ТАЛЫН-ИЛЧ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

97

ТАЛЫН-ИЛЧ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017.04.11                                                                                                                Чойр

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр баталсан “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, бүрэлдэхүүнд ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг, ГХБХБГ-ын хэлтсийн дарга Б.Даваажаргал, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтанцэцэг нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйг тухайн байгууллагын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод түвшингийн үзүүлэлтүүдийг, ОНӨҮГ-уудын захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ажлын үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт болгож, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажиллаа.

Талын- илч ОНӨААТҮГ нь 2016 онд үндсэн 13, улирлын чанартай туслах ажилтан 8, нийт 21 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил:

  • Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан – Тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тайланг бичсэн. Тайланг товч, тодорхой, тоо баримтанд тулгуурлан бичихэд анхаарах. Талын-Илч ОНӨҮГазар нь 9 ААНБ, 123 өрхийг цэвэр усаар ханган, бохир усыг татан зайлуулж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг график хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Өөрийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй болсон бохирын Ф-159-н 12м шугам, цэвэр усны Ф76-н 24м шугам, дулааны Ф-159-н дулааны 8м, дулааны Ф100 10м шугамыг тус тус шинэчилсэн. Алсын худагт даралт болон хурд тохируулагч /инвестер/ шинээр тавьж, цэвэр усны эх үүсвэр, худгуудад хаалт арматур сольсон.

Тусгай зөвшөөрөлгүй учир хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэх боломжгүй. Хэрэглэгчдийн 86 хувь тоолууржсан. БОАЖЯ-аар 2016 оны 4-р сард дүгнэлт гаргуулахаар БОАЖЯ-нд материалыг хүргүүлж, ус олборлох, бохир ус татан зайлуулах тусгай зөвшөөрлийг 2017 оны 4-р сард авсан.

Барилга орон сууцны дотор халаалтын шугам хоолой халаах хэрэгслийг угаах, нягтын шахалт хийх, шинэчлэх, байшин барилгын дулааны алдагдлыг бууруулах ажлыг зохион байгуулах ажил хийгдээгүй.

  • Дуудлага хүлээн авагчийн бүртгэл, диспетчерийн распорт– Дуудлагын утсыг ажиллуулж, байгууллагын даргын баталсан үнэ тарифаар үйлчилгээг үзүүлж байгаа. Дуудлага хүлээн авагчийн бүртгэлийг хөтөлж, дуудлагыгбүрэн шийдвэрлэж ажилласан. Засварчдын үйлчилгээтэй холбоотой гомдол ирээгүй.
  • Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл – Дулааныг гадна агаарын температураас хамаарч өгдөг бөгөөд 12 сард өгөх Т-60-700С ирэх Т-50-600С, 11-р сард өгөх Т-52-480С ирэх Т-40-500С байна.Хэрэглээний халуун ус өгдөггүй.
  • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх – Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр хөтөлдөг. Ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэж хөтөлж хариу өгч ажилласан байна. Иргэдээс гаргасан санал, гомдол хүсэлтийг 95 хувьтай шийдвэрлэсэн.
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт –халаалтын зууханд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 2015 онд хийлгэсэн боловч бохирын хаялагат ерөнхий үнэлгээ хийлгээгүй байна. Байгаль орчны межментийн төлөвлөгөө боловсруулаагүй, гэхдээ энэ чиглэлээр хийсэн ажлын тайлан гаргаж, БОАЖГ-т хүргүүлсэн байна.
  • Усны гэрээ, гэрээний биелэлт2016 онд 31923 м3/жил ус хэрэглэж, 562400 төгрөгийг 100 хувь төлсөн.
  • Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн – Мэргэжлийн хяналтын газраар улиралд 1 удаа буюу нийт 9 удаа ундны усны шинжилгээг хийлгэсэн. Бохир усанд лабораторийн хяналтыг нэвтрүүлээгүй. Бохир усыг ил задгай хаядаг бөгөөд хяналт хийгдэхгүй байгаа нь агаар хөрсний бохирдлыг үүсгэх, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэх эрсдэлийг бий болгож байна.
  • Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл – сумын орон нутгийн хөгжил сангийн хөрөнгөөр халаалтын зуухны шинэчлэл, цэвэршүүлэх тоног төхөөрөмж тавигдсан. Өөрийн хөрөнгөөр нөүтбүүк, дымсос, зурагт, принтер худалдан авсан.

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил

  • Албан хэрэг хөтлөл, тушаал шийдвэр – Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага бүрэн хангаагүй. Албан бичиг боловсруулах, тушаал шийдвэр гаргахдаа утга найргуулгын алдаатай, хуулийн үндэслэл, зүйл заалтыг зөв хэрэглээгүй байна. Тухайлбал: тушаалын үндэслэх хэсэгт хуулийн зүйл, хэсэг, заалтын ялгааг гаргалгүй нэг утгаар бичих, хуулийн 56 дугаар гэх утгыг хэрэглэлгүй шууд 56.1 гэх мэтээр хэрэглэж байна. Хуулийг хэрэглэхдээ тушаал шийдвэрт тохирсон хуулийг хэрэглэхгүй байгаа нь бүх ОНӨҮГазарт ажиглагдаж байна. Шалгалтын явцад нэг нэгнээсээ хуулбарлаж авсан нь ажиглагдаж байна. Яг алдаа, доторх утга нь нэг тушаалуудыг бүх газрууд хэрэглэж байна.

Хөдөлмөрийн Дотоод журмаар ажилчдад буцалтгүй тусламж үзүүлэхдээ харилцан адилгүй ажилласан жилээр нь 1-3 хүртэл сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон зөрчил ажиглагдлаа.

 Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлдэггүй, төлөвлөсөн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байхгүй байна.

  • Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт – Хөдөлмөрийн гэрээг ажилтан бүртэй байгуулсан ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн 4 гол нөхцөлийг бүрэн тусгаагүй, хэт нуршуу байна.
  • Анкет судалгаа, хувийн хэрэг– Ажилчдын анкет судалгааг ажилтан бүрээр нь бүрдүүлсэн ч хангалтгүй, баяжилт хийдэггүй, зарим ажилчдыг хувийн хэрэг бүрдэл дутуу байсан. Ажилчдыг эмчийн үзлэгт бүрэн хамруулсан.
  • Мэргэжилтэй боловсон хүчний хангалт – 100 хувь нийт 14 ажилтантай бөгөөд 2016 онд 4 машинчийг сургалтанд хамруулж, үнэмлэхтэй болгосон.

Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил:

  • Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа– Өдөр тутам, сар бүр, онцгой нөхцөлд, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвшсэн.
  • Хөдөлмөр хамгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилтХөдөлмөр хамгааллын сургалтын төлөвлөгөөгөөр 5 сургалт зохион байгуулахаар төлөвлөж, зохион байгуулсан. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бүтэн жилийн төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөөний хэрэгжилт гаргаагүй. Зохион байгуулсан сургалтанд хамрагдсан албан хаагчдын бүртгэл хөтөлсөн, сургалтын материалыг хавсаргасан. Сургалтын дагуу шалгалт авсан тэмдэглэл байхгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.2 заалтуудыг хэрэгжүүлээгүй байна.
  • Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал – зориулалтын хувцасаар хангагдаагүй, маск, каск, бээлийгээр хангасан боловч ажлын байранд ажилчид маск, каск зүүгээгүй байсан.
  • Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх – албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт 34 үзүүлэлтээр 100 хувь хамруулсан.

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх ажлын хүрээнд :

  • Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтАймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны гэрээний хавсралтаар батлагдсан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөгөөр 210,3 сая төгрөгийн орлого, 9 сая төгрөгийн зардал, 56.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөгджээ. Гүйцэтгэлээр 229.7 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж /үүнд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бусад орлого гэж бүртгэсэн 657.8 сая төгрөгийн дүнг оруулж тооцоогүй болно/, 9 хувиар давуулан биелүүлсэн байна. 322.5 сая төгрөгийг зардалд зарцуулж, төлөвлөгөөг 55.6 сая төгрөгөөр, 20 хувиар хэтрүүлсэн байна. 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүнгээр авлага, өглөггүй гарахаар төлөвлөсөн боловч 23.8 сая төгрөгийн авлага, 2.8 сая төгрөгийн өр төлбөртэй гарсан байна.
  • 2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо Цаашид байгууллагын зардал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг сайжруулан ажиллах шаардлагатай байна. Байгууллагын ирүүлсэн саналаар 2016 оны зардлын төлөвлөгөө 293,0 сая төгрөгийн дүнтэй байхад гүйцэтгэлээр 322,5 сая төгрөгийг зардалд зарцуулсан байна. -29,5 сая төгрөгийн зөрүүтэй төлөвлөгөө ирүүлсэн байна.
  • Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт – 2014-2015 оны санхүүгийн зарим үйл ажиллагааны үр дүнд хийсэн Гүйцэтгэлийн аудитын тайлангаар орлого, зардлыг үндэслэлгүй буруу төлөвлөж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд удирдлагаас тавих дотоод хяналт муу байна гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд цаашид байгууллагын зардал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг сайжруулан ажиллах шаардлагатай байна. 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-ын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж үзэн зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. Мөн өмнөх оны аудитын зөвлөмжөөр дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллах үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй байна.
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт – Үндсэн хөрөнгийн ашиглалтын бүртгэл, хөтлөлт, үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын материал, няравын кассын тайлантай танилцах гэсэн боловч Аудитын байгууллагад баримт материалаа шалгуулахаар хүргүүлсэн гэсэн тайлбартай холбогдох баримт материалыг үзүүлээгүй. Хөрөнгийг түүвэрчлэн, цохож, сейр, маркуудтай нь тулгаж тоолсон. Хяналт шалгалтын удирдамжийг урьдчилан хүргүүлсээр байхад бэлтгэл ажлыг муу хангасан үзүүлэх бичиг баримтгүй байсан.

Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ

Үзүүлэлт

Албан болон баримт бичгүүд

Үнэлгээ

1. Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан

4

Дуудлага хүлээн авагчийн бүртгэл

5

Диспетчерийн паспорт
Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл

5

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх

4.7

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт

3

Усны гэрээ, гэрээний биелэлт

3.5

Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн
Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл

3

Дундаж оноо

28.2

2. Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр

2

Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт

3

Анкет, судалгаа, хувийн хэрэг

3

Мэргэжилтэй боловсон хүчний хангалт

4

Дундаж оноо

12

3. Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа

5

Хөдөлмөр хамгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилт

4.5

Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал

3

Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх

5

Дундаж оноо

17.5
4. Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт

8

2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо

8

Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт

3

Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт

2

Дундаж оноо

21

 

Ерөнхий оноо

78.7

 

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Дотоод журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулж нэг удаа олгох буцалтгүй тусламжийн хэмжээг тэнцүү хэлбэрээр тогтоож тусгах /ажилчдаа ялгаварлахгүйгээр/
  2. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг товч бөгөөд тодорхой Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөлүүдийг бүрэн тусгаж шинэчилж байгуулах
  3. Дотоод хяналтын төлөвлөгөө гаргаж батлах, хэрэгжилтийг хангаж ажиллах
  4. Хэрэглэгчийг 100 хувь тоолууржуулах
  5. Бохирын хаялагат ерөнхий үнэлгээ хийлгэн, жил бүр Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах
  6. Цэвэр усны шинжилгээний давтамжийг нэмэгдүүлэх, бохир усны лабораторийн хяналтыг хэрэгжүүлэх
  7. Хөрөнгө оруулалт, худалдан авалтыг хэмнэлттэй, үр ашигтай байхаар төлөвлөн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах
  8. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд улирал бүр үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг тогтоож ажлыг тусгах, өдөр тутмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажилтай нь уялдуулан амаар, буюу бичгээр өгч гарын үсгээр баталгаажуулах,
  9. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бүтэн жилийн төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж, хэвших, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг жилд 1-2 удаа сургалтад хамруулж байх
  10. Хөдөлмөр хамгааллын хувцасны ашиглалтад хяналт тавьж ажиллах

 

Үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт:

  • Актлахаар ялган тоолж бэлдсэн хөрөнгүүдийг актлах саналыг ирүүлж актлуулан, хөрөнгийн эмх цэгцийг сайжруулах
  • Цаашид ашиглагдаагүй хөрөнгөнд элэгдэл тооцохгүй байх
  • Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган, батлуулах

Санхүү, бүртгэлийн хувьд:

  • Санхүүгийн үйл ажиллагаанд удирдлагаас тавих дотоод хяналтыг сайжруулах
  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шаардлагатай тоног төхөөрөмж, урсгал засвар, хөрөнгө оруулалтуудыг батлан, төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Бусад зардлыг батлагдсан зардлын дагуу бусад төсвийн байгуулагын жишгээр сар бүр зарцуулах зардлын хуваарь гаргаж, батлуулан хуваарийн дагуу тэвчиж болох зардлыг тэвчиж, байгууллагын төсөвт хэмнэлт үүсгэж ажиллах
  • Байгууллагын ажилчдын ажлын үр дүнг хагас, бүтэн жилээр дүгнэж, урамшуулал олгох журам боловсруулан баталж, мөрдөж ажиллах шаардлагатай байна.