ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ХААИС-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

2017-01-21-03Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Байгаль орчин болон Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тодорхой чиглэлийн хүрээнд Монгол улсын Хөдөө аж ахуйн Их сургуулийн бүрэлдэхүүний салбар сурууль болох Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал доктор О.Баатарцогт болон, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш доктор профессор Т.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс түүний харъяа агентлагуудын удирдлагуудын хамт энэ сарын 17-18 нд хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Тус уулзалт, хэлэлцээрээр манай аймагт дутагдалтай байгаа мал зүйч, зоо техникч мэргэжилтэн бэлтгэх, чадавхижуулах, Сүмбэр омгийн каракул хонины үржлийн үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагын туслалцаа хэрхэн авах болон байгаль орчны салбарт судалгаа мониторинг хийх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, зэрлэг ан амьтдыг хамгаалах, БОАЖГ-ын харъяа мод үржүүлгийн газрын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар болон ХААИС-ын зүгээс манай аймагт судалгааны бааз байгуулах болон оюутан сурагчдыг дадлагажуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар талууд санамж бичиг байгуулж гарын үсэг зурахаар тохиролцсон байна.

2017-01-21-02 2017-01-21-01

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us