ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2016 оны 4 дүгээр улирлын тайлан /Бичвэр хэлбэрээр/

Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга
болон түүний Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал,
хүсэлт шийдвэрлэлтийн байдал

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудад иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2016 оны жилийн эцсийн мэдээ, тайланг гарган танилцуулж байна.

  Аймгийн Засаг дарга түүний Тамгын газар нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн эзэнд нь хариуг өгч ажиллаж ирлээ.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 онд нийт 42 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс буцалтгүй тусламж хүссэн 7, ажлын байртай холбоотой 14, хүсэлт гаргах тухай 19, бусад асуудлаар 2 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирсэн 42 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 36 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба үлдсэн 6 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

   Аймгийн Засаг дарга түүний Тамгын газарт 273 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад 113, Засаг даргын Тамгын газрын даргад 121, нээлттэй утсанд 39 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 113 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал: Эмчилгээний тусламж хүссэн 11, ажлын байртай холбоотой 13, санхүүгийн дэмжлэг хүссэн болон буцалтгүй тусламж хүссэн 36, тэтгэмж хүссэн 1, хүсэлт гаргах тухай 8, газартай холбоотой 3, гэр хүссэн 7, гомдол гаргасан 10, бусад асуудлаар 24 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж гэр, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн өргөдлүүдийг судалж үзээд 19 иргэний эмчилгээний зардалд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 15,500,0 мянган төгрөгийн тусламж үзүүлж, 8 иргэний буцалтгүй тусламж хүссэн өргөдлийн дагуу судалгаа хийж тусламж үзүүлэхээс татгалзаж, 7 иргэнд 4,068,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, 5 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлсөн. Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хүсэлтийн дагуу аймгийн дэлгэрэнгүй танилцуулга болон “Боржигин толь” бичгийг хүргүүлсэн.

   Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн 113 өргөдөл, санал, хүсэлтийн 108 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба 5 өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэх шатандаа байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 121 өргөдөл гомдол хүсэлтийг ангилбал: Ажилд орох хүсэлт 10, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 15, цалинтай чөлөө хүссэн 59, тэтгэмж хүссэн 2, буцалтгүй тусламж хүссэн 12, санхүүгийн дэмжлэг хүссэн 1, талархал 1, бусад асуудлаар 21 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу 14 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 6 албан хаагчийг ажилд нь томилж, 58 албан хаагчид чөлөө олгож, 2 албан хаагчид 200.0 мянган төгрөгийн тэтгэмж олгож, 1 иргэнд 1,200,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, 5 албан хаагчид 2 965 556 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 121 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

   Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хэлтэс, албанд шилжүүлэн шийдвэрлүүлж, цаг хугацаанд нь хариуг мэдэгдэн ажиллаж байна.

2016 оны байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй байна. Нээлттэй утсанд 39 санал, хүсэлт, гомдол ирснээс нийтийн орон сууцтай холбоотой 12, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой 2, Холбооны газрын үйл ажиллагаатай холбоотой 4, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 11, гомдол 2, газартай холбоотой 1, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой 2, зам засварын үйл ажиллагаатай холбоотой 1, эмийн сангийн үйлчилгээтэй холбоотой 1, бусад асуудлаар 3 өргөдөл, санал, хүсэлт, гомдол ирсэн байна.

Нээлттэй утсанд ирсэн гомдлын дагуу нийтийн орон сууцны хана нурааж байсныг Мэргэжлийн хяналтын газраас газар дээр нь очиж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, захиргааны хариуцлага тооцсон. Кабелийн суваг муу гараад байна гэсэн гомдлуудын дагуу Цахилгаан холбооны газарт гарсан гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгсөн байна. Сүмбэр сумын 3 дугаар багийн 3 дугаар байрны дээврээс ус гоожоод байгаа шалтгааныг тодруулж гүйцэтгэгч компанитай холбогдож засварлуулахаар үүрэг өгсөн. Орон сууцны халаалт муу байна гэсэн гомдлуудын дагуу “Ус-Ду” ОНӨҮГазрын уурын зуухны гэмтлийн засвар хийгдэж байгаа тул халаалт доголдолтой байгаа талаар мэдэгдэж, гарсан гэмтлийг засварлаж хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг “Ус-Ду” ОНӨҮГазарт үүрэг болгосноор гэмтлийг засварлаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдсан. Иргэдээс ирсэн гомдлын дагуу 1 дүгээр байрны подвалийн шугамыг Сүмбэр сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр засварлахаар “Ус-Ду” ОНӨҮГазартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Нээлттэй утсанд ирсэн 39 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.

 

Хоёр. Сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, аймгийн
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудад
ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал

 

 Сумдын Засаг дарга болон түүний Тамгын газар, хэлтэс, агентлагуудад 2016 оны жилийн эцсийн байдлаар 10810 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн 10810 өргөдлөөс өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд 10797 өргөдлийг шийдвэрлэж, 13 өргөдөл гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатандаа байна.

   Сумдаас ирсэн мэдээнээс харахад нийт өргөдлийн 557 буюу 5,1 хувь нь газар  газартай холбоотой, 35 буюу 0,3 хувь нь орон сууц болон гэр олгож өгөхийг хүссэн, 465 буюу 4,3 хувь нь ажилд орох, гарах, чөлөө, ажлын байртай холбоотой, 119 буюу 1,1 хувь нь буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн, 4477 буюу 41,4 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой, 4460 буюу 41,2 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн, 24 буюу 0,2 хувь нь байгаль орчинтой холбоотой, 66 буюу 0,6 хувь нь татвар төлөгчдөөс татвартай холбоотой, 78 буюу 0,7 хувь нь гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой, 10 буюу 0,09 хувь нь өвс тэжээлийн тусламжтай холбоотой, 27 буюу 0,2 хувь нь нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой, 176 буюу 1,6 хувь нь Мэргэжлийн хяналтын хяналт шалгалттай холбоотой, 316 буюу 2,9 хувь нь бусад өргөдлүүд байна.

            Үүнээс:

 Сүмбэр сум: Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 2948 өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс газартай холбоотой 167, гэр хүссэн 8, ажилд орох, гарах хүсэлт 31, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 47, тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 4, өвс тэжээлийн тусламж 10, иргэний бүртгэлийн чиглэлээр 2540, халаалт дулаантай холбоотой 5, худгийн асуудлаар 5, бусад асуудлаар 131 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Газрын асуудлаар ирсэн 167 өргөдлөөс эрчимжсэн мал аж ахуйн бүс нутагт газар эзэмших 24 иргэний өргөдөлд, газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх 11,  газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 7 өргөдөл, багийн Засаг дарга нарт хандаж өвөлжөө, хаваржааны бууцны газар хүссэн 65 өргөдлийг багийн ИНХ-аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн тус тус хариу өгсөн.

Гэр хүссэн өргөдлүүдийн дагуу нөхцөл байдлын судалгаа хийж 3 иргэнд гэр олгох шаардлагатай гэж үзэн гэр олгох бүртгэлд бүртгэсэн ба 5 иргэнд гэр олгох шаардлагагүй гэж үзэн эзэнд нь хариуг албан бичгээр хүргүүлсэн.

Тамхи худалдан борлуулах хүсэлт гаргасан 2 иргэний хүсэлтийн дагуу тамхи худалдан борлуулахад тавигдах шаардлагыг хангаж байгаа тул тусгай зөвшөөрөл олгож, хугацаа сунгах хүсэлт гаргасан 2 иргэнд сумын Засаг даргын захирамжаар хугацааг нь сунгасан.

Буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн иргэдийн өргөдлийн дагуу 14 иргэнд 860.000 төгрөг, эмчилгээний зардал хүссэн 1 иргэнд хандивын аян өрнүүлж 4,3 сая төгрөг, 11 албан хаагчид 1 350,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

  Нийт ирсэн 2948 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 2946 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба үлдсэн 2 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

  Баянтал сум: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Багийн Засаг дарга нар, Иргэний бүртгэл, Мал эмнэлэг үржлийн тасагт бичгээр 702 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс газар хүссэн болон газрын маргаантай холбоотой 78, иргэний бүртгэлтэй холбоотой 554, эмчилгээний зардал, мөнгөн тусламж хүссэн 22, ажлын байртай холбоотой 27, тусгай зөвшөөрөл сунгах 5, орон сууц хүссэн 1, бусад асуудлаар 15 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэнд газар шинээр өмчлүүлэх ажлыг зохион байгуулж 60 иргэний газар өмчлөх хүсэлтэй өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн хариуг өгсөн. Өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших 16 хүсэлтийг судалж 15 иргэнд газар олгоод байна. 2 иргэний өргөдлийг судалж үзээд шийдвэрлэх боломжгүй тухай хариуг хүргүүлсэн.

Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн 22 иргэний өргөдлийг судалж 3715,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

Ажлын байртай холбоотой өргөдлүүд, орон байр хүссэн өргөдлүүд, иргэний бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг тус тус хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн.

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 702 өргөдлөөс 700 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэсэн ба үлдсэн 2 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.

 Шивээговь сум: Сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 93, иргэний бүртгэлийн асуудлаар 1320, нийт 1413 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Ажилд орох, гарах, чөлөө хүссэн, ажлын байртай холбоотой 29, иргэний бүртгэлтэй холбоотой 1320, гэр хүссэн 26, буцалтгүй тусламж хүссэн 24, бусад асуудлаар 14 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Буцалтгүй тусламж хүссэн 24 өргөдлийг судлан үзэж 20 өргөдлийг нь шийдвэрлэж, 4 өргөдлийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн.

Сум, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 1413 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн.

Мэргэжлийн хяналтын газар: 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар иргэнээс 75, албан байгууллагаас 101, байгууллагын ажилтнуудаас 48, нийт 224 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 56, хамтран ажиллах тухай 21, ус, ноосны чанарыг, хоолны илчлэгийг тодорхойлуулах тухай 5, барилгын төлөв байдлын тухай 11, цахилгааны төлөв байдлын тухай 4, нийтийн орон сууцанд хана нурааж байгаа тухай 3, зөвлөн туслах үйлчилгээ авах тухай 2, хяналт шалгалт хийлгэх тухай 10,  ажлын байртай холбоотой 48, цалин хөлсөө авч чадахгүй байгаа тухай 7, бусад асуудлаар 57 өргөдөл гомдол ирсэн байна. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр Баянтал сумын Ерөнхий боловсролын сургуулийн заалны цахилгааны аюулгүй байдалд шалгалт хийж, ашиглалтын нөхцөл хангахгүй байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Иргэдээс ирсэн гомдлын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт төлөвлөгөөт шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 6 заалт бүхий албан шаардлага хүргүүлж 2 албан тушаалтанд 768 000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар үндсэн байгууллагад нь албан тоотоор санал хүргүүлсэн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 5 иргэний барилгын төлөв байдалд  төлөвлөгөөт бус шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулсан. Өмнөх биелэлт хангалтгүй хэрэгжсэн тул 570 000 төгрөгийн шийтгэл ногдуулсан. Нийт ирсэн 224 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 219 өргөдлийг нь  хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн ба 5 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

Онцгой байдлын газар: Тус газарт 165 өргөдөл, санал, хүсэлт ирснээс бичгээр 110, утсаар 54, бусад хэлбэрээр 1 өргөдөл гомдол ирсэн байна.

Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал: Гал түймрийн 31, гамшиг аюулт үзэгдлийн 13 дуудлага болон ажлын байрны дүгнэлт гаргуулахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 34 өргөдөл, ээлжийн болон ээлжийн бус чөлөө хүссэн өргөдөл 58, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажилд орохыг хүссэн 3, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохыг хүссэн 19 өргөдөл, аврагч гал сөнөөгч бэлтгэх анхан шатны сургалтанд хамруулж өгөхийг хүссэн 5, ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 2 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гал түймрийн 31, гамшиг аюулт үзэгдлийн 13 дуудлагыг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, групп, гал унтраах хэсгийг томилон осол аваар, гал унтраах тактикийн алдаа, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийг биелүүлэн ажилласан. Нийт ирсэн 165 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн.

Цагдаагийн хэлтэс: Тус хэлтэст 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн болон ажлын байртай холбоотой 34, суралцахыг хүссэн 3, албанаас чөлөөлөгдөхийг хүссэн 2, хүүхэд асрах чөлөөг сунгахыг хүссэн 1 өргөдөл ирсэн ба нийт 40 өргөдөл бичгээр ирснийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч өргөдөл гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 100 хувьтай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба: Тус албанд 4 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас 48, иргэдээс 16, ялтан, хоригдогсдоос 34 өргөдөл, нийт 98 өргөдөл, гомдол ирсэнийг хүлээн авч бүртгэн, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн зохих хариуг өгч ажиллалаа. Цахимаар болон амаар хүлээн авсан өргөдөл байхгүй.

Албан хаагчдаас үндсэн цалингийн шатлал ахиулах болон төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгуулахыг хүссэн 23, албаны орон сууцнаас байр олгож өгөхийг хүссэн өргөдөл 4, урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацааны өмнө арилгуулахыг хүссэн 8, суралцах хүсэлт 2, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 3 өргөдөл, өөр албан тушаалд шилжин ажиллахыг хүссэн 6, бусад асуудлаар 2 өргөдөл, гомдол, санал хүсэлт тус тус ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгч ажиллаж байна.

Ялтан, хоригдогсдоос хэргийн талаар хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн 1, аймгийн хяналтын прокурортой уулзахыг хүссэн 6, батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн 3, Өршөөлийн хуульд хамруулж өгөхийг хүссэн 4, өөр хорих ангид шилжүүлж өгөхийг хүссэн 8, бусад асуудлаар 12 өргөдөл, гомдол, санал хүсэлт тус тус ирснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгч ажиллаж байна.

Иргэдээс тус албанд ажилд орохыг хүссэн 13 өргөдөл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 3 өргөдөл, гомдол ирсэн байна. Хүлээн авсан өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэсэн ба хугацаа хэтэрч шийдвэрлэсэн өргөдөл гомдол байхгүй. Албаны удирдлагууд 2016 оны жилийн эцсийн байдлаар 38 иргэнийг биечлэн хүлээн авч санал хүсэлтийг нь шийдвэрлэж ажиллалаа.

Улсын бүртгэлийн хэлтэс: 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 63 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 61 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, 2 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатандаа байна.

Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл: Иргэний бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 15, бүртгэлийн хяналтын үндсэн үйл ажиллагаатай холбоотой 18, иргэний цахим үнэмлэх, шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой асуудлаар 15, ажлын байр болон албан хаагчидтай холбоотой асуудлаар 13, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой 2 өргөдөл тус тус ирсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар: Тус байгууллагад 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар 31 өргөдөл гомдол санал хүсэлт бичгээр ирсэн байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулах хүсэлт 7, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан батлуулах хүсэлт 10, Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах 4 өргөдөл, ажлын байртай холбоотой 7, бусад асуудлаар 3 өргөдөл ирсэн. Нийт ирүүлсэн 31 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

   Хүнс, хөдөө аж ахуйн газар: Тус газарт 2016 оны байдлаар нийт 41 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл чөлөө хүссэн 22, хөнгөлөлттэй тоног төхөөрөмж авах хүсэлт 3, усалгаатай талбайд ногоо тариалах хүсэлт 3, арьс шир ноосны урамшууллын талаар гомдол 2, сургалт хамтран хийх хүсэлт 1, ажлын байртай холбоотой 5 өргөдөл, бусад асуудлаар 5 өргөдөл гомдол тус тус эзэлж байна. 3 иргэний хөнгөлөлттэй үнээр тоног төхөөрөмж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох журмын дагуу тодорхойлолт гаргаж өгсөн. 3 иргэний хүсэлтийн дагуу усалгаатай талбайд ногоо тарих хүсэлтийг судалгаанд бүртгэж, ус хэрэглэгчдийн сургалтанд хамрагдах талаар зөвлөгөө өгсөн. Нийт ирүүлсэн 41 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

   Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Тус газарт 4 дүгээр улирлын байдлаар аймагт газар өмчлөн аваагүй гэсэн тодорхойлолт авахыг хүссэн нийт 50, газар өмчлөх эрх шилжүүлэх 15, Газар эзэмших эрхийг шилжүүлэх 30, газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах 2, газар барьцаалах 81, газрын хэмжилт, кадастрын зураг баталгаажуулж авах 13, газар хэмжүүлэх хүсэлт 84, газар эзэмших эрхийн гэрчилгээ өвлөн авах 4, барилга, хот байгуулалттай холбоотой 12, удирдах албанд ирүүлсэн 19 нийт 310 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

 Хуулийн хугацаанд 308 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж 2 өргөдлийг шийдвэрлэх шатандаа байна.

Татварын хэлтэс нь: 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 75 өргөдөл бичгээр ирсэн. Иргэдээс улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай 40, байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай 10, үл хөдлөх хөрөнгийн албан татварыг залруулах тухай 2, татвар төлөгчөөс хасах тухай 3, шилжилт хийх тухай 2, татвар буцаан олгох тухай 1, татвар төлөгчийн бүртгэлийн тухай 1, ажлын байртай холбоотой 9, буцалтгүй тусламж хүссэн 1, бусад асуудлаар 6 өргөдөл гомдол ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс: Тус хэлтэст 2016 оны байдлаар 27 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой 10, тэтгэвэртэй холбоотой 3, тэтгэмжтэй холбоотой 1, эрүүл мэндийн даатгалтай холбоотой 13 өргөдөл, санал, хүсэлт ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар: Тус газарт бичгээр нийт 4484 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал: Ажилд орохыг хүссэн 4, чөлөө хүссэн 10, цалингийн шатлал нэмүүлэх хүссэн 2, тусламж хүссэн 3, банкаар дамжин олгогдож байгаа жижиг зээлийн талаар 5 өргөдөл, Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг улирлаар авах хүсэлт гаргасан 133 өргөдлийг хүлээн авч 33912,5 мянган төгрөгийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настны хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан 1432 өргөдлийг хүлээн авч 139333,6 мянган төгрөгийг, шинээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдахаар хүсэлт гаргасан 848 иргэнд 464041,6 мянган төгрөгийг, жирэмсэн амаржсан эхийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлт гаргасан 833 иргэнд 198058,4 мянган төгрөгийг, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж хүссэн 1214 өргөдлийг хүлээн авч 26640,0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Тусламж хүссэн 1 албан хаагчид 570 125 төгрөгийн тусламж үзүүлж, удаан жил болон цалингийн шатлал ахиулах 2 албан хаагчийн өргөдлийн дагуу цалингийн шатлалыг нь нэмэгдүүлсэн. 6 албан хаагчийн хүсэлтийн дагуу чөлөөг олгосон байна. Нийт 4484 өргөдлийг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэж ажилласан.

   Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар: Тус хэлтэст 4 дүгээр улирлын байдлаар ажилд орох, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 8, гомдол 3, хүүхдийн нэр хүндэд халдсан тухай 1, бусад асуудлаар 5 өргөдөл гомдол нийт 17 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж хариу өгсөн.

 Боловсрол, соёл, урлагийн газар: Тус газарт 4 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн 16, ажлаас чөлөөлөгдөх тухай 12, чөлөө олгохыг хүссэн 25, цалингийн шатлал ахиулах тухай 3, 5 жилийн тэтгэмж авах тухай 3, буцалтгүй тусламж хүссэн тухай 7, сургалтанд хамрагдах тухай 1, цэцэрлэгийн эрхлэгчийн ёс зүйн асуудалтай холбоотой 2, цалингийн асуудалтай холбоотой 3, сургуулийн багшийн ёс зүйн асуудлаар хандсан 2, бусад асуудлаар 35 өргөдөл гомдол ирсэн ба нийт 109 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Тус газарт ирүүлсэн 109 өргөдлийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн газар: Тус газарт 2016 оны байдлаар 34 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс ажлаас гарахыг хүссэн 5, хүсэлт 3, чөлөө хүссэн 19 өргөдөл, ажилд орохыг хүссэн 3, гомдол 4 ирсэн байна. Тус газар нь 34 өргөдлийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Биеийн тамир, спортын газар: Тус газарт 2016 оны жилийн эцсийн байдлаар 29 өргөдөл ирсэн байна. Өргөдлийн дагуу 10 албан хаагчид чөлөө олгож, 16 албан хаагчийн тусламж хүссэн өргөдлийн дагуу судалж үзээд 3150,0 мянган төгрөгийн тусламж олгосон. Нийт ирсэн өргөдлүүдийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

 

Аймгийн хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 11125 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 10889 нь бичгээр, 124 нь амаар, утсаар 111, бусад хэлбэрээр 1 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн байна.

Гурав. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн судалгаа: Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтээс газартай холбоотой 561 буюу 5,0 хувь, орон сууц болон гэр олгож өгөхийг хүссэн 42 буюу 0,3 хувь, ажилд орох, гарах, чөлөө, ажлын байртай холбоотой 576 буюу 5,1 хувь, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 185 буюу 1,6 хувь, иргэний бүртгэлтэй холбоотой 4477 буюу 40,2 хувь, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 4460 буюу 40,0 хувь, байгаль орчинтой холбоотой 24 буюу 0,2 хувь, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 66 буюу 0,5 хувь, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 78 буюу 0,7 хувь, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 10 буюу 0,08 хувь, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 27 буюу 0,2 хувь, Мэргэжлийн хяналтын хяналт шалгалттай холбоотой 176 буюу 1,5 хувь нь, нийтийн орон сууцтай холбоотой 12 буюу 0,1 хувь, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой 2 буюу 0,01 хувь, Холбооны газрын үйл ажиллагаатай холбоотой 4 буюу 0,03 хувь, цахилгаан, дулааны хангамжийн асуудлаар 11 буюу 0,09 хувь, талархал 1 буюу 0,008 хувь, бусад өргөдлүүд 413 буюу 3,7 хувийг тус тус эзэлж байна. Аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,6 хувьтай байна.

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us