ТЕНДЕРИЙН УРИЛГА

40

Тендер шалгаруулалтын нэр: 2017 онд хэрэглэгдэх шатахуун, шатах тослох материал нийлүүлэх

 

 
Тендер шалгаруулалтын дугаар: ГСА-ЦХ-ХТШ-2017/01

 

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэс нь эрх бүхий тендерт оролцогчдоос “2017 онд хэрэглэгдэх шатахуун, шатах тослох материал” –ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу санал болгож буй үнийн дүнгийн
100%-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80%-иас багагүй байх;
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
буюу 2015, 2016 он

Тусгай зөвшөөрөл: Газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байх;
Тендерийн хамт 0 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 02-р сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минут -д нээнэ.
Дотоодны давуу эрх “Тооцно”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон,
3 давхар, Орон нутгийн өмчийн газар, 320б тоот өрөө
Утас: 02-542-40380, 88723692