ИЛЧЛЭГ-ШИВЭЭ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

91

ИЛЧЛЭГ-ШИВЭЭ ОНӨААТҮГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ
АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ

 

2017.04.11                                                                                                               Чойр

 

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр баталсан “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, бүрэлдэхүүнд ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Батцэцэг, ГХБХБГ-ын хэлтсийн дарга Б.Даваажаргал, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтанцэцэг нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйг тухайн байгууллагын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод түвшингийн үзүүлэлтүүдийг, ОНӨҮГ-уудын захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг ажлын үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт болгож, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажиллаа.

Илчлэг-шивээ ОНӨААТҮГазар нь 2016 онд үндсэн 12, улирлын туслах ажилтны 16, нийт 28 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил:

  • Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан – Төлөвлөгөөний тайланг төлөвлөлтийн дагуу гаргаагүй.6 төсвийн байгууллага, 19 ААНБ, 590 айл өрхийг гэрээний дагуу дулаан, цэвэр усаар ханган, бохир усыг татан зайлуулж байна. Мөн зүүн гэр хорооллын 162 айл өрхийг цэвэр усаар хангаж ажиллаж байна. Хэрэглэгчдийн 80 хувь тоолууржсан. Халаалтын зуухны үндсэн тоног төхөөрөмжийн утааны хоолой, экран хоолой, ул ширэм, гадна дотно өрлөг, аваарын клапан зэргийг шинэчилсэн.

Өөрийн хөрөнгөөр автомашины дулаан граж барих, зуухны машинистуудын өрөөг засварлах, зуухны засварын ажил, конторын барилгын гадна засварын ажил, гадна тохижилтын ажлуудыг хийсэн байна.

БОАЖЯ-нд 2016 оны 4-р сард Ус ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хүргүүлсэн. Одоогоор гараагүй байна.

  • Дуудлага хүлээн авагчийн бүртгэл, диспетчерийн распорт – Дуудлагын утсыг ажиллуулж, дуудлагаар засвар үйлчилгээг үзүүлж байгаа. Дуудлага хүлээн авагчийн бүртгэлийг хөтөлж, дуудлагыг 96 хувьтай шийдвэрлэж ажилласан. Засварчдын үйлчилгээтэй холбоотой гомдол ирээгүй.
  • Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл – Дулааныг гадна агаарын температураас хамаарч өгдөг бөгөөд 12 сард өгөх Т-700С ирэх Т-600С, 10-р сард өгөх Т-50-580С ирэх Т-40-500С байна. Хэрэглээний халуун ус өгдөггүй.
  • Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх – Өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэр хөтөлдөг. Ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тэмдэглэж хөтөлж хариу өгч ажилласан байна. Иргэдээс гаргасан санал, гомдол хүсэлтийг 96 хувь шийдвэрлэсэн.
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт – 2015 онд халаалтын зуух, бохирын хаялага, өргөх станцын байгууламжийн ерөнхий үнэлгээ хийлгэсэн. 2016 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд 17 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж ажилласан.
  • Усны гэрээ, гэрээний биелэлт2016 онд 47610 м3/жил ус хэрэглэж, 744321 төгрөгийг 100 хувь төлсөн.
  • Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн – Мэргэжлийн хяналтын газраар улиралд 1 удаа буюу нийт 12 удаа ундны усны шинжилгээг хийлгэсэн. Бохир усанд лабораторийн хяналтыг нэвтрүүлээгүй. Бохир усыг ил задгай хаядаг бөгөөд хяналт хийгдэхгүй байгаа нь агаар хөрсний бохирдлыг үүсгэх, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үүсэх эрсдэлийг бий болгож байна.
  • Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл – Өөрийн хөрөнгөөр нөүтбүүк, дымсос, вентилятор худалдан авсан.СОНХС-ийн 133.0 хөрөнгөөр өргөх станцын засвар, дотор шугам сүлжээ, насос суурилуулах, цахилгаан холболтын шинэчлэл, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдсэн. Мөн ОНХС-ийн 8.3 сая төгрөгөөр Алсын 1-р худгийг хашаажуулж, гадна дотор засвар, тэмдэгжүүлэлтийн ажлыг, 36.1 сая төгрөгөөр 250 метр цэвэр усны шугам солих ажлыг гүйцэтгүүлж ашиглалтад хүлээн авсан. АОНХСангийн хөрөнгөөр 6 сая төгрөгөөр ул ширэм сольсон.

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил

  • Албан хэрэг хөтлөл, тушаал шийдвэр – Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага бүрэн хангаагүй. Албан бичиг боловсруулах, тушаал шийдвэр гаргахдаа утга найргуулгын алдаатай, хуулийн үндэслэл, зүйл заалтыг зөв хэрэглээгүй байна. Тухайлбал: тушаалын үндэслэх хэсэгт хуулийн зүйл, хэсэг, заалтын ялгааг гаргалгүй нэг утгаар бичих, хуулийн 56 дугаар гэх утгыг хэрэглэлгүй шууд 56.1 гэх мэтээр хэрэглэж байна. Хуулийг хэрэглэхдээ тушаал шийдвэрт тохирсон хуулийг хэрэглэхгүй байгаа нь бүх ОНӨҮГазарт ажиглагдаж байна. Шалгалтын явцад нэг нэгнээсээ хуулбарлаж авсан нь ажиглагдаж байна. Яг алдаа, доторх утга нь нэг тушаалуудыг бүх газрууд хэрэглэж байна.

Ажилчдад буцалтгүй тусламж олгох журам, Шагнал урамшуулал олгох журам, Ажлын үг дүнг үнэлж дүгнэх журам гэх мэт олон журам баталж мөрдсөн. Дээрх асуудлуудыг хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулдаггүй. Хамтын гэрээгүй.

Байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж батлуулж, хэрэгжилтийг тооцож ажилласан байна.

  • Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт – Хөдөлмөрийн гэрээг ажилтан бүртэй байгуулсан ч Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндсэн 4 гол нөхцөлийг бүрэн тусгаагүй, хэт нуршуу байна.
  • Анкет судалгаа, хувийн хэрэг– Ажилчдын анкет судалгааг ажилтан бүрээр нь сайн бүрдүүлсэн, баяжилт хийдэггүй. Ажилчдыг эмчийн үзлэгт бүрэн хамруулсан.
  • Мэргэжилтэй боловсон хүчний хангалт – 100 хувь нийт 24 ажилтантай бөгөөд 2016 онд 6 машинч, 1 гагнуурчин, 1 цахилгаанчин, ХААБ-ийн инженер-1 сургалтанд хамруулж, нийт 9 албан хаагчийг үнэмлэхтэй болгосон. Өмнө нь 4 засварчин сургалтанд хамрагдсан.

Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил:

  • Хөдөлмөр аюулгүй, ажиллагааны зааварчилгаа– Өдөр тутам, сар бүр, онцгой нөхцөлд, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвшсэн.
  • Хөдөлмөр хамгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилтХөдөлмөр хамгааллын сургалтын төлөвлөгөөгөөр 8 сургалт зохион байгуулахаар төлөвлөж, 7 сургалтыг зохион байгуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилт гаргаагүй. Зохион байгуулсан сургалтанд хамрагдсан албан хаагчдын бүртгэл хөтөлсөн, сургалтын материалыг хавсаргасан. Сургалтын дагуу шалгалт авсан тэмдэглэл байхгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.2 заалтуудыг зөрчиж байна.
  • Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал – Зориулалтын хувцасаар хангагдаагүй, маск, каск, бээлийгээр хангасан.
  • Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх– Албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт 100 хувь хамруулсан.

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх ажлын хүрээнд :

  • Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт Аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны гэрээний хавсралтаар батлагдсан эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөгөөр 329.0 сая төгрөгийн орлого, 414.9 сая төгрөгийн зардал, 85.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөгджээ. Гүйцэтгэлээр 345.8 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлж /үүнд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бусад орлого гэж бүртгэсэн 173.8 сая төгрөгийн дүнг оруулж тооцоогүй болно/, 5 хувиар давуулан биелүүлсэн байна. 455.1 сая төгрөгийг зардалд зарцуулж, төлөвлөгөөг 2 сая төгрөгөөр буюу 10 хувиар хэтрүүлсэн байна. 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүнгээр авлага, өглөггүй гарахаар төлөвлөгөө тавин ажилласан боловч 17.0 сая төгрөгийн авлага, 0.5 сая төгрөгийн өр төлбөртэй гарсан байна.
  • 2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо Цаашид байгууллагын зардал, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг бодит тооцоо судалгаан дээр тулгуурлан төлөвлөж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг сайжруулан ажиллах шаардлагатай байна.
  • Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт -Тус газрын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн болон тодруулгад төрийн аудит шалгалт хийж, санал дүгнэлтийг өгдөг учраас Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг бид үнэлгээндээ оруулж тооцдог. Тус үнэлгээгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-ын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн байна гэж үзэн зөрчилгүй санал дүгнэлт авсан байна. Мөн өмнөх оны аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэн ажилласан байна.
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл,няравын бичиг баримт- Үндсэн хөрөнгийн ашиглалтын бүртгэл, хөтлөлт, үндсэн хөрөнгийн жилийн эцсийн тооллогын материал, няравын кассын тайлантай танилцсан. Хөрөнгийг түүвэрчлэн, цохож, сейр, маркуудтай нь тулгаж тоолсон. Эд хариуцагчийн картыг хүн тус бүрээр нь гаргасан бүртгэл, хөтлөлтийг стандартын дагуу үнэн зөв хөтөлсөн байсан. Үндсэн хөрөнгө актлах бараа материалын жагсаалттай танилцаж, актлах бараа материалыг нэг бүрчлэн нүд үзэж, баримтжуулсан, бүгд эвдэрсэн актлах шаардлагатай болсон хөрөнгүүд байна. Мөн няравын бэлэн мөнгөний кассын тайлантай танилцаж, бэлэн мөнгөний үлдэгдлийг тоолоход ямар нэгэн зөрчилгүй байсан. Хөрөнгийн бүртгэл, ашиглалт сайн байна.

Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ

Үзүүлэлт

Албан болон баримт бичгүүд

Үнэлгээ

1. Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил Жилийн ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан

4.0

Дуудлага хүлээн авагчийн бүртгэл

4.5

Диспетчерийн паспорт
Хэрэглэгчдэд өгч буй болон хэрэглэгчээс ирж буй дулаан хэмжилтийн бүртгэл

5

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хугацаанд нь шийдсэн эсэх

4.8

Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (уурын зуух, цэвэрлэх байгууламж), байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт

4.5

Усны гэрээ, гэрээний биелэлт

3

Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хяналтын тогтолцоо, лабораторийн шинжилгээний дүн
Тоног төхөөрөмжийн хангагдсан байдал, шинэчлэл

4

Дундаж оноо

29.8

2. Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил Албан хэрэг хөтлөлт, тушаал шийдвэр

4

Хөдөлмөрийн гэрээ, гэрээний хэрэгжилт

4

Анкет, судалгаа, хувийнхэрэг

3

Мэргэжилтэй боловсон хүчний хангалт

4

Дундаж оноо

15

3. Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа

5

Хөдөлмөр хамгааллын сургалт, төлөвлөгөөний хэрэгжилт

5

Хөдөлмөр хамгааллын багаж хэрэгслээр хангагдсан болон ашиглаж буй байдал

3

Ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан эсэх

5

Дундаж оноо

18

4. Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт

8

2016 оны үйл ажиллагааны ашиг алдагдлын тооцоо

8

Аудитын байгууллагын үнэлгээ, дүгнэлт

5

Үндсэн хөрөнгийн бүртгэл, няравын бичиг баримт

4

Дундаж оноо

25

 

Ерөнхий оноо

87.8

 

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг товч бөгөөд тодорхой Хөдөлмөрийн тухай хуульд заасан гол нөхцөлүүдийг бүрэн тусгаж шинэчилж байгуулах
  2. Хөдөлмөрийн дотоод журмаа шинээр боловсруулахдаа ажилчдад олгох тэтгэмж, урамшуулал, нэмэгдэл хөлс зэргийг тус бүрээр нэг бүрчлэн зүйл заалтаар тусгаж, олон журмыг хүчингүй болгох
  3. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сайжруулах шаардлагатай.
  4. Цэвэр усны шинжилгээний давтамжийг нэмэгдүүлэх, бохир усны лабораторийн хяналтыг хэрэгжүүлэх
  5. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд улирал бүр үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг тогтоож ажлыг тусгах, өдөр тутмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн ажилтай нь уялдуулан амаар, буюу бичгээр өгч гарын үсгээр баталгаажуулах
  6. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн бүтэн жилийн төлөвлөгөө болон сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг гаргаж, хэвших, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтанг жилд 1-2 удаа сургалтад хамруулж байх
  7. Хөдөлмөр хамгааллын хувцасны ашиглалтад хяналт тавьж ажиллах

 

Үндсэн хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт:

  • Актлахаар ялган тоолж бэлдсэн хөрөнгүүдийг актлах саналыг ирүүлж актлуулан, хөрөнгийн эмх цэгцийг сайжруулах
  • Шинээр сольсон сумын ЗДТГ-ын шугамнаас гарсан хуучиншугамыг акталж, данснаас хасах саналыг ирүүлж, актлуулан байгууллагын складны эмх цэгцийг сайжруулах
  • Байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай байгаа тавилга, тоног төхөөрөмжийг 2017 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган, батлуулах

Санхүү, бүртгэлийн хувьд:

  • Байгууллагын үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд шаардлагатай тоног төхөөрөмж, урсгал засвар, хөрөнгө оруулалтуудыг батлан, төлөвлөгөөний дагуу ажиллах
  • Бусад зардлыг батлагдсан зардлын дагуу бусад төсвийн байгуулагын жишгээр сар бүр зарцуулах зардлын хуваарь гаргаж, батлуулан хуваарийн дагуу тэвчиж болох зардлыг тэвчиж, байгууллагын төсөвт хэмнэлт үүсгэж ажиллах
  • Байгууллагын ажилчдын ажлын үр дүнгхагас, бүтэн жилээр дүгнэж, урамшуулал олгох журам боловсруулан баталж, мөрдөж ажиллах шаардлагатай байна