ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн “алдарт уяач”, “аварга малчин” тодорлоо.

Улиран одож буй Бичин жилд мал сүргээ өсгөн үржүүлж, ажил үйлсээрээ манлайлж яваа малчидад Говьсүмбэр аймгийн “Аварга малчин”, “Алдарт уяач” цол тэмдэг олгохоор шийдвэрлэлээ.
Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж,нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
“Аварга малчин” цол тэмдгээр Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Нацагдоржийн Баярсайхан, малчин Адъяагийн Замзаах, Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Төмөрчулууны Батжаргал, зургаадугаар багийн малчин Нямсүрэнгийн Уламбаяр, Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Жамсрангийн Батсүх нар шалгарч сар шинийн босгон дээр аварга малчин таваар нэмэгдлээ.
Мөн аймгийн “Алдарт уяач” цол тэмдгээр Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн уяач Гэндэнгийн Төмөрбаатар, гуравдугаар багийн уяач Пэрэнлэйн Төмөрбаатар, зургадугаар багийн уяач Донойдоогийн Буянбадрах, дөрөвдүгээр багийн уяач Гончигдаржаагийн Бавуудорж, тавдугаар багийн уяач Галсангийн Майнбаяр нар тодорсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us