Удирдах ажилтнуудын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөлгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

13

 

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх байгууллага Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Аймгийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж өндөр түвшинд зохион байгуулах Холбогдох аж ахуйн нэгж байгууллагууд Аймгийн шинэ жилийн комисс шинэ жилийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж өндөр түвшинд зохион байгуулсан. 2016 оны 12 сарын 23-ны өдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жил, 24-ний өдөр хүүхдийн шинэ жил, 28-ны өдөр төв шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааг зохион байгуулсан. 100
2 2016 оны төсвийн жил дуусч байгаа тул төсөвт байгууллагууд зарлагын гүйлгээг 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болгож өглөг, авлага үүсгэхгүй ажиллах Сумдын ЗДТГ

Төсвийн бүх байгууллагууд

Төсвийн байгууллагуудын орлого, зарлагын гүйлгээг 2016 оны 12 дугаар сарын 23-ны дотор дуусгасан. 2016 оны 12 дугаар сарын 28-нд төсвийн байгууллагуудын дансны үлдэгдлийг төвлөрүүлж аймгийн орлогын дансны гүйлгээг хааж дуусгасан.

Өглөг, авлагын мэдээ эцэслэгдээгүй байна.

50
3 Шинэ жилийн баяртай холбогдуулан бүх аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах Сумдын ЗДТГ,

Бүх аж ахуйн нэгж, байгууллагууд

Аймгийн Засаг даргын 2016.12.26-ны өдрийн А/373 тоот “Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай” захирамжаар 2016.12.29-нөөс 2017.01.01-ний өдрүүдэд хэлтэс, агентлагийн дарга нар хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн.

Жижүүрийн хугацаанд Ус-Ду ОНӨААТҮГ-ын зуух доголдсоныг засварласан.

Байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулсан.

90
4 Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд баярын өдрүүдэд хариуцлагатай ажиллах, цахилгаан, ус, дулааныг тасалдуулахгүйгээр хэвийн нөхцлийг хангаж ажиллах Цахилгаан, ус, дулаанаар хангагч байгууллагууд Ус-Ду ОНӨҮГазрын зууханд эвдрэл, гэмтэл гарч 2016.12.30-аас 2017.01.06-ны өдрүүдэд засварлан хэвийн ажиллагаанд оруулсан. Эдгээр өдрүүдэд хэрэглээний халуун усаар хангах боломжгүй байсан.

Илчлэг Шивээ ОНӨҮГ, Талын Илч ОНӨҮГ, ЦТС ТӨХК-ийн салбар, ЦДС ТӨХК-ийн салбаруудын үйл ажиллагаа хэвийн явагдсан.

90
5 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагаас аймгийн Засаг дарга иргэдтэй уулзалт хийнэ. Иргэдтэй уулзах уулзалтанд байгууллагын удирдлагууд, албан хаагчид бүрэн оролцох Сумдын Засаг дарга нар,

Бүх хэлтэс, агентлагууд

3 сумын Засаг дарга, 20 агентлагийн дарга оролцох ёстойгоос БТСГ-ын дарга албан томилолттой, ЭМГ-ын дарга, Цагдаагийн хэлтсийн дарга нар орны хүн оролцуулсан. Шивээговь сумын Засаг дарга оролцоогүй. 90
Биелэлтийн дундаж хувь 84,0

 

ХЯНАЛТШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС