Нийгмийн салбарын нээлттэй
хаалганы өдөрлөгийн удирдамж
Зорилго: Нийгмийн салбарын аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, салбарын үйлчилгээг иргэдэд нэр дороос хүртэх боломжийг олгох, үйлчилгээний талаар иргэдийн саналыг авахад оршино.
Хэрэгжүүлэгч байгууллага: Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлаг
- Боловсрол, соёл, урлагийн газар
- Биеийн тамир, спортын газар
- Эрүүл мэндийн газар
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
- Боржигин чуулга
- Музей
- Номын сан
- Аймгийн Нэгдсэн эмнэлэг
- Төсвийн бүх сургууль, цэцэрлэг – /10 байгууллага /сумдын Засаг даргын Тамгын газар, төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагууд
Хамрах хүрээ: Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын иргэд
Зохиогдох хугацаа: 2017 оны 04-р сарын 14-нд аймгийн Биеийн тамир, спортын газарт, 15-нд Шивээговь, Баянтал суманд тус тус явагдана.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр зохион байгуулагдах арга хэмжээ, чиглэл:
- Аж ахуй нэгж, байгууллагын танилцуулга хийх, холбогдох материал тараах
- Урлагийн тоглолт
- Говьсүмбэр аймгийн тухай дуугаа хэн сайн мэдэх вэ? дууны тэмцээн
- Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ:
- Цусны даралт хэмжих, биеийн жингийн индексийг тодорхойлох
- Витаминжуулалтанд хамруулах
- Зорилтот бүлгийн өрхийн хүүхэд, иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулна. /13.30-17.30 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт/
- Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг хийнэ.
- Эмийн сангийн үйлчилгээ
- Эрүүл зөв хооллолт, хоол тэжээлийн зөвөлгөөг өгөх
- Шинэ номын үзэсгэлэн, номын худалдаа, уншигчийн карт нээх
- Музейн явуулын үзэсгэлэн /Гэр үзэсгэлэн/
- Боржигин өв соёл, Говьсүмбэр аймгаа хэн сайн мэдэх вэ? АХА тэмцээн
- Ажлын байрны дасгал хөдөлгөөн болон иогийн дасгалын үзүүлэх тоглолт
- Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авах
- Спортын үзүүлэх тоглолт
- Иргэдийг оролцуулсан спортын тэмцээн
- Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар гарын авлага тараах
- Сургууль төгсөх болон анги дэвших улсын шалгалтын талаар мэдээлэл өгөх /сургуулийн удирдлагууд, сургалтын менежерүүд/
- “Үдийн цай” хөтөлбөр болон цэцэрлэгийн тогооч нарын танилцуулга, амталгаа хийх
- Насан туршийн боловсрол, албан бус боловсролын талаар мэдээлэл хийх
- Шинээр хэрэгжиж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн танилцуулга хийх
- Мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөлгөөг өгөх
- 2017-2018 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжих хөтөлбөрүүдийн танилцуулга
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлэх
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үзэсгэлэн, худалдаа
- Зорилтот өрхийн хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах
- Иргэдэд зориулсан лекц зохион байгуулах
НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС