ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн үйлчилгээг төвлөрүүлж, газар дээр нь үйлчилгээ үзүүлсэн “Иргэдэд үйлчлэх өдөрлөг”

7-26Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, түүний харьяа агентлагууд, албан байгууллагууд хамтран энэ сарын 14-нд “Иргэдэд үйлчлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ЗДТГ-ын дарга Д.Содном, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Өдөрлөгийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж, “Нийгмийн бодлогын харьяа байгууллагууд иргэд та бүхэнд үйлчилгээ үзүүлэхээр нэг дор цуглаад байна. Төр засгийн бодлого шийдвэр, төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд нэг цэгээс ил тод, нээлттэй, хүртээмжтэй үзүүлэх, мэдээ мэдээллийг товхимол хэлбэрээр хүргэх, иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, Засгийн газрын 2017 оны 102 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор уг өдөрлөгийг зохион байгуулж байна. Үүнд, нийгмийн салбарт чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спорт, зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг батлуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд орон нутагтаа олон шинэлэг ажлыг зохион байгуулж, иргэдэд үр өгөөжөө өгөх болно.

7-3

Аймгийн удирдлагын хувьд хүнээ хөгжүүлэх, нийгмээ хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан аймгийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, дэд бүтцийн сайжруулах хүүхэд залуусаа хөгжүүлэх, ажилтан албан хаагчдаа чадавхижуулах чиг­лэ­лээр олон бодлогын бичиг барим­туу­дыг боловсруулан хэрэг­жүүлж эхэлсэн. Мөн эдгээр аж­лыг эрчимжүүлэх зорилгоор есөн дэд хөтөлбөрийг батлуулан хэрэг­жүүлж эхлээд байна.

Цаашид нэн тэр­гүүнд Сүмбэр суманд 100 хүүх­дийн  цэцэрлэгийг энэ онд ашиг­лал­тад оруулах, 2-р сургуулийн 640 хүүхдийн шинэ барилгыг эх­лүү­лэх, аймгийн Нэгдсэн эм­нэл­гийн барилгын хөрөнгийг шийд­вэр­лүүлж эхэллээ. Мөн али­ваа үйл ажиллагааг зохион бай­гуу­лах, хөрөнгө оруу­лалт, дэд бүт­цийн аж­луу­дыг хийх­дээ ир­гэд та бүх­ний саналыг авч, үйл ажил­ла­­гаан­даа тусган хэрэг­жүү­лэх болно. Өнөөдөр та бү­­хэн нийгмийн салбарыг бүхий л үйлчилгээг нэг дороос хүр­тэж, “Боржигин” чуулгынхаа уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, эрүүл мэндийн үйлчилгээ, спор­тын баг тамирчдын үзүүлэх тог­лол­тыг сонирхож, тэмцээн урал­даанд оролцох боломжтой гэд­гийг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.

7-4

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст Боловсрол, соёл урлагийн газар, цэцэрлэг, сургуулиуд, Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Музей, Номын сан, Дуу бүжгийн “Боржигин чуулга”, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллеж, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг харьяалагддаг бөгөөд тус бүрийн асар барьж, иргэдэд үйлчлэв.

Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд гарын авлага, танилцуулга материал тараахаас гадна урлагийн тоглолт, Эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ, зорилтот өрхийн иргэд, хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, Эрүүл зөв хооллолт, хоол тэжээлийн зөвлөгөө, шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа, гэр үзэсгэлэн, явуулын музей, “Боржигин өв соёл”, АХА тэмцээн, ажлын байрны дасгал хөдөлгөөн, хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил авах, спортын үзүүлэх тоглолт, “Үдийн цай” хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт хам­рагд­сан иргэдийн үзэсгэлэн худал­даа зэргийг гаргасан нь олны сонирхлыг ихээхэн татаж байв.

7-6

Бидний хамгийн түрүүнд зочилсон асарт Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан иргэдэд үйлчилгээ үзүүлж байлаа. Бид тус газрын НХХ-ийн дарга М.Үржинхандтай цөөн хором ярилцав. Тэрбээр “Манай Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар Нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан таниулж байна. Мөн манайхтай гэрээ байгуулсан  тусгай хэрэгслийн “Очир тулгат” компани нээлттэй үзэсгэлэн гаргаж, иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр ирсэн. Түүнчлэн өдөрлөгийн үеэр Хөдөлмөрийн хэлтсээс 2017 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга хийнэ.

Бид халамжийн чиглэлээр давхардсан тоогоор аймгийнхаа 4000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 210 байдаг. Үүнээс хүүхэд 30 гаруй бий. Мөн өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэс­ний хөтөлбөрийн хүрээнд хөг­­жих 81 өрхийн 300 гаруй ир­гэнд үйлчилгээ үзүүлэхээр сон­го­сон. Ажилгүйдлийг буу­руу­лах чиг­лэ­лээр иргэдийг ажилд зуучлах, ажилгүй иргэдээ бүртгэх үйл ажиллагааг ч мөн хэрэгжүүлдэг” хэмээсэн юм. Тус газрын зэргэлдээх асарт аймгийн ЭМГ болон Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нар иргэдэд үйлчилж байв. Биднийг очих үед ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Удвал байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээ­лэл өгсөн юм.

7-7

Тэрбээр “ЭМГ, айм­гийн Нэгдсэн эмнэлэг “Ир­гэ­дэд үйлчлэх өдөрлөг”-т орол­цож байна. Эрүүл мэндийн тус­ламж үйл­чил­гээнд хэнийг ч ор­хиг­дуу­лах­гүй байх гэсэн зарчмын хү­рээнд үйлчилгээг хүртээмжтэй, ил тод хүргэж байна. Өдөрлөгийн хүрээнд иргэдийн артерын дарал­тыг үзэж, хөх умайн хүзүүний эсийн шинжилгээ болон хорт хавд­раас урьдчилан сэргийлэх үз­лэг оношилгоо хийгдэж бай­на. Мөн нэг онцлог нь “Суви­лагч­дын нэг өдөр” гэсэн үйл ажил­ла­гааг өргөн хүрээнд зохион бай­гуу­ла­хаар бэлдсэн. Энэ хү­рээнд эрүүл мэндийн анхан шат­ны тусламжийг ард иргэдэд хэр­хэн үзүүлэх, аливаа өвчнөөс урьд­чи­лан сэргийлэхийн тулд хэр­хэх, өвдсөн тохиолдолд яах ёстой зэрэг талаар манай эм­нэл­гийн сувилагчид гардан үзүүлж, сургаж, зөвлөгөө өгч буй­гаа­раа илүү ач холбогдолтой, хүртээмж­тэй болж байна.Манай ЭМГ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, сайжруулах бодлого барьж байгаа. 2017 онд эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гарсан.

7-9 7-11

Энэ бодлогын хүрээнд Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлагдаж, хэрэгжих шатандаа орсон. Мөн бусад эрүүл мэндийн хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан энэ жил “Нийгмийн эрүүл мэнд” гэсэн уриатайгаар нэлээд ажил хийгдэж байна” гэсэн юм. Цаашилбал, аймгийн Хаан банк иргэдэд мөн л өөрийн үйлчилгээгээ танилцуулж байгаа харагдав.

7-10

Түүнчлэн Боловсрол, соёл урлагийн газрын харьяа байгууллагууд болох  I, II, V дугаар сургууль, I, II, V дугаар цэцэрлэг, Буян цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд, багачуудхаа өөрсдийн урын сангаасаа бэлэг барихын зэрэгцээ сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн амталгаат үзэсгэлэн, талх, нарийн боовоороо алдартай I цэцэрлэгийнхэн багачуудынхаа иддэг хоолыг эцэг, эхчүүдэд танилцуулж, амтлуулж байсан юм.

7-25

Тус цэцэрлэгийн эрхлэгч С.Туяагэрэл “Өнөөдрийн өдөрлөгт Боловсрол, соёл урлагийн газрын харьяа байгууллагууд оролцож байна. Манай I цэцэрлэг хүүхдүүдэд зориулж гаргасан эсгий ном, өдрийн хоолны цэсэнд ордог хүнсний бүтээгдэхүүнүүдээ эцэг, эх, иргэдийн дунд амталгаа явуулж байна. Тодруулбал, 13 нэр төрлийн талх, нарийн боов, зургаан төрлийн хоол, долоон төрлийн шүүсийг авчирсан. Ер нь бол манай цэцэрлэгийн брэнд болсон талх, нарийн боовыг эцэг, эхчүүд их сайшаадаг. Манай аймгийн хэмжээнд “Нэг сум, нэг брэнд” үзэсгэлэн худалдаа болдог.

7-24

Манай цэцэрлэг 2011-2013 онд болсон үзэсгэлэн худалдаанд оролцож, шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгаран патент авсан. Мөн аймгийн аварга тогоочийнхоо хийсэн хоол, нарийн боовыг бид цэцэрлэгийнхээ онцлог гэж үздэг учраас өнөөдөр сурталчилж байна. Өдөр болгон шинээр хийгдэж, өдөр болгон шинэ хүнсийг хүүхдүүд маань хүртэж байгаагаараа хамгийн гол онцлог юм. Цаашид ч бид энэ төрлөөрөө дагнаж ажиллана” гэв.

7-23 7-22

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд ийнхүү төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор авахын зэрэгцээ аймгийнхаа музейгээр зочилж байлаа. Учир нь технологи ашиглан, музейгээ тэр чигт нь аваад ирснээ аймгийн “Боржигин өв” музейн захирал М.Бадамгарав хэлж байсан юм.

7-21

Тэрбээр “Нийгмийн хамгааллын салбар, агентлагуудын нэгдсэн өдөрлөгийн хүрээнд музейн үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, сурталчлах ажлуудыг хийж байна. Манай музей танхимаар болон явуулын үйлчилгээг үзүүлдэг. Явуулын үйлчилгээнд VR box дэвшилтэт технологийг  ашиглаж байна. Өнөөдөр гэхэд гурван VR box-оор үйлчилгээ үзүүлж байна. Мөн өдөрлөгт оролцож буй хүмүүст гарын авлага тараах, иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах, АХА тэмцээн зохион байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг таниулж байна. Сүүлийн үед музейгээр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. 2013 оноос өмнө жилдээ давхардсан тоогоор 1000 орчим хүнд үйлчилдэг байсан бол 2014-2016 онуудад 2000 гаруй хүн үйлчилсэн байна.  Ялангуяа VR box технологийн эрэлт өссөн. Бид энэхүү технологийг ашиглаж, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай гэртээ байдаг хүмүүст ч хүрч үйлчилж байгаа” хэмээв.

7-20

Түүнчлэн өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа бол Биеийн тамир, спортын газраас явуулсан тэмцээнүүд юм. Тэд иргэдийн дунд “Олимпизм” сэдэвт асуулт, хариултын тэмцээн явуулахын зэрэгцээ  хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилыг авч, сорилд амжилттай оролцсон хүмүүст алт, мөнгөн энгэрийн тэмдэг, гарын бэлгийг гардуулсан юм. Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга, МУГД Л.Цэдэнсодном “Миний бие 15 жил Биеийн тамир спортын газрын даргын үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд өнөөдрийнх шиг өргөн хүрээг хамарсан нийгмийн бодлогын салбарын харьяа байгууллагын өдөрлөг зохион байгуулагдаж байсангүй. Нийгмийн бодлогын салбарын бүх байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нэг дороос хүргэх үйл ажиллагаа маш сайн  зохион байгуулалттай боллоо. Манай Биеийн тамир, спортын газар бусад аймгийг бодвол харьцангуй шинэ.

7-19

Гэвч, улсад тогтмол эхний байрт шалгардаг шилдэг байгууллагуудын нэг. Манай аймгийн хувьд улсын хэмжээнд ТББ-уудтай хамтран ажилладагаараа үлгэр жишээ болсон. Спорт холбоодуудтай хамтарч, тэдэндээ жилийн төсвөө хуваарилан дүгнэж, үр дүнгээр нь тэмцээн уралдааныхаа зардлыг хуваарилдаг. Үүний үр дүнд ч манай аймгйин тамирчдын амжилт, ур чадвар сайжирсан. Ерөнхийдөө нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр жилдээ 15-16 үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

7-18

Түүнээс гадна нийтийн хамарсан хөлбөмбөг, сагсанбөмбөг, гар бөмбөгийн спортыг түлхүү хөгжүүлэх, түүнд албан хаагчид хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарал тавьдаг. Үүний үр дүнд хүүхдийн, насанд хүрэгчдийн лигийн тэмцээнүүд нэлээд үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа. Үүнийг сонирхох залуусын тоо ч нэмэгдсэн. Үүнээс гадна 40 гаруй албан хаагч сайн дураар спортын дугуйланд хамрагдаад явж байна” гэсэн юм. Өдөрлөгийн үеэр шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа явагдаж, уншигчийн карт нээх ажлыг ч аймгийн Номын сангийнхан хийж байв.

7-16

Тус аймгийн Номын сангийн захирал Б.Энхтөр “Монгол Улсын Соёлын тухай хууль, Номын сангийн хуулийн хүрээнд иргэддээ долоон чиглэлээр үйлчилж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн төдийгүй Монгол Улсын түүхийн хуучны ховор номын дээжээс бүрдсэн үзэсгэлэн гарган, оролцож байна. Энэ үеэр номын сангаар үйлчлүүлэх цахим картыг үнэ төлбөргүйгээр нээж байна. Ном солилцооны үйл ажиллагаа явуулж байна. Бидний үйл ажиллагаа аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдсан байдаг. Бид аль болох уншигчдынхаа тоог нэмэх чиглэлд анхаарч байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэхэд уншигчдын тоо 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Манай аймаг өөрөө цомхон аймаг. Тэр утгаараа нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийн тал дээр нэлээд өвөрмөц гэж ойлгож болно. Манай хамгийн гол үйлчлүүлэгчид ЕБС-ийн сурагчид байдаг. Уншигчдынхаа тоог нэмэх чиглэлээр “Ном эрдэм”, “Үндэсний соёл бичиг мину” зэрэг аяныг зарласан” гэсэн юм.

7-15

Харин аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан иргэдэд Хүүхэд хамгааллын тухай хууль болон 2017 оны хоёрдугаар сарын 01-ээс мөрдөгдөж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлан, танилцуулж байв. Тус газрын дарга Ц.Оюунбилэг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар маань хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр нэлээд ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь шинээр хэрэгжиж буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг иргэдэд сурталчлах, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг орон нутгийн бүхий л салбарынханд танилцуулах зорилготойгоор ажиллаж байгаа.

7-14

Дээр нь хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр маш олон төрлийн дугуйлан, амьдрах ухаанд сургах клубууд, өсвөр үе залуусыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэднийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа соён гэгээрүүлэх ажлуудыг хийж байна. Энэ онд маш олон үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа. Үүнд, хүүхдийн оролцоо, эрх хамгаалал, гэр бүлийн чиглэлээр 70 бүтээлч ажлыг төлөвлөсөн.

7-12

Одоогоор 60 гаруй хувийн биелэлттэй явж байна” гэв. Мөн өдөрлөгт оролцож буй Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Мөнхзул “Манайх таван сургууль, таван цэцэрлэг, хувийн таван цэцэрлэгтэй. Соёлын таван байгууллагатай. 2015-2016 онд нэлээд амжилт үзүүлсэн. Багш нарынхаа ажлыг индексээр үнэлүүлж, урамшуулсан. Ер нь хүний нөөц тал руугаа олон ажлуудыг амжуулсан. Энэ жилийн хувьд мөн адил бусад аймаг бүсэд тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ч Боловсролыг дэмжих хөтөлбөрийнхөө хүрээнд хүн рүүгээ чиглэсэн, багшийн ёс зүй эерэг хандлага, зан үйл рүү чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн” гэдгээ дуулгав.

Мөн энэ өдөрлөгт Монгол Улсын уул уурхайн салбарын жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь политехник коллежийнхон оролцож, ЕБС төгсөж буй хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар зөвлөмж өгч байгаа харагдав. Тус коллежийн талаархи мэдээллийг Цахилгаан электроникийн багш Ц.Энхтөр бидэнд өгсөн юм. Тэрбээр “Аймгийн захиргаанаас зохион байгуулж байгаа өдөрлөгт манай сургууль жил бүр оролцдог.

Өдөрлөгийн хүрээнд бид сургуулиа сурталчлах, IX, XII ангиа төгсч байгаа суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоход нь туслах, манай сургуульд элсэн суралцвал ямар мэргэжилтэй хүн болох, хаана ажиллах болох талаар мэдээлэл өгч байна. Манай сургууль бол Монгол Улсад гуравхан байдаг жишиг сургуулийн нэг. Жишиг сургууль гэдэг нь Мянганы сорилтын сангаас зарласан тендерт шалгарч, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх орчин бүрдсэн, багш, сурган хүмүүжүүлэгчид нь мэргэжлийн, сургалтын орчныг 100 хувь хангалттай бүрдүүлсэн байх ёстой.

Манай сургууль 100 хувь төрийн байгууллага болохоор сургалтын төлбөр гэж байхгүй. Бусад аймаг, орон нутгаас ирж буй оюутнууд маань сургуулийн дотуур байранд байрлана. Ерөөсөө цүнхтэй хувцсаа үүрч ирээд л сурах бүх бололцоо хангагдсан. Манайх одоогоор 40 гаруй мэргэжлээр элсэлт авч байгаа. Тодруулбал, ЕБС-ийн XII анги төгссөн суралцагчид манай сургуульд нэг жил суралцаад мэргэжлийн үнэмлэхтэй төгсч, мэргэжилтэй ажилтан болж болно. Эсвэл гурван жилээр техникчийн ангид сурах юм бол дипломтой, ромботой төгсөнө. Гурван жил сураад төгссөн оюутнууд маань их, дээд сургуулиудад шаталсан хөтөлбөрөөр 1.5 жилээр сурч, бакалаврын зэрэгтэй инженер болох боломжтой.

7-17

Манай сургуулийг төгссөн суралцагчид гэрээтэй их, дээд сургуулиудад сурах боломжтой гэсэн үг” хэмээсэн юм. Өдөрлөгийн үйл ажиллагааг бүхэлд нь авч гарсан байгууллага бол “Боржигин чуулга”. Чуулгын уран бүтээлчид дуу хуураа өргөхийн зэрэгцээ “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс тоглож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд урлаг, соёлыг түгээсэн юм. Тус чуулгын дарга Ц.Цэнджав “Говьсүмбэр аймгийн хэмжээнд нийгмийн бодлогын салбарыг хамарсан өргөн хүрээтэй нээлттэй хаалганы өдөрлөг болж байгаад таатай байна.

Манай байгууллага аймаг, орон нутгийн хэмжээнд урлаг соёлоор үйлчлэх ёстой. Тэр үйлчилгээгээ үзүүлж, байгууллага хамт олныхоо танилцуулга, цаашид хийгдэх ажлынхаа талаар иргэдэд мэдээлэл өгч, урлагийн тоглолт хийж байна. Манай хамт олон маш их сэтгэл гаргаж оролцож байгаа. Энэ дашрамд хамт олондоо талархал илэрхийлье. Цаашдаа манай чуулга Уран сайхны зөвлөлөө шинээр байгуулж, цаг үетэйгээ хөл нийлүүлж, орчин үеийнн урлагтай боржигин өв соёлоо хослуулсан уран бүтээлүүдийг  хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэв. Түүнчлэн өдөрлөгт илүү олон иргэнийг хамруулах үүднээс гурван хэсэгт зохион байгуулсан бөгөөд 15:00-16:00 цагт “Балдан Засаг” захын байранд болон гуравдугаар байрны өмнөх талбайд урлагийн тоглолт, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж,  хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил авч иргэдэд чиглэл тус бүрийн үйлчилгээг үзүүлсэн юм. Өдөрлөгийн төгсгөлд Сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар иргэдэд зориулж “Эерэг хандлага, эерэг харилцаа /Хандлагаа өөрчилж, харилцаагаа сайжруулъя/” сэдэвт сонирхолтой лекц уншсанаар энэ удаагийн “Иргэдэд үйлчлэх өдөрлөг” буюу нийгмийн салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөг өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us