ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Зүүн хойд Азийн залуучуудын форум-2016”-д оролцох оюутан залуусын сонгон шалгаруулалтын дүн гарлаа

img_9887Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнсанбүг мужийн Кёнжү хотод 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Хятад, Орос, Япон, Солонгос, Монголын ЗХАЗЗХолбооны гишүүн орон нутгуудын шилдэг оюутан залуусын “Зүүн хойд Азийн залуучуудын форум-2016болохтой холбогдуулан 2016 оны 5-р сарын 18-аас эхлэн 5-р сарын 25-ны өдрийг хүртэл тус хуралд оролцох хүсэлтийг хүлээн авлаа. Аймгийн хэмжээнд 4 оюутан бүртгүүллээ.

 Сонгон шалгаруулалтыг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1500 цагт, 05 дугаар сарын 27-ны өдрийн 1300 цагт 5 үзүүлэлтийн дагуу ярилцлагын хэлбэрээр явууллаа.

Сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнгээр Монголын Олон Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Ш.Гантуяа 100 онооноос 90 оноо авч 1-р байр, Монгол Улсын их сургуулийн 4-р курсын оюутан Э.Бат-Энх 100 онооноос 76 оноо авч 2-р байр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курсын оюутан А.Доржпүрэв 100 оноогоос 65 оноо авч 3-р байр, Монгол улсын их сургуулийн 2-р курсын оюутан Э.Ануу-Үжин 100 онооноос 50 оноо авч 4-р байр тус тус эзлэв.

            Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрээр Монголын Олон Улсын их сургуулийн 3-р курсын оюутан Ш.Гантуяа, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курсын оюутан А.Доржпүрэв нарыг “Зүүн хойд Азийн залуучуудын форум-2016”-д оролцуулахаар болсон.

            Тайлбар: Тус форумд нэгдсэн дүнгээр Монгол Улсын их сургуулийн 4-р курсын оюутан Э.Бат-Энх 100 онооноос 76 оноо авч 2-р байр эзлэн оролцох эрхтэй байсан боловч хувь хүний зүгээс виза гарах боломжгүй болсон тул 3-р байр эзэлсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курсын оюутан А.Доржпүрэвийг оролцуулахаар болсон болно

 

  ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us