ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 46 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 30, орны хүн оролцуулсан 2 /“Ус-Ду” ОНӨҮГазрын захирал, “Талын-Илч” ОНӨҮГазрын захирал/, нийт 32 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 3 /Нийтлэг үйлчилгээний албаны дарга, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хууль эрх зүйн хэлтсийн дарга/, албан томилолттой 6 /Шуудан үйлчилгээний газрын дарга, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дарга, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 5 /Авто тээврийн төвийн дарга, Цахилгаан Холбооны газрын дарга, Цөм сүрэг, үржлийн төвийн захирал, Музейн захирал, Политехник коллежийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн Тагнуулын тасгийн дарга Б.Баттөр, БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хорооны дарга н.Данзансодов, “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын менежер н.Эрдэнэчимэг нар оролцлоо.

Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1. Эрчим хүчний яам, Улаанбаатар Дулаан Сүлжээ ТӨХК-аас зохион байгуулах сургалт, уулзалтад инженер техникийн ажилчдаа бүрэн хамруулах, шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажиллах 02 дугаар сарын 23-ны өдөр “Ус-Ду” ОНӨҮГазар,

“Талын-Илч” ОНӨҮГазар,

“Илчлэг шивээ” ОНӨҮГазар

2. Цахилгаан, ус, дулааныг тасалдуулахгүйгээр хэвийн нөхцлийг хангаж ажиллах 03 дугаар сарын 02-ны өдөр Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд
3. Цагаан сарын баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу чанартай хийх 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Байгууллагын дарга нарт

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us