрийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2015 оны 03 дугаар сарын 10-нд тус тус хийлгэсэн бөгөөд ерөнхий үнэлгээгээр уурын зууханд нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр туссан боловч, одоог хүртэл нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй. /Хөрөнгийн асуудлаас шалтгаалан/. Мөн Байгаль орчны ерөнхий үнэлгээг үндэслэн межментийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж БОАЖГ-аар хянуулж, дүгнүүлэх ажил хийгдэхгүй байна. Тус байгууллагын харьяа цэвэрлэх байгууламжид байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дугаар заалтыг тус тус зөрчиж байна. Тухайн байгууллага нь шинэ цэвэрлэх байгууламж баригдахыг хүлээн хийлгээгүй байна.
  • Усны гэрээ, гэрээний биелэлт2016 онд 134318 м3/жил ус хэрэглэхээр төлөвлөснөөс 116523 м3/жил ус хэрэглэж, 2264089 төгрөг төлсөн байна. 100 хувь төлсөн.
  • Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн– Мэргэжлийн хяналтын газраар 1,2,3,4,11-р саруудад нийт 13 шинжилгээ, 12-р сард Ус сувгийн удирдах газарт цэвэр усны 3, бохир усанд 1 шинжилгээ хийлгэсэн.Цэвэр болон бохир усны хяналтыг тогтмолжуулах шаардлагатай. Хэрэглэгчийн усны шинжилгээний дээжийг 15-р байрнаас авсан байна. Цаашид хойд байрнууд болон сар бүр өөр өөр байрнаас авч, хэрэглэгчийн хэрэглэж буй усны чанарт дүгнэлт хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авах
  • Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл – ОНХСангийн хөрөнгөөр цэвэр усны болон халаалтын зуухны насосуудыг шинэчилсэн, ялтсан бойлуур, зуухны ул ширэм, ус зөөлрүүлэх тоног төхөөрөмжүүдийг өөрийн хөрөнгөөр дулааны тоолуур 3.8 сая, цэвэр усны гүний худгийн насос 3.0 сая.төг, хэрэгцээний халуун усны сүлжээний насос 1.8 сая төг, дымсос 18000м3 агаар сордог, зуухны агааржуулалтын тоног төхөөрөмж 3.0, трансматор/цэвэр усанд-8.0 сая/, бохирын насос 4.0 сая.төг, ковшийн мотор 3.8 сая, 1 компьютер /1.2 сая төг/, 1 принтер 0.3 сая төг, худалдан авч суурилуулсан..

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил:

  • Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр– албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага бүрэн хангаагүй. Албан бичиг боловсруулах, тушаал шийдвэр гаргахдаа утга найргуулгын алдаатай, хуулийн үндэслэл, зүйл заалтыг зөв хэрэглээгүй байна. Тухайлбал: тушаалын үндэслэх хэсэгт хуулийн зүйл, хэсэг, заалтын ялгааг гаргалгүй нэг утгаар бичих, хуулийн 56 дугаар гэх утгыг хэрэглэлгүй шууд 56.1 гэх мэтээр хэрэглэж байна. Хуулийг хэрэглэхдээ тушаал шийдвэрт тохирсон хуулийг хэрэглэхгүй байгаа нь бүх ОНӨҮГазарт ажиглагдаж байна. Шалгалтын явцад нэг нэгнээсээ хуулбарлаж авсан нь ажиглагдаж байна. Яг алдаа, доторх утга нь нэг тушаалуудыг бүх газрууд хэрэглэж байна.

   Сар бүр төлөвлөлт хийж үр дүнг тооцон ажиллаж захирлын зөвлөлийн хурлаар үр дүнг хэлэлцэж ажилчдад урамшуулал олгодог байна. Үнэлэлтийг харахад 1-р сарын ажлыг үнэлэхдээ  ажлын үр дүнг харгалзахгүйгээр 15,30,50,70 хувийн үнэлгээ авсан ажилчдад адил хэмжээгээр буюу 25%-ийн нэмэгдэл хөлс олгосон зөрчил ажиглагдлаа.

   Урамшуулал цалин олгохдоо захиралын 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн А\34 тоот тушаалаар “Ажлын үр дүнгээр олгох шагналын журам”-аар зохицуулж сар бүр үнэлж, дүгнэж 25 хүртэл хувиар нэмэгдэл хөлс олгодог. Байгууллагын дотоод журам, хамтын гэрээ нь хууль эрх зүйд нийцээгүй, шинэчлээгүй 2013 оны  хугацаа дууссан хуучин гэрээтэй, ажилчдад олгох шагнал, урамшуулал, нэмэгдэл хөлсийн талаар Хамтын гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зүйл заалтаар оруулж тусгаагүй байна.

   Хөдөлмөрийн Дотоод журмаар ажилчдад буцалтгүй тусламж үзүүлэхдээ харилцан адилгүй ажилласан жилийг харгалзан харилцан адилгүй олгож байгааг зогсоож, нэгэн жишиг хэмжээгээр дотоод журам, хамтын хэлэлцээрт тусгаж, Төсвийн тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоол шийдвэрүүдэд нийцүүлж олгох нь зүйтэй байна.

   Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, төлөвлөсөн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй, 2016 оны аудитын шалгалтаар байгууллагын дотоод журам, хамтын хэлэлцээрийг хуульд нийцүүлэн боловсруулж баталгаажуулах, шагнал урамшуулал, тэтгэмжийг олгохдоо холбогдох хууль, тогтоол шийдвэрт нийцүүлэн олгох зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна.

  • Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт, анкет судалгаа, хувийн хэрэг – Ажилчдын анкет судалгааг хэсэг бүрээр нь бүрдүүлсэн, баяжилт хийдэггүй. Ажилчдыг эмчийн үзлэгт бүрэн хамруулсан, ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч хөдөлмөрийн гэрээ хэт нуршуу, зарим нэгэн ажилчдын хөдөлмөрийн гэрээнд 2 тал гарын үсэг зураагүй байсан.
  • Мэргэжилтэй боловсон хүчний хангалт– 60 хувь нийт 45 ажилтантай бөгөөд 2016 онд 3 инженерийг мэргэшүүлэх сургалт, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерүүдийг бэлтгэх сургалтанд хамруулсан. мөн 1 диспетчер, 11 машинч, 1 зуухны засварчиныг сургалтанд хамруулж, мэргэжлийн үнэмлэхтэй болгосноор 2016 онд нийт 16 албан хаагчийг сургалтанд хамруулсан

Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил

  • Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа–Өдөр тутам, сар бүр, онцгой нөхцөлд, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвшсэн.
  • Хөдөлмөрх амгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилтХөдөлмөр хамгааллын сургалтын төлөвлөгөөгөөр 43 сургалт зохион байгуулахаас 10 сургалт зохион байгуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилт гаргаагүй. Зохион байгуулсан сургалтанд хамрагдсан албан хаагчдын бүртгэл хөтөлсөн, сургалтын материалыг хавсаргасан. Сургалтын дагуу шалгалт авсан тэмдэглэл байхгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, 18,2 заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.
  • Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал – зориулалтын хувцасаар хангагдаагүй, маск, каск, бээлийгээр хангасан. Ажлын байранд маск тогмол зүүдэггүй бөгөөд мэргэшлээс шалтгаалах өвчнөөр урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол зүүлгэх, хөдөлмөр хамгааллын хувцас ашиглалтад хяналт тавьж ажиллах нь зүйтэй.

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх хүрээнд хийсэн ажил:

  • Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт – Аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны гэрээний хавсралтаар батлагдсан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөгөөр 1 289,3 сая төгрөгийн орлого, 1 159,1 сая төгрөгийн зардал, 130,1 сая төгрөгийн ашигтай ажиллахаар төлөвлөгджээ. Гүйцэтгэлээр 1 395,3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж /үүнд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бусад орлого гэж бүртгэсэн 370,0 сая төгрөгийн дүнг оруулж тооцоогүй болно/, 8 хувиар давуулан биелүүлсэн байна. 1 599,9 сая төгрөгийг зардалд зарцуулж, төлөвлөгөөг 8 сая төгрөгөөр, 38 хувиар хэтрүүлсэн байна. 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүнгээр авлага, өглөггүй гарахаар төлөвлөгөө тавин ажилласан боловч 79.3 сая төгрөгийн авлага, 110.9 сая төгрөгийн өр төлбөртэй гарсан байна.
  • 2016 оны үйл ажиллагааны ашиг, алдагдлын тооцоо – Зуухнууд ид ачаалалтай, өвлийн улиралд зуух 2 удаа эвдэрч, аваарын байдалтай өвлийг давсан. Үүний улмаас зуухны засварын зардалд 53,0 сая төгрөг зарцуулж, байнгын хэрэглээний халуун ус өгч эхэлсэнтэй холбоотой нүүрсний зардал 25,9 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 438,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж, бусад орлого олсонтой холбоотой 370.0 сая төгрөгийг зардалд зарцуулсан байна. Эдгээр үзүүлэлтүүд зардлыг төлөвлөгөөнөөс 38 хувиар нэмэгдэх гол шалтгаанууд болсон байна. Мөн байгууллагын үйл ажиллаагаатай шууд хамааралтай нүүрс, цахилгааны үнэ нэмэгдэж байгаа нь байгууллагад ачааллыг нэмэгдүүлж байна. Цаашид байгууллагын зардал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг сайжруулан ажиллах шаардлагатай байна. Мөн борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг тооцож,үнэ тариф нэмэгдүүлэх шаардлага байгаа эсэх судалгаа гаргах, халаалтын зуухнууд 90 хувьдаа хүртэл элэгдсэн, эвдрэл, гэмтэл их байгаа учир шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа нь харагдаж байна.
  • Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт – Тус газрын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн болон тодруулгад төрийн аудит шалгалт хийж, санал дүгнэлтийг өгдөг учраас Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг үнэлгээндээ оруулж тооцдог. Тус үнэлгээгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-ын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж үзэн зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. Мөн өмнөх оны аудитын зөвлөмжийн санхүүгийн зөрчлийг арилгаж ажилласан байна. Харин байгууллагын дотоод журам, хамтын хэлэлцээрийг шинэчлэн боловсруулж баталгаажуулах, шагнал, урамшуулал, тэтгэмж олгохдоо холбогдох хууль, тогтоол шийдвэрт нийцүүлэх олгох зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт – Үндсэн хөрөнгийн ашиглалтын бүртгэл, хөтлөлт, үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын материал, няравын кассын тайлантай танилцсан. Хөрөнгийг түүвэрчлэн, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын данснаас зарим хөрөнгийг цохож тоолоход хөрөнгийн эмх цэгц сайн, маркжуулан хаягжуулсан байна. Эд хариуцагчийн картыг хүн тус бүрээр гаргасан, бүртгэл, хөтлөлтийг стандартын дагуу үнэн зөв хөтөлсөн байсан. Жилийн эцсийн тооллогын дүнгээр үндсэн хөрөнгө актлах жагсаалтыг гаргасан байна. Эдгээр хөрөнгүүдийг нүдээр үзэж, баримтжуулсан, бүгд эвдэрсэн актлах шаардлагатай болсон хөрөнгүүд байсан учраас саналыг ОНӨГазарт ирүүлэх тухай зөвлөмж өгсөн. Харин 2013 оноос хойш шугамуудыг хэсэгчлэн сольж засвар үйлчилгээ 3 удаа хийсэн байтал сольж тавьсан хуучин шугамнуудыг актлуулж даснаасаа хасаагүй, байгууллагын хашаанд хураасан байдалтай хэвээрээ байлаа. /2016 онд улсын тооллогоор тус байгууллага дээр ажиллахдаа  сольсон шугамнуудыг актлуулах саналыг ирүүлэх, хөрөнгийн эмх цэгцийг сайжруулах талаар зөвлөлгөөг комиссын зүгээс өгсөн/ Үндсэн хөрөнгө 43 хувийн элэгдэлтэй, одоо ашиглаж буй зуухыг 2006 онд  ашиглалтанд орсоноос хойш шинэчлээгүй, элэгдлээрээ анхны өртөгөө нөхсөн, шинэчлэх шаардлагатай байна.

 

Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээний хүснэгт

Үзүүлэлт

Албан болон баримт бичгүүд

Үнэлгээ

1. Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан

4

Дуудлага хүлээн авагчийн бүртгэл

5

Диспетчерийн паспорт
Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл

5

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх

4.7

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт

3

Усны гэрээ, гэрээний биелэлт

4

Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн
Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл

5

Дундаж оноо

30.7

2. Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр

2

Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт

3

Анкет, судалгаа, хувийн хэрэг

3

Мэргэжилтэй боловсон хүчний хангалт

3

Дундаж оноо

12.0

3. Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа

5

Хөдөлмөр хамгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилт

3

Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал

3

Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх

5

Дундаж оноо

16

4. Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт

5

2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо

7

Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт

5

Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт

3

Дундаж оноо

20

 

Ерөнхий оноо

78.7

 

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Ажилчдын хамтын гэрээг шинээр боловсруулж, бүртгүүлэх
  2. Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээг шинэчилж, ажилчдад олгох шагнал, урамшуулал, тэтгэмжийг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн нэгэн жишиг хэмжээгээр тогтоож олгох /тэтгэмж, урамшуулал олгохдоо ажилласан жилийг харгалзахгүй байх/
  3. Дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах, төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах
  4. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг товч бөгөөд тодорхой Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөлүүдийг бүрэн тусгаж шинэчилж байгуулах
  5. Ажлын үр дүнгээр олгох шагналын журамд нэмэлт өөрчлөлт оруулж, ажлын үнэлгээ, олгох урамшууллын хувь хэмжээг нарийвчлан тогтоох
  6. Одоо ашиглаж буй цэвэрлэх байгууламжид Байгаль орчин аялал жуулчлалын газраар байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэн, цэвэрлэх байгууламж, усны эх үүсвэр, зууханд менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллах
  7. Цэвэр болон бохир усны хяналтыг тогтмолжуулж, хэрэглэгчийн усны шинжилгээний дээжийг өөр өөр байрнаас авч, хэрэглэгчийн хэрэглэж буй усны чанарт дүгнэлт хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авах
  8. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд улирал бүр үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг тогтоож ажлыг тусгах, өдөр тутмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажилтай нь уялдуулан амаар, буюу бичгээр өгч гарын үсгээр баталгаажуулах
  9. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бүтэн жилийн төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж, хэвших, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг жилд 1-2 удаа сургалтад хамруулж байх

Үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт:

  • Актлахаар ялган тоолж бэлдсэн хөрөнгүүдийг актлах саналыг ирүүлж актлуулан, хөрөнгийн эмх цэгцийг сайжруулах
  • Шинэ шугам хэд хэдэн удаа сольж тавьсантай холбоотойгарч буй хуучин шугамнуудыг акталж, данснаас хасах саналыг ирүүлж, актлуулан байгууллагын хашааны эмх цэгцийг сайжруулах
  • Байгууллагын хашаан дотор байгаа 2 ширхэг төмөр юмкостийг бүртгэлжүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган, батлуулах
  • Байгууллагын гол хөрөнгө болох шугамыг нарийвчлан схемчилсэн зурагтай болох, хөрөнгийг бүртгэлжүүлж, хяналт тавьж ажиллах үүрэгтэй нягтлан бодогч зарим шугамнуудыг тодруулж асуухад мэдэхгүй байгаа тул энэ тал дээр цаашид анхаарч ажиллах

Санхүү, бүртгэлийн хувьд:

  • Цаашид байгууллагын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг сайжруулан ажиллах шаардлагатай байна.
  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааран тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шаардлагатай тоног төхөөрөмж, урсгал засвар, хөрөнгө оруулалтуудын төлөвлөгөөг батлуулан, төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Бусад зардлыг батлагдсан зардлын дагуу бусад төсвийн байгуулагын жишгээр сар бүр зарцуулах зардлын хуваарь гаргаж, батлуулан хуваарийн дагуу тэвчиж болох зардлыг тэвчиж, байгууллагын төсөвт хэмнэлт үүсгэж ажиллах
  • Байгууллагын ажилчдад сар бүр 40 хувь хүртэл урамшуулал өгдөг асуудлыг зогсоож, бусад төсвийн байгууллагын жишгээр хагас, бүтэн жилээр урамшуулал олгодог байхаар өөрчлөн, зардал хэмнэж ажиллах