Аймгийн Засаг даргаас боловсрол, соёл урлагийн байгууллагуудын дарга нартай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа. Гэрээг үзэглэх ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнхзул нар, гэрээ байгуулахаар ирсэн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, соёл урлагийн байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэхүү гэрээ нь 2017 онд боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэж ажлыг тодорхойлж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийг хангах, өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангах ажлыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хэрэгжүүлэх ажээ.
Гэрээ байгуулсан нийт боловсрол, соёл, урлагийн байгууллагын удирдлагууддаа 2017 онд ажил үйл нь үргэлж өргөжин дэлгэрч сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.