Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.

90

2017-02-22-07Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 17 дугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит бөхийн барилдааныг өдөөдөр зохион байгууллаа.
Барилдаанд аймгийн арслан Д.Түмэнжаргал, Б.Гончигтавхай, Б.Үүрцайх, Э.Мөнхбаатар тэргүүтэй аймаг цэргийн цолтой хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол бяр хүчийг үзэн барилдаа.
Мөн барилдааны үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Бөхийн холбооны тэргүүн Ж.Насанбат нар залуу цагтаа үзэгч түмнээ баясган барилдаж явсан аймгийн арслан Б.Дагвадорж, М.Батсуурь, н.Бямбасүрэн аймгийн заан Х.Лувсанцэрэн зэрэг ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа.
Барилдаанд аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүлж аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэж үзэгч түмнээ баясгалаа.

2017-02-22-06 2017-02-22-08