Аймгийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай

41

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам батлах тухай” 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр баталсан  “Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2016 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлэх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөмжийг боловсрууллаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ, ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ХШҮДАХ-ийн мэргэжилтэн П.Наранмандах, бүрэлдэхүүнд ХЭЗХ-ийн дарга Д.Магвансүрэн, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Н.Батцэцэг, ГХБХБГ-ын Барилгын хэлтсийн  ахлах мэргэжилтэн Б.Даваажаргал, Орон нутгийн өмчийн газрын ахлах Х.Алтанцэцэг нар оролцов.

Хяналт-шинжилгээний арга зүйн тухайн байгууллагын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод түвшингийн үзүүлэлтүүдийг, ОНӨҮГ-уудын захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг  ажлын үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт болгож, холбогдох асуудлуудыг асууж тодруулж, баримт мэдээллүүдийг гаргуулан танилцаж ажиллаа.  Ажлын үр дүн, үүргийн биелэлтийг доорх багц үзүүлэлтээр дүгнэсэн.

 

 ОНӨААТҮГ-уудын үнэлгээ:

 

д\д

Үзүүлэлт

Авбал зохих үнэлгээ

Комиссын гишүүдийн үнэлгээ

 Ус-Ду ОНӨААТҮГ

Илчлэг шивээ ОНӨААТҮГ

Талын илч ОНӨААТҮГ

1

2

3

4

5

6

1.1

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил

0-35

30.7

29.8

28.2

1.2

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил

0-15

12

14

12

1.3

Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил

0-20

16

18

17.5

1.4

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх

0-30

20

25

21

 

Ерөнхий үнэлгээ

100

78.7

86.8

78.7

 

Цөм сүрэг, үржлийн төвийн үнэлгээ

 

Д\д

Үзүүлэлт

Авбал зохих үнэлгээ

Комиссын гишүүдийн үнэлгээ

Тайлбар

1

2

3

4

5

1.1

Үйлдвэрлэлийг чанаржуулах, тасралтгүй хэвийн явуулахын тулд үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил

0-8

7.4

1.2

Ажиллагсдыг удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлэх, мэргэшүүлэх ажлын хүрээнд хийгдсэн ажил

0-22

12.6

1.3

Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд хийгдсэн ажил

0-20

7

1.4

Эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх

0-25

14

1.5

Удмын санг хамгаалах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

0-25

19

  Ерөнхий үнэлгээ

100

60

 

ОНӨҮГ-уудыг шалгах явцад нийтлэг гарч байгаа алдаа дутагдал нилээдгүй байна. Орон нутгийн зүгээс бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлууд: Үүнээс дурдвал:

  1. Орон нутгийн зүгээс нилээд анхаарч бодлогын хүрээнд дэмжиж ажиллах шаардлагатай. Бодлогын хүрээнд нүүрсний үнийг хөнгөлөх арга хэмжээ авах
  2. Эдийн засгийн үр ашгийн тооцоог бодитой тооцоолж, алдагдлыг бууруулж 0 хувьд хүргэх арга хэмжээ авах
  3. Ус-Ду ОНӨААТҮГ-ын зуух нилээд хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас дорвитой арга хэмжээ авч шийдвэрлэх шаардлагатай
  4. Илчлэг-шивээ ОНӨААТҮГ-ын хувьд хог, бохир нь нэг дороо байрласнаас үүдэн гарах эрсдэл их байгаа. Цаашлаад ард иргэдийн эрүүл мэндийн сөрөг үр дагавар гарч болзошгүй учраас анхааралдаа авч шийдвэрлэх шаардлагатай
  5. Төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулах гэрээг нилээд сайн боловсруулж, байгуулах шаардлагатай.

ОНӨҮГ-уудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

  1. Албан хэрэг хөтлөлтийн стандарт шаардлага бүрэн хангагдахгүй, тушаалд холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглээгүй, эрх зүйн актууд нь утга найруулга, үг үсгийн алдаатай байдлыг засаж стандарт хангаж ажиллах
  2. Ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хуулиар заасан үндсэн гол 4 нөхцөлийг бүрэн тусгаж мөрдүүлж ажиллах
  3. Ажилчдад олгож байгаа тэтгэмжийг ажилласан жилийг харгалзан тэнцвэргүй олгодогыг зогсоож, буцалтгүй тэтгэмжийг жигд жишгээр тогтоолгож, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулах
  4. Дотоод хяналтын үйл ажиллагааг сайжруулах, Дотоод хяналтын журам боловсруулж батлах
  5. Техникийн давхрагад усаа шууд асгахгүй байх мөн дулаалгыг засварлах
  6. Цөм сүргийн үржлийн төв нь малчидтай байгуулах гэрээг ХЭЗХ-с зөвлөлгөө авч боловсруулж хийх, албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх,

Хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг байгууллага бүр дээр дэлгэрэнгүй байдлаар бичиж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэг бүрчлэн тусгаж өглөө. Үнэлгээний дүн, зөвлөмжийг хавсаргав.

                                    Хянасан:

ХОХБТХ-ийн дарга                                            Т.Бат-эрдэнэ

 

Илтгэх хуудас бичсэн:

ХШҮДАХ-ийн мэргэжилтэн                                П.Наранмандах