ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

img_4719Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран аймгийн үйлчилгээний ажилчдын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнд төрийн байгууллагуудын нийтлэг үйлчилгээний ажилтан, албан хаагчид жолооч, харуул, үйлчлэгч, жижүүр, тогооч болон Сууц өмчлөгчдийн холбоо, Тохижилт үйлчилгээний болон Ус, дулаанаар хангагч байгууллагын ажилчдын төлөөлөл 42 хүн оролцож, аймгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газраас үйлчилгээний соёл, хөдөлмөр хамгааллын талаар мэдээлэлийг өгсөн.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Гантөмөр нар оролцон,  нийтлэг үйлчилгээний ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёл, стандартыг дээшлүүлэх чиглэлээр зөвлөгөөнд оролцогчидтой санал солилцсон.

img_4686 imgl3376 imgl3379

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us