Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын түүхэн замнал

70

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар нь 1991 онд анх хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргаа нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Ардын Их Хурлын Гүйцэтгэх захиргаа нь тэр үедээ Санхүүгийн хэлтэс, Хөдөлмөр, нийгэм, халамж, үйлчилгээний хэлтэс,Аж ахуйн тасаг, Хэрэг эрхлэх хэлтэс, Статистикийн хэлтэс, Цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс зэрэг 6 хэлтэс, дэд тэргүүн даргатайгаар өөрийн үндсэн үйл ажиллагааг явуулж эхэлсэн ба 1994 онд Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Их Хурлын шийдвэрээр Говьсүмбэр аймаг болон өргөжсөн бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар нь 7 хэлтэстэй өргөжсөн байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг:

  1. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын дагуу 3 хэлтэс,
  2. 2005 оны 19 дүгээр тогтоолын дагуу Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс /төрийн сангийн тасаг/, Нийгэм, үйлдвэрлэл, дэд бүтэц, бодлого зохицуулалтын хэлтэс, Хууль зүйн хэлтэс /Иргэний бүртгэлийн алба, Архивын тасаг/ гэсэн бүтэцтэйгээр,
  3. Засгийн газрын 2008 оны “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 67 дугаар тогтоол, 2011 оны “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 296 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/256 дугаар захирамжаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс гэсэн 5 хэлтэс, Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг, Цэргийн штаб, Архивын тасаг, Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр,
  4. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны А/…. дугаар захирамжаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Цэргийн штаб, Архивын тасаг, Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бүтэцтэйгээр, улс төрийн 4, төрийн захиргааны 26, төрийн тусгай 1, төрийн үйлчилгээний 17 албан хаагчтайгаар үндсэн үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна.