ӨСВӨР ҮЕИЙН ЗҮҮН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮЛСЭН БАГ ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТАА БАЯР ХҮРГЭЕ

31
“Хүүхэд хөгжил-2022” зорилтот жилийн хүрээнд Өсвөр үеийн Зүүн бүсийн аварга шалгаруулах “Ширээний теннис”-ний тэмцээнийг 2022 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулж, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говь-сүмбэр, Дорноговь аймгийн 150 гаруй өсвөрийн тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Өсвөр үеийн Зүүн бүсийн аварга шалгаруулах “Ширээний теннис”-ний баг, тамирчид нийт 120 багц медалийн төлөө өрсөлдөж, медалийн тоогоор Говьсүмбэр аймаг тэргүүлсэн амжилт үзүүллээ.