ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайлан /Бичмэл хэлбэрээр/

Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон түүний
Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2017 оны 1 дүгээр улирлын мэдээ, тайланг гарган танилцуулж байна.

   Аймгийн Засаг дарга түүний Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн эзэнд нь хариуг өгч ажиллаж ирлээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 5 өргөдөл ирснээс газар эзэмших, өмчлөх харилцаатай холбоотой 2, бусад асуудлаар 3 өргөдөл, гомдол ирсэн байна. Үүнээс 4 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

   Аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт 51 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад 20, Засаг даргын Тамгын газрын даргад 23, нээлттэй утсанд 8 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 20 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал эмчилгээний тусламж хүссэн 3, ажлын байртай холбоотой 4, санхүүгийн дэмжлэг хүссэн болон буцалтгүй тусламж хүссэн 2, тэтгэмж хүссэн 1, хүсэлт гаргах тухай 1, газар эзэмших, өмчлөх харилцаатай холбоотой 1, гомдол гаргасан 4, бусад асуудлаар 4 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн 20 өргөдөл, санал, хүсэлтийн 11 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлж, 9 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 23 өргөдөл гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 2, цалинтай чөлөө хүссэн 9, буцалтгүй тусламж хүссэн 8, санхүүгийн дэмжлэг хүссэн 1, бусад асуудлаар 3 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 2 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 9 албан хаагчид чөлөө олгож, 6 албан хаагчид 2,0 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 23 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

  Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хэлтэс, албанд шилжүүлэн шийдвэрлүүлж, цаг хугацаанд нь хариуг мэдэгдэн ажиллалаа.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй. Нээлттэй утсанд 8 санал, хүсэлт, гомдол ирснээс цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 3, гомдол 1, талархал 2, эмийн сангийн үйлчилгээтэй холбоотой 2 өргөдөл, санал, хүсэлт, гомдол ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Засгийн газрын 11-11 төвд манай аймагтай холбоотой 6 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Үүнээс эрүүл мэндийн салбарын тэтгэмжтэй холбоотой 1, иргэний бүртгэлтэй холбоотой 1, халамжтай холбоотой 1, талархал 1, бусад асуудлаар 2 өргөдөл гомдол, санал, хүсэлт ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

 

Хоёр. Сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудад ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал

 

            Сумдын Засаг дарга болон түүний Тамгын газар, хэлтэс, агентлагуудад 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 2898 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Үүнээс өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд 2861 өргөдлийг шийдвэрлэж, 37 өргөдөл гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

            Сумдаас ирсэн мэдээнээс харахад нийт өргөдлийн 85 буюу 2,9 хувь нь газар олголт, газар эзэмших, өмчлөх харилцаатай холбоотой, 109 буюу 3,7 хувь нь ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байр, хүний нөөцтэй холбоотой, 12 буюу 0,4 хувь нь буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн, 895 буюу 30,8 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой, 1529 буюу 52,7 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн, 31 буюу 1,0 хувь нь байгаль орчны чиглэлээр, 55 буюу 1,8 хувь нь татвар төлөгчдөөс татвартай холбоотой, 57 буюу 1,9 хувь нь гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой, 9 буюу 0,3 хувь нь өвс тэжээлийн тусламжтай холбоотой, 11 буюу 0,3 хувь нь нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой, 61 буюу 2,1 хувь нь Мэргэжлийн хяналтын хяналт шалгалттай холбоотой, 44 буюу 1,5 хувь нь бусад өргөдлүүд байна. Үүнээс:

   Сүмбэр сум: Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 648 өргөдөл гомдол ирснээс газартай холбоотой 9, ажилд орох, гарах хүсэлт 3, халамжийн чиглэлээр 13, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 3, иргэний бүртгэлийн чиглэлээр 606, халаалт дулаантай холбоотой 2, байгаль орчны чиглэлээр 2, бусад асуудлаар 10 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Газрын харилцааны асуудлаар ирсэн 10 өргөдлөөс газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх 1, газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 8 өргөдлийг багийн ИНХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн тус тус хариу өгсөн.

Буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн иргэдийн өргөдлийн дагуу 3 албан хаагчид 600,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

Халаалт дулаантай холбоотой 2 хүсэлтийг Ус-Ду ОНӨҮГазарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн.

  Нийт ирсэн 648 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 645 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба үлдсэн 3 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

   Баянтал сум: Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 161 өргөдөл гомдол ирснээс газрын маргаантай холбоотой 6, иргэний бүртгэлтэй холбоотой 105, эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 6, ажлын байртай холбоотой 26, халамжийн чиглэлээр 2, өвс тэжээлийн тусламж хүссэн 9,  орон сууц хүссэн 1, бусад асуудлаар 6 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших 2 хүсэлтийг судалж 2 иргэнд газар олгоод байна. Мөн газрын гэрчилгээ солих, дахин авах болон бусад асуудлаар хандсан 4 иргэний өргөдлийг судалж үзээд хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариуг хүргүүлсэн.

Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн 6 иргэний өргөдлийг судалж 950,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.

Ажлын байртай холбоотой 26 өргөдлийг судалж үзээд 3 албан хаагчийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, 7 иргэнийг ажилд томилж, 12 иргэнд өргөдлийг хууль, дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдэж, 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна. Мөн чөлөө хүссэн 3 албан хаагчийн өргөдлийг судалж үзээд 3-7 хоногийн цалинтай чөлөөг олгосон.

Иргэний бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 161 өргөдлөөс 156 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн ба үлдсэн 5 өргөдөл шийдвэрлэх шатанд байна.

  Шивээговь сум: Сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 7, иргэний бүртгэлийн асуудлаар 168, нийт 175 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 5, иргэний бүртгэлтэй холбоотой 168, буцалтгүй тусламж хүссэн 2 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Буцалтгүй тусламж хүссэн 2 өргөдлийг судлан үзэж 1 өргөдлийг нь шийдвэрлэж, 1 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 175 өргөдлөөс 174 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэж, 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Мэргэжлийн хяналтын газар: 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэнээс 14, албан байгууллагаас 29, байгууллагын ажилтнуудаас 18, нийт 61 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 19, хамтран ажиллах тухай 6, цахилгааны төлөв байдлын тухай 1, сургалт авах тухай 2, хяналт шалгалт хийлгэх тухай 1, цалин хөлсөө авч чадахгүй байгаа тухай 1, бусад асуудлаар 13 өргөдөл гомдол ирсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр Шивээговь сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч, багш ажилчдад хоол үйлдвэрлэл, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйн хяналтуудаар, Гэзэгт ЗБН-ын 24 ажилчдад Хүнсний чанар стандарт сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Миний дэлгүүрт шалгалт хийж шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үнийг иргэнд тухайн буцаан олгуулж, дэлгүүрт хийсэн шалгалт, бүтээгдэхүүний шинжилгээний дүн, авсан арга хэмжээний тухай мэдэгдсэн. Мөн иргэдийн гомдлын дагуу “Адил-Оч” ХХК-д шалгалт хийж гомдол гаргагч иргэнийг харъяалалын дагуу нийслэлийн ШШГА-нд гомдол гаргах тухай зөвлөж ажиллалаа.

Нийт ирсэн 61 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 53 өргөдлийг нь  хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн ба 8 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Онцгой байдлын газар: Тус газарт 57 өргөдөл, санал, хүсэлт ирснээс бичгээр 42, утсаар 15 өргөдөл, гомдол ирсэн байна.

Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал гал түймрийн 13, гамшиг аюулт үзэгдлийн 2 дуудлага, ажлын байрны дүгнэлт гаргуулахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 5 өргөдөл, албан хаагчдаас чөлөө хүссэн өргөдөл 23, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажилд орохыг хүссэн 4, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохыг хүссэн 4 өргөдөл, аврагч гал сөнөөгч бэлтгэх анхан шатны сургалтанд хамруулж өгөхийг хүссэн 6 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гал түймрийн 13, гамшиг аюулт үзэгдлийн 2 дуудлагыг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, групп, гал унтраах хэсгийг томилон осол аваар, гал унтраах тактикийн алдаа, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийг биелүүлэн ажилласан. Нийт ирсэн 57 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн.

Цагдаагийн хэлтэс: Тус хэлтэст 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн болон хүний нөөцтэй холбоотой 11, буцалтгүй тусламж хүссэн 1,  шилжин ажиллах хүсэлт гаргасан 2 өргөдөл, нийт 14 өргөдөл бичгээр ирснийг хүлээн авч хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: Тус албанд 1 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас 14, иргэдээс 6, ялтан, хоригдогсдоос 11 өргөдөл, нийт 31 өргөдөл, гомдол ирсэнийг хүлээн авч бүртгэн, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн зохих хариуг өгч ажиллалаа. Цахимаар болон амаар хүлээн авсан өргөдөл байхгүй.

Албан хаагчдаас үндсэн цалингийн шатлал ахиулах болон төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгуулахыг хүссэн 6, урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацааны өмнө арилгуулахыг хүссэн 4, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 2 өргөдөл, өөр албан тушаалд шилжин ажиллахыг хүссэн 2 өргөдөл, гомдол, санал хүсэлт тус тус ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгч ажилласан.

Ялтан, хоригдогсдоос ажилласан хугацааны цалингаа ар гэртээ шилжүүлэхийг хүссэн 1, лавлагаа гаргаж өгөхийг хүссэн 2, нэрийн дансны үлдэгдэл шилжүүлж өгөхийг хүссэн 3, өөр хорих ангид шилжүүлж өгөхийг хүссэн 2, бусад асуудлаар 4 өргөдөл, гомдол, санал хүсэлт тус тус ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгсөн.

Мөн иргэдээс тус албанд ажилд орохыг хүссэн 5 өргөдөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 1 өргөдөл, гомдол ирснийг хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн. Албаны удирдлагууд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 13 иргэнийг биечлэн хүлээн авч санал хүсэлтийг нь шийдвэрлэж ажиллалаа.

Улсын бүртгэлийн хэлтэс: 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 16 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 14 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, 2 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатанд байна.

Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл иргэний бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 8, бүртгэлийн хяналтын үндсэн үйл ажиллагаатай холбоотой 8 өргөдөл тус тус ирсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар: Тус байгууллагад 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 33 өргөдөл гомдол санал хүсэлт бичгээр ирсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулах хүсэлт 7, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах хүсэлт 25, Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах 4 өргөдөл, ажлын байртай холбоотой 3, бусад асуудлаар 1 өргөдөл ирсэн.

Хуулийн хугацаанд 20 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж 13 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

  Хүнс, хөдөө аж ахуйн газар: Тус газарт 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 6 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл албан хаагчдаас чөлөө хүссэн 2, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 2, ээлжийн амралтаа авахыг хүссэн 1, бусад асуудлаар 1 өргөдөл ирсэн. Нийт ирүүлсэн 6 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

 Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Тус газарт 1 дүгээр улирлын байдлаар аймагт газар өмчлөн аваагүй гэсэн тодорхойлолт авахыг хүссэн нийт 21, газар өмчлөх эрх шилжүүлэх 14, газар эзэмших эрхийг шилжүүлэх 2, газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 2, газар барьцаалах 6, газрын хэмжилт, кадастрын зураг баталгаажуулж авах 1, газар хэмжүүлэх хүсэлт 2, барилга, хот байгуулалттай холбоотой 3, удирдах албанд ирүүлсэн 11, нийт 62 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирүүлсэн 62 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

Татварын хэлтэс нь: 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 55 өргөдөл бичгээр ирсэн. Иргэдээс улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай 13, татвар төлөгчөөс хасах тухай 2, шилжилт хийх тухай 8, татвар буцаан олгох тухай 1, татвар төлөгчийн бүртгэлийн тухай 1, НӨАТатварын урамшууллын тухай 3, тодорхойлолт авах тухай 18, бусад асуудлаар 9 өргөдөл гомдол ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс: Тус хэлтэст 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 11 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой 7, тэтгэвэртэй холбоотой 4 өргөдөл, санал, хүсэлт ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар: Тус газарт бичгээр нийт 1517 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал албан хаагчдаас чөлөө хүссэн 2, цалингийн урьдчилгаа авах хүсэлт гаргасан 1, хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөтэй холбоотой 45 өргөдлийг хүлээн авч өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд дахин хамруулахаар судлах өрхийн жагсаалтанд оруулж, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг улирлаар авах хүсэлт гаргасан 36 өргөдлийг хүлээн авч 11280,0 мянган төгрөгийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настны хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан 1246 өргөдлийг хүлээн авч 72473,6 мянган төгрөгийг, шинээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдахаар хүсэлт гаргасан 79 иргэнд 11934,9 мянган төгрөгийг, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж хүссэн 108 өргөдлийг хүлээн авч 9620,0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. 2 албан хаагчийн хүсэлтийн дагуу чөлөөг олгосон байна. Нийт 1517 өргөдлийг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэж ажилласан.

 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар: Тус хэлтэст 1 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас чөлөө хүссэн 5, бусад асуудлаар 3 өргөдөл гомдол нийт 8 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн.

Нийт ирсэн өргөдлүүдээс хуулийн хугацаанд 7 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Боловсрол, соёл, урлагийн газар: Тус газарт 1 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн 6, ажлаас чөлөөлөгдөх тухай 2, чөлөө олгохыг хүссэн 13, 5 жилийн тэтгэмж авах тухай 1, бусад асуудлаар 2 өргөдөл гомдол, нийт 24 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Ирсэн өргөдлийн дагуу 2 албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 5 албан хаагчийг ажилд томилж, 13 албан хаагчид чөлөө олгосон байна. Тус газарт ирүүлсэн 24 өргөдлөөс 21 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 3 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Эрүүл мэндийн газар: Тус газарт 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 10 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс хүсэлт 2, чөлөө хүссэн 4 өргөдөл, ажилд орохыг хүссэн 2, санал 2 ирсэн байна. Тус газар нь 10 өргөдлийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Биеийн тамир, спортын газар: Тус газарт 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 3 өргөдөл ирсэн байна. Өргөдлийн дагуу 3 албан хаагчид чөлөө олгож, өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн.

Орон нутгийн өмчийн газар: Тус газарт 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 6 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс хүсэлт гаргах тухай 3, ажилд орохыг хүссэн 3 өргөдөл ирсэн. Хуулийн хугацаанд 5 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Гурав. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн судалгаа: Иргэдээс нийт 2960 өргөдөл, гомдол ирснээс 2913 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,6 хувьтай байна. Үүнээс газартай холбоотой 88 буюу 2,9 хувь, ажилд орох, гарах, чөлөө, ажлын байртай холбоотой 124 буюу 4,1 хувь, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 25 буюу 0,8 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой 896 буюу 30,2 хувь, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 1530 буюу 51,6 хувь, байгаль орчинтой холбоотой 31 буюу 1,0 хувь, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 55 буюу 1,8 хувь, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 57 буюу 1,9 хувь, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 9 буюу 0,3 хувь, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 11 буюу 0,3 хувь, Мэргэжлийн хяналтын хяналт шалгалттай холбоотой 61 буюу 2,0 хувь нь, эмийн хөнгөлөлттэй холбоотой 2 буюу 0,06 хувь, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 5 буюу 0,1 хувь, талархал 3 буюу 0,1 хувь, бусад өргөдлүүд 63 буюу 2,1 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 2960 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 2923 нь бичгээр, утсаар 31, Засгийн газрын 11-11 төвөөр 6 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us