ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн ахмадын хорооны даргаар Ц.Данзансодов сонгогдов.

2017-02-03-06Аймгийн Ахмадын хорооны ээлжит 7-р бага хурал болж ахмадын хорооны шинэ удирдагууд сонгогдон ажлаа хүлээн авлаа. Хуралд 50 төлөөлөгч оролцохоос 47 төлөөлөгч буюу 94 хувийн ирцтэй хуралдаж 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн урилгаар аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд дарга Т.Баясгалан нарын хүндэт зочид оролцлоо.

Хэлэлцсэн асуудлууд:

1. Аймгийн Ахмадын хорооны дарга Ш.Адъяадоржийн эрхийн хугацаандаа хийсэн ажлын тайлан цаашид тавих зорилт илтгэл
2. Аймгийн Ахмадын хорооны шинэчлэн боловсруулсан дүрмийн төсөл
3. Аймгийн Ахмадын хорооны дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгох
Хурлаас Ш.Адъяадоржийн тайланд үнэлэлт өгч, дүрмийг баталж тогтоол гаргав. Аймгийн Ахмадын хорооны даргад Д.Амарсайхан, Ц.Данзансодов нэр дэвшиж санал хураалт явуулахад Ц.Данзансодов 26, Д.Амарсайхан 21 хүний санал авч Ц.Данзансодов аймгийн Ахмадын хорооны даргаар сонгогдов. Мөн удирдах зөвлөлийг 9, хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон батлав.

2017-02-03-05 2017-02-03-04 2017-02-03-07

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us