ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАН

 

Зорилт, арга хэмжээ Шалгуур үзүүлэлт Хүрэх түвшин, үр дүн Төсөв зарцуулалт Хүрсэн түвшин, биелэлт Хувь

НЭГ. МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Зорилт 2.Санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

2.2 Орон нутгийн хөгжлийн сангийн үр өгөөж, ашиглалтыг сайжруулах Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар  

100.0

2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн сангаас аймгийн хэмжээнд нийт 2,227,423.1 мян.төгрөг хуваарилагдан, тэнцлийн ашиг 1,223,101.8 мян.төгрөг нийт 3,450,524.9 мян.төгрөг батлагдсанаас өмнөх оны үлдэгдэл санхүүжилтад 940,290.6 мян.төгрөгийг зарцуулж, 2016 онд нийт 2,510,234.3 мян.төгрөгийг шинээр эхлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээнд зарцуулсан байна.

Шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг 49 хөрөнгө оруулалт, 31 хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд төлөвлөн зарцуулсан ба нийт хөрөнгө оруулалтын 68%-ийг нийтийн эзэмшлийн тохижилт, бүтээн байгуулалт, дэд бүтцэд, 10.6%-ийг боловсролын салбарт, 6%-ийг эрүүл мэндийн салбарт, 8.7%-ийг нийгмийн бусад салбарт, 4.5%-ийг эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын хөрөнгө оруулалтад зарцуулсан байна.

Худалдан авах ажиллагааг 100 хувь зохион байгуулж дууссан.

100
ХОЁР.ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ САЛБАРУУДЫН БОДЛОГО
Зорилт 4.Мал аж ахуй, газар тариалангийн салбарын
хөгжлийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ
.
4.1 Үржлийн цөм сүргийн малын тоог нэмэгдүүлэх Үржлийн үзлэг ангилалтад хамрагдах өсвөр малын тооны өсөлт, хувиар 20.0-иос доошгүй 0.2

Улсын төсөв

Үржлийн цөм сүргийн Сүмбэр үүлдрийн нийт хонь 2016 оны байдлаар Сүмбэр үүлдрийн нийт хонь 2391 толгойд хүрч өмнөх оноос 283 толгой буюу 13.4 хувиар, үүнээс 2015 онд 1294 цэвэр үүлдрийн хонь тоологдож 2016 онд 1593 болж урьд оноос 299 толгойгоор буюу 23.1 хувиа өссөн байна.

ЦСҮТөвийн 285 хээлтэгч, 32 хуцанд ангилалт хянан баталгаажуулалтыг хийв. Цөм сүргийн дотроос 27 хуц жишигт тэнцэн ашиглагдаж байгаа ч арьсны чанарыг нь сайжруулахын тулд гадаадаас хуц авчирч цус сэлбэх шаардлагатай байгаа.

100
Стандартад нийцэж баталгаажсан хээлтүүлэгчийн тооны өсөлт, хувиар 20.0-иос доошгүй
Зорилт 6. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана
.
6.1 Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв байгуулах Байгуулах төвийн тоо 5 0.6

Улсын төсөв

5.0

ТХХТ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийн эх үүсвэрт 60.0 сая төгрөг хуваарилагдан ирсний дагуу Төрийн банктай хамтран хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх, өөрөө өөртөө ажлын байр бий болгох зорилгоор төсөл бичиж ирүүлсэн 15 иргэнд 7 чиглэлээр зээлийг олгосон.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 80 сая төгрөг хуваарилагдсаныг “Жижиг, дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд хороо”-ны хурлаар худалдаа үйлчилгээний чиглэлийн 35 сая төгрөгийн 2 төслийг, мал аж ахуйн чиглэлийн 45 сая төгрөгийн 3 төслийг дэмжин  арилжааны банкуудад хүргүүлснээс одоогоор 3 төсөлд 49 сая төгрөгийн зээл олгогдож, 2 төслийн 31 сая төгрөгийн зээл банкаар дэмжигдсэн.

Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 47 дугаар тушаалаар ЖДҮХС-нд 1 тэрбум төгрөг хуваарилагдсан боловч хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй байгаа шалтгаанаар төсөл хүлээн аваагүй. Мөн Аж үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 189 тоотын дагуу “Сумын өрхийн бичил бизнесийг дэмжихэд зориулж 525 сая хуваарилагдан ирж, 141 төсөл хүлээн авч Төрийн банк, ХААН банкуудад хүргүүлэн судлуулсан боловч санхүүжилтын эх үүсвэр тодорхойгүй байна.

Сум хөгжүүлэх сангаас 2016 онд худалдаа үйлчилгээний чиглэлийн 2 төсөлд 11,2 сая, хүнс, хөдөө аж ахуйн үйлчилгээний чиглэлийн 10 төсөлд 49 сая, ахуй үйлчилгэний чиглэлийн 3 төсөлд 14 сая төгрөгийн зээл олгож 23 ажлын байр бий болоод байна. Үүнээс сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр 2 иргэнд 14.0 сая, интернет үйлчилгээ үзүүлэхэд 1 иргэнд 9.0 сая, махны зоорь барихад 1 иргэнд 5.0 сая, оёдол, гар урлалын чиглэлээр 1 иргэнд 2.2 сая, гахайн аж ахуй эрхлэхэд 1 иргэнд 10.0 сая төгрөгийн зээлийг тус тус олгосон.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг сангийн зээл 3 иргэнд худалдааны чиглэлээр 12.0 сая төгрөг, зээлийн хүүгийн батлан даалтын санд хандсан 1 иргэнд 1.2 сая төгрөг, зээлийн хүүгийн хөнгөлөлт 1 иргэнд 50000 төгрөг олгосон.

50
ГУРАВ.БҮС НУТАГ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖИЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Зорилт 11. Хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн зохистой тогтолцоонд тулгуурлан хот, сууринг хөгжүүлж, газар ашиглалтыг сайжруулна.
11.4 Аймаг, нийслэлийн ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээг үе шаттай шинэчлэх Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх аймгийн тоо 5 15.7

Хөгжлийн банк

Гадаад эх үүсвэр

2016 оны Улсын болон төсөл хөтөлбөрийн хүрээнд манай аймгийн цэвэрлэх байгууламж, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх талаар тусгагдаагүй.

Аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн холболтын зургийг “Наран рашаан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор инженер геологи, дэвсгэр зураг хийгдсэн. Гэвч холболтын зураг төсвийн үнэ төсөвт тусгагдаагүйгээс шалтгаалан санхүүжилт олгогдоогүй учир зураг төсвийн ажил удааширч байна.

Сүмбэр сумын 1-р баг, Төмөр замын хэсгийн ил задгай хаягдаж буй бохир усыг төвлөрсөн шугам сүлжээнд холбож, аймгийн төв цэвэрлэх байгууламжид холбох ажлын зураг төсвийг “Зэт Эй Ди” ХХК боловсруулж, экспертизээр батлуулсан.

2016 онд Төмөр замын хэсгийн бохирын шугамыг төв шугаманд холбох ажлыг УБТЗ ХНН-тэй хамтран гүйцэтгэх гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Тус ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авах тендерийг зарласан боловч, тендер амжилтгүй болсон. 2017 онд тус ажлыг хийхээр АОНХСанд 230.0 сая төгрөгийг тусган батлуулсан.

Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх хүрээнд Сүмбэр сумын 3 дугаар багийн 1, 5-р байрны инженерийн шугам сүлжээ шинэчлэлийг АОНХСангийн 120.0 сая төгрөгөөр, Сүмбэр сумын 3 дугаар багийн 249 метр шугам болон уурын зуухны засвар, уурын зуухны барилга угсралтын ажлыг ОНХСангийн 238.1 сая төгрөгөөр, 5-р сургуулийн худаг хүртэлх 144 м 5 хос шугам, 3 дугаар багийн 3-р байрны подвалийн магистрал шугамын шинэчлэлийн ажлыг АОНХСангийн 80.0 сая төгрөгөөр гүйцэтгүүлэн ашиглалтад хүлээн авсан.

90
Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх аймгийн тоо 1
11.5 Газар хөдлөлтийн эрсдэл бүхий хот, суурин газар, бүсүүдийн тулгуур төв болон зарим суурин газрын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:10000-ны масштабтай газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зохиох ажлыг үе шаттай хэрэгжүүлж дуусгах Бичил мужлалын зураг хийгдэж дуусах аймгийн тоо 12 0.9

Улсын төсөв

Тус зорилт арга хэмжээг манай аймагт хэрэгжүүлээгүй тул хяналтаас хасах саналтай байна.
Зорилт 12. Хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүн амын амьдрах орчныг сайжруулна.
12.2 Малчдыг нийгмийн даатгалд хамрагдах, малаа даатгуулах сонирхлын хөшүүргийг бий болгох Нийгмийн даатгалд хамрагдах малчдын тооны өсөлт, хувиар 10.0 2016 оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалд 480 малчин, ЭМДаатгалд 549 малчин хамрагдсан нь хагас жилийн байдалтай харьцуулахад нийгмийн даатгалд хамрагдсан малчин 139 буюу 29,0 хувь, ЭМДаатгалд хамрагдсан малчин 119 буюу 21,7 хувиар өссөн байна.

2016 онд МИДаатгалд 48 өрхийн 18186 мал даатгуулж 5362.6 мянган төгрөгийн даатгал хийлгэсэн байна.

Даатгуулсан малын тоог урьд онтой харьцуулахад 13337 толгойгоор буюу 3.8 дахин өссөн байна.

100
Индексжүүлсэн даатгалд хамрагдах малын тооны өсөлт, хувиар 10.0
Зорилт 13. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлнэ.
13.3 Бороо, цасны усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах, булаг шандны эхийг хашиж хамгаалах Байгуулах хөв цөөрмийн тоо 3 Сүмбэр сумын ИТХ-ын 2016 оны 14 дүгээр тогтоолоор аймгийн төвийн Тэрэгтийн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн муж, цэнгэг усны нөөцийг хамгаалах зорилгоор 428.49 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

БХНСАХЗ-ын 2.6 сая төгрөгөөр Ус-Ду ОНӨҮГазар Сүмбэр сумын ундны усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн 24 эргэлтийн цэгийг тэмдэгжүүлж, мэдээллийн самбар байршуулсан.

2013-аас 2016 оны хооронд 3 хөв цөөрөм байгуулж, 16 гол, горхи, булаг, шандны эхийг хамгаалсан. Тус ажилд орон нутгийн төсвөөс 31.6 сая төгрөг зарцуулж аймгийн хэмжээний нийт булаг шандыг хашиж хамгаалсан байна.

2016 онд Сүмбэр сумын ОНХСангийн 5.6 сая төгрөгийн хөрөнгөөр Шар бүрдийн голын эхийг хашиж хамгаалсан.

Мөн Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гол, булаг шанд, нуур уст цэгийг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаас цэвэрлэх, тохижуулах, хамгаалах арга хэмжээг 2 удаа зохион байгуулж, 7 ААНБ, 2 ТББ-ын 129 ажилтан албан хаагчид хамрагдан, давхардсан тоогоор 6 булаг шанд, гол горхи, 2 уст цэгийн орчмын 13.5 тн ахуйн хог хаягдлыг цэвэрлэж, хашаа хамгаалалтыг засаж сэлбэсэн.

100
Хамгаалалт хийх булаг шандны тоо 120-иос доошгүй 0.24

Орон нутгийн төсөв

 

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2016 ОНД
ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТОВЧОО

 

Зорилт Хяналтанд авсан арга хэмжээний тоо Үүнээс Хяналтаас хасах Тасарсан Биелэлтийн хувь
100% биелсэн Хэрэгжих шатандаа /%/
90% 70% 50% 30% 10% Зохион байгуулалтаас Хөрөнгийн эх үүсвэр дутагдсанаас
6 7 4 1 1 1 90,0

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА                                               Д.СОДНОМ

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД
АУДИТЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                     Х.БУЯНБАЯР

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us