ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэрийн баг, тамирчид найман медаль хүртжээ

gsa-tamirchid-1“Өег” компанийн нэрэмжит 2017 оны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Оч” клубт амжилттай явагдаж өндөрлөсөн байна. Тус тэмцээн нь 12 наснаас доош, 13-15, 16-18 насны гэсэн ангиллаар эрэгтэй, эмэгтэй багийн тоглолт, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн тоглолт, холимог хосын гэсэн гурван төрлөөр явагджээ.

Уг тэмцээнд Говьсүмбэр аймгаас 12 наснаас доош, 13-15 насны ангилалд нийт 16 хүүхэд оролцож, Г.Сэлэнгэмөрөн 12 наснаас доош насанд хүрэл, 13-15 насны багийн төрөлд мөнгө, нас ахиж 16-18 насны ангилалд мөнгө, холимог хосын төрөлд алт, Д.Нямбаяр 12 наснаас доош ганцаарчилсан болон багийн төрөлд алтан медаль авсан байна.

Б.Тамир ахлагчтай 12 наснаас доош ангилалд мөнгө, 12 наснаас доош эрэгтэй төрөлд Г.Наранбаяр хүрэл медаль хүртсэн бол тэмцээний шилдэг тамирчинаар Д.Нямбаяр, хамгийн олон медаль хүртсэн тамирчинаар Г.Сэлэнгэмөрөн нар шалгарчээ.

Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар “Сансар хайрхан” клубын дасгалжуулагч багш Д.Ганбаатарыг тодруулсан бөгөөд Олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчин Г.Сэлэнгэмөрөн, Э.Мөнхдөл нарт олгожээ. Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг, тамирчид нийт найман медаль хүртсэн бахдам сайхан амжилтыг үзүүлсэн байна.

Дашрамд дуулгахад, Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээнээс ганцаарчилсан төрөлд Г.Сэлэнгэмөрөн, Д.Нямбаяр нар улсад хоёр удаа түрүүлсэн амжилтаар улсын хошой аварга болсон Говьсүмбэр аймгийн анхны тамирчид юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us