ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас “Алтан төлийн эзэд” тодорлоо.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Нийгэм, Хөдөө аж ахуйн редакци, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран тэртээ 1961 оноос тасралтгүй 56 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо.
Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан “Алтан унаганы эзэн”, “Алтан ишигний эзэн”-ээр тодруулсан юм.
Билгийн тооллын ХҮII жарны “Алтан унжлагат” хэмээх ГАЛ ТАХИА жилийн сар шинийн босгон дээр Баянтал сумын хоёрдугаар багийн малчин Доржпалам овогтой Батболд “Алтан ишигний эзэн”-ээр, мөн багийн малчин Цэлхээ овогтой Бямбасүрэн “Алтан унаганы эзэн”-ээр тодорлоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us