ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боксчид 2 медаль хүртлээ.

2017-01-10-15-boksiin-uashtХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын 2017 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 01 дүгээр сарын 10-15-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Шивээ-Овоо ХК-ийн дэргэдэх “Хаялага” клубын тамирчин Э.Одбаяр 56 кг-ын жинд, Г.Мандахтөр 81 кг-ын жинд, Л.Зоригтбаатар 91 кг-ын жинд тус тус өрсөлдсөн байна. Боксын ОУХМ Л.Зоригтбаатар Замчин спорт хорооны Ж.Мөнхболдыг, залуу тамирчин Г.Мандахтөр Алдар спорт хорооны тамирчин Б.Энх-Амгаланг ялж тус бүр хүрэл медалийн болзол хангасан байна.

 

81 кг:

  • Алтан медаль: Н.Шинэбаяр /Алдар/
  • Мөнгөн медаль: Б.Содгэрэл /Хөх чоно/
  • Хүрэл медаль: А.Бат-Очир /Хилчин/, Г.Мандахтөр /Хаялага/

 

91 кг:

  • Алтан медаль: С.Эрдэнэбаяр /”Боди макс” клуб/
  • Мөнгөн медаль: Б.Ганбаяр /”Хилчин” спорт хороо/
  • Хүрэл медаль: Д.Отгонбаяр /Монгол мастер/, Л.Зоригтбаатар /Хаялага/

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us