ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 46 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 40, орны хүн оролцуулсан 2 /Цагдаагийн хэлтсийн дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, нийт 42 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 2 /Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Цөм сүрэг, үржлийн төвийн захирал/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Шивээговь сумын Засаг дарга, Цахилгаан Холбооны газрын дарга, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, аймгийн Тагнуулын тасгийн дарга Б.Баттөр, Төмөр замын 3 дугаар ангийн дарга н.Ариунболд, Төмөр замын өртөөний дарга Б.Төгсбаяр, Төмөр замын галын унтраах ангийн дарга Ө.Баярсайхан, Прокурорын газрын туслах прокурор Тамгын хэлтсийн дарга н.Роза нар оролцлоо.

 

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Монгол хүн Сансарт ниссэний 36 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх

03 дугаар сарын 03-ны өдрөөс

 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал

Аймгийн Засаг даргын Тамгын газар,

Цэргийн штаб

2.

Аймгийн удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн уралдаанд идэвхитэй хамрагдах

03 дугаар сарын 03-ны өдрөөс

 03 дугаар сарын 18-ны өдрийг дуустал

Байгууллагын дарга нарт

3.

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил улсын хэмжээнд явагдаж байгаа тул уг арга хэмжээг чанартай зохион байгуулах

03 дугаар сарын 07-ны өдрөөс

 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал

Сумдын ЗДТГ,

Хөдөрмөр, халамжийн үйлчилгээний газар,

Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс,

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар,

Улсын бүртгэлийн хэлтэс,

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Эрүүл мэндийн газар, “Талын илч “ ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us