ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛЛОО.

suuri-darga-2017-03-24Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл хамтран орон нутгийнхаа төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилт, эрх зүйн шинэчлэл, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, стратеги төлөвлөлт, манлайлан удирдах мэдлэг чадварыг хөгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга, ажилтнууд, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Сургалтын үйл ажиллагааг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж үг хэллээ. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг “Төрийн албаны шинэчлэл”, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан ахлах референт Г.Зоригтбаатар нар бусад сэдвээр лекц уншсан юм.

Түүнчлэн Сүмбэр сумын III багийн иргэн Д.Амарсайхан “Төрийн албаны туршлага, залгамж чанар” сэдвээр илтгэл тавилаа.

Төрийн албаны зөвлөл 2017 оныг “Хариуцлага-үр дүнгийн жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцахдаа төрийн албан хаагчдын хариуцлага, сахилга, ажлын үр дүнг дээшлүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар үүрэг даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Сургалт 2 өдрийн турш зохион байгуулагдсан бөгөөд эхний өдөр нийт төрийн албан хаагчид болон удирдах албан тушаалтнуудыг, хоёр дахь өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг хамруулан мэдлэг, мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

tangarag-2017-03-24-03

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us