ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

Өгөгдсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт

Хэрэгжилтийн хувь

1 Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн Сансарт ниссэний 36 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх

Аймгийн Засаг даргын Тамгын газар,

Цэргийн штаб

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн Сансарт ниссэний 36 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулсан.

-Ард иргэдийн дунд аймгийн аварга шалгаруулах “кросс” гүйлтийн нээлттэй тэмцээн

-Аймгийн хэмжээний нийт удирдах ажилтнуудын дунд цэрэг-спортын олон төрөлт тэмцээн

-Аймгийн хэмжээний цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд “Явган марш-2017” тэмцээн

-2017 оны 3 дугаар сарын 18-нд “Боржигин” чуулгад шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Боржигин” чуулгын нийт уран бүтээлчдийн “Эх орон танаа” нэгдсэн концерт болсон.

Төрийн дээд одон, медаль, БХЯ-ны шагналаар нийт 20 хүн шагнагдсан. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.

Өсвөр үеийнхний дунд Цэрэг-спортын “Би ирээдүйн офицер” тэмцээнийг “Жагсаалч Ёндон” сантай хамтран 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хангаж байна.

100

2 Аймгийн удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд идэвхтэй хамрагдах Байгууллагын дарга нарт Аймгийн удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан гар буу, олс таталт, гар бөмбөг, хөгжөөнт буухиа тэмцээнд удирдах ажилтнууд идэвхтэй хамрагдсан.

100

3 Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил улсын хэмжээнд явагдаж байгаа тул уг арга хэмжээг чанартай зохион байгуулах Сумдын ЗДТГ,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,

Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Улсын бүртгэлийн хэлтэс,

Аймгийн Засаг даргын 2017.03.07-ны өдрийн А/63 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан.

Холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Улсын хэмжээнд судалгааны ажил 2017.03.27-нд эхлэхээр болж хойшлогдсон.

30

Биелэлтийн дундаж хувь

76,7

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us