Удирдах ажилтнуудын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

76

Ирцийн мэдээлэл: 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 46 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 33, орны хүн оролцуулсан 5 /“Ус-Ду” ОНӨҮГазрын захирал, Онцгой байдлын газрын дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Шүүхийн шинжилгээний албаны дарга/, нийт 38 албан тушаалтан оролцов. Чөлөөтэй 5 /Цэргийн штабын дарга, Нийтлэг үйлчилгээний албаны дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга, Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Цөм сүрэг, үржлийн төвийн захирал, Цахилгаан Холбооны газрын дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Прокурорын газрын туслах прокурор Тамгын хэлтсийн дарга н.Роза, “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын менежер н.Эрдэнэчимэг, Ахмадын хороон дарга н.Данзансодов, Ойн ангийн дарга Д.Амарболд нар оролцлоо.

 
Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:

 

Өгсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага
1. “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг чанартай зохион байгуулах 02 дугаар сарын 20-ны дотор Сумдын ЗДТГ,

Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир, спортын газар

2. Нохой устгах ажлыг зохион байгуулах 02 дугаар сарын 13-ны дотор Сумдын ЗДТГ
3. Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах 02 дугаар сарын 13-ны дотор Сумдын ЗДТГ
4. Цагаан сарын баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүрийг хуваарийн дагуу чанартай хийх 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Байгууллагын дарга нарт

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар