ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудас

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр батлуулсан “Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, нээлттэй утсанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, саналд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж”-ийн дагуу 2016.09.12-16-ны өдрүүдэд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлттэй танилцлаа.

            Аймгийн ЗДТГ-ын хэмжээнд иргэдээс хандаж ирүүлсэн өргөдлийг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дотоод ажил, санал хүсэлт, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан ажилладаг.

            Ирүүлсэн өргөдлийг ангилбал:

1-r-grafic 2-r-grafic 3-r-grafic

ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

Үнэлэх үзүүлэлт ЗД-д хандаж ирүүлсэн ЗДТГ-д хандаж ирүүлсэн Нээлттэй утсанд ирүүлсэн

7054-3434

Үнэлгээ
1 Ирсэн өргөдлийн тоо 2015.09.13-ны байдлаар 84 өргөдөл ирсэн. 2015.09.16-ны байдлаар 102 өргөдөл ирсэн. 2015.09.16-ны байдлаар 33 өргөдөл ирсэн.
2 Түү-нээс  Хугацаанд нь шийдвэрлэсэн 74 96 32
Хугацаа хоцроосон 3 2 1
Шийдвэрлэх шатанд 7 4 0
3

Өргөдөл гомдол хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолт

Дотоод ажил, санал хүсэлт, өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтыг 2016.06.06-нд боловсруулж, баталгаажуулахдаа   ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд Засаг дарга, ЗДТГ-ын дарга, “Нээлттэй утас-70543434”-т ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт тэдгээрийг шийдвэрлэх, тайлагнах талаарх асуудлыг хариуцах талаар бүрэн тусгасан

5

4 Үр дүнгийн гэрээнд туссан байдал

Үр дүнгийн гэрээнд нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Нээлттэй утсанд ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг бүртгэх, хянах, тайлагнах асуудлууд бүрэн туссан

5

5 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэл

Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэртэй, бүрэн бүртгэж ажиллаж хэвшсэн байна.

5

6 Шууд шийдвэрлэх боломжгүй өргөдлийн бүртгэл, шийдвэрлэлт

Урьд өгсөн зөвлөмжийн дагуу шууд шийдвэрлэх боломжгүй өргөдлийн бүртгэлийг нээж хөтөлж хэвшсэн байна. Одоогоор гэр хүсэх тухай 5, тэмцээний зардалд хандив хүсэх тухай 1, индексийн үнэлгээний тухай гомдол гаргах тухай 1, ажилд эргэн орох тухай1, харъяалалтай болох тухай өндөр настны 1 хүсэлт, нийт 9 өргөдлийг бүртгэсэн байна.

5

7 Өргөдөл, гомдлыг хяналтанд авч, эзэнжүүлсэн байдал Хяналтанд бүрэн авсан, эзэнжүүлсэн

5

8 Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдсэн эсэх

Сургалтын төлбөрт дэмжлэг хүсэх тухай 1 өргөдөл – 5 хоногоор /НХХ/, Дэмжлэг хүсэх тухай 1 өргөдөл -1 хоногоор /НХХ/ хугацаа хэтэрсэн байна

Ёс зүйн хорооны даргаас чөлөөлүүлэх хүсэлт – 7 хоногоор /ТЗУХ/, Архиваас лавлагаа гаргуулах тухай гомдол – 4 хоногоор /ХЗХ/ хугацаа хэтэрсэн байна.

Нийтийн орон сууцны халаалттай холбоотой 1 гомдол /ХБХ/ 12 хоногоор хугацаа хэтэрсэн.

4,9

9 Өргөдөл, гомдлын талаар гаргасан шийдвэрийн дагуу байгууллага, албан тушаалтны авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан

Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга, нээлттэй утас 70543434 утсанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг   Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, ЗДТГ-ын даргын 2013 оны А/45 тоот тушаалаар батлагдсан “Нээлттэй утас ажиллуулах журам”-ын дагуу 1,2 дугаар улирлын байдлаар тайлагнаж, аймгийн цахим хуудсанд бичмэл болон хүснэгтэн хэлбэрээр нийтэлсэн байна.

5

10 Шийдвэрлэлтийн мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдал

Хуулийн 7 дугаар зүйлийн 8-д “иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол хугацаанд мэдээлэх” гэж заасны дагуу 1-р улирлын тайланг аймгийн цахим хуудаст нийтэлсэн байна.

5

11 Өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдээлсэн эсэх

Хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ” гэсэн байтал албан ёсоор тусад нь баталсан, мэдээлсэн зүйл байхгүй байна. Гагцхүү аймгийн цахим хуудасны нүүр хэсэгт “Иргэдийг сонсох нээлттэй утас-70543434” гэсэн л бичиглэл байгаа нь хангалтгүй юм.

0

12 Хариуг өгсөн тухай бүртгэл

76 өргөдлийн шийдвэрлэлтийг бүртгэсэн.

Бусад нь хугацаа болоогүй байна.

98 өргөдлийн шийдвэрлэлтийг бүртгэсэн, шийдвэрлэх шатанд 4 байна. /Өргөдөл нь ирээгүй байхад шийдвэрлэсэн өргөдөл 1 /дугаар 41/ байгаад анхаарах/

33 өргөдлийн шийдвэрлэлтийг бүрэн бүртгэсэн.

4,7

13 Өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцсон эсэх

Одоогоор байхгүй

15 2015 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн дагуу хийсэн ажил

2015 онд хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр 8 заалт бүхий зөвлөмжийг ТЗУХ-т хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, тайланг ирүүлсэн.

 

4,6

16

Ерөнхий үнэлгээ

4.47 оноо буюу 89,4%

            Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаа нь тасралтгүй явагдаж хэвшсэн, тогтмолжсон үйл ажиллагаа бөгөөд 2015 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний мөрөөр өгсөн зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажилласан боловч цаашид дараах асуудлуудад  анхаарч ажиллах хэрэгтэй.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал:

  • Хуулийн 20 дугаар зүйлд “Төрийн байгууллагууд өргөдөл, гомдлын агуулгад судалгаа, дүгнэлт хийж, түүний мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх” гэж заасны дагуу ажил хэрэгч арга хэмжээний санал боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажилладаг байх
  • Өргөдөл нь ирээгүй байхад өргөдлийг шийдвэрлэсэн нь өргөдөл ирүүлсэн, өргөдлийг шийдвэрлэсэн хугацааны тэмдэглэлээс харагдаж байгаа нь 2015 оны хяналт-шинжилгээ, үнэлгээгээр мөн илэрч байсан зөрчил тул ахиж энэхүү алдааг давтахгүй байхад онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ” гэсэн заалтын хэрэгжилтийг иргэдэд хүртээмжтэй байдлаар хангаж ажиллах
  • Өргөдлийг хуульд заасан хугацаанд багтаан шийдвэрлэх асуудалд өргөдлийг хүлээн авсан хэлтэс, мэргэжилтэн нь анхаарал хандуулж, идэвхтэй ажиллах, хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй албан тушаалтны ажлыг үнэлэхдээ тухайн асуудлыг харгалзан үзэж, үнэлгээнд оруулж тооцдог болох /НХХ-2, ТЗУХ-1, ХЗХ-1, ХБХ – 1 өргөдлийн хугацааг хэтрүүлэн шийдвэрлэсэн/
  • ЗДТГ-ын даргад хандаж ирүүлсэн өргөдлийн  44 хувь нь чөлөө олгохыг хүссэн /ихэнх нь цалинтай чөлөө хүссэн/ өргөдөл байгаа нь цаашид тухайн өргөдлийг шийдвэрлэхэд судалгаатай байх шаардлагатайг харуулж байна. Хэдийгээр байгууллагын дотоод журамд тусгагдсан, түүгээр шийдэгдэж байгаа асуудал боловч нэг хүнд жилдээ хэдэн удаа олгохыг журамлах нь зүйтэй.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us