ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлалаа.

Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт гар зургийн уралдааныг 2017 оны 4 сарын 14-ний өдрөөс 4 сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын дунд зарлаж байна.

 

Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөжгүүлэх зорилготой.

 

Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг илэрхийлсэн байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай байна.

 

Тавигдах шаардлага:

 

Зохион бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 2-оос илүүгүй хуудсанд багтааж, монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. /Фонд Arial, хэмжээ 12, мөр хоорондын зай 1,5, хуудасны дээд, доод талаас 2,5 см, баруун зүүн гар талаас 2,5 см зай авна. /

 

Гар зургийн бүтээлийн хэмжээ:    40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна.

 

Шалгаруулах хугацаа:

Бүтээлийг 2017 оны 4 сарын 22-ны өдөр хүртэл бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт Татварын хэлтсийн байранд болон gobisumber@mta.gov.mn сайтаар хүлээн авна.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан бүтээлийн эздийн шагналыг Татвар төлөгчдийн өдрүүдийн нээлтийн арга хэмжээнд буюу 2017 оны 5 сарын 08-нд гардуулна.

 

Шагнал урамшуулал:

 

Зохион бичлэг:

 

Нэгдүгээр байр . Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдугаар байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гуравдугаар байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Гар зураг:

 

Нэгдүгээр байр . Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдугаар байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гуравдугаар байр. Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Холбоо барих: 70543112, 99549917

 

Мэдээлэл: Говьсүмбэр Аймгийн Татварын Хэлтэс, www.gobisumber.gov.mn, www.mta.mn

 
 

Татварын хэлтэс

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us