ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 35, орны хүн оролцуулсан 3 /“Ус-Ду” ОНӨҮГазрын захирал, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийтийн номын сангийн захирал/, нийт 38 албан тушаалтан оролцов. Албан ажилтай 7 /аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Цэргийн штабын дарга, Авто тээврийн төвийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2 /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас Мэрси –Кор ОУБ-аас Б.Буянхишиг, “Дэлхийн зөн” Олон Улсын байгууллагын менежер н.Эрдэнэчимэг, БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хороон дарга Ш.Адъяадорж, Аудитын албаны дарга н.Сарантуяа нар оролцлоо.

 
Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:
 

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Нохой устгах ажлыг зохион байгуулах

01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор

Сумдын Засаг дарга нарт

2.

Томоохон худалдан авалт хийж байгаа Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, ШШГА, Политехник коллеж, ЭМГ, Сумдын ЗДТГ-т худалдан авах ажиллагааны чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах

02 дугаар сарын 01-ний өдрийн дотор

Орон нутгийн өмчийн газарт

3.

Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/336 дугаар захирамжаар цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг зохион байгуулж байгаа тул ажилтан, албан хаагчдаа бүрэн хамруулах

01 дүгээр сарын 08-ны өдрөөс

 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд

Сумдын ЗДТГ,

Бүх хэлтэс, агентлагууд

4.

Сумдын удирдлагууд айл өрхүүдээр явж ажиллах

02 дугаар сарын 01-ний өдрийн дотор

Сумдын Засаг дарга нарт

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Биеийн тамир, спортын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Ус-Ду” ОНӨҮГазар тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us