ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

2016 оны “АЙМГИЙН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-УУД ТОДОРЛОО.

oooАймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж, ард иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхэд идэвх, санаачлага гарган, иргэдээ хүндэтгэн, тэдэнд үйлчлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгож, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн гавъяа зүтгэлийг үнэлэн аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газрыг 2016 оны “АЙМГИЙН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөн, шагналыг аймгийн төв шинэ жилийн үйл ажиллагаан дээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг нар гардуулан өгөв.

 

Ч.Амгалантуяа даргатай аймгийн Онцгой байдлын газар

 

 ontsgoi-baidliin-gazarАймаг, орон нутгийн тогтвортой хөгжил, ард, иргэдийн амар тайван амьдралыг хангахад чиглэсэн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд албан тушаалтан, ард иргэдийг сургаж дадлагажуулан, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий Гал түймэр унтраах, аврах ангийн шинэ депогийн барилгыг ашиглалтанд оруулж, улсын төсвийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагаас 679,9 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа татаж, гал унтраах тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлийг бүрэн хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлсэнээр 2016 онд хээрийн түймрийн гаралтыг 100 хувь бууруулж ажилласан байна.

 

Д.Мөнх-Эрдэнэ даргатай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

 boajg

Хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах үйл хэрэгт ард иргэдээ уриалан иргэдийнхээ экологийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэн давхардсан тоогоор 4000 гаруй иргэн, хүүхэд сурагчдыг хамруулж, малчдын сайн дурын бүлэг, нөхөрлөл 6-г байгуулан 32 идэвхтэн байгаль хамгаалагчдыг томилон ажиллуулж, холбогдох байгууллагуудтай хамтарсан эргүүл шалгалтын ажлыг тогтмолжуулсанаар хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийн тоог эрс бууруулсан. 2013-2016 онуудад нийт 81169 мод, бут тарьж, давхардсан тоогоор 503 ААНБайгууллагын 11362 иргэн оролцсон ба ногоон байгууламжийн арчилгаа усалгаанд сүүлийн 3 жилийн хугацаанд Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулдаг “Нийтийг хамарсан ажил” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн 304 ажилгүй иргэнийг түр ажлын байраар ханган ажиллаж, дэргэдээ ногоон байгууламжийн асуудал хариуцсан нэгж болох Сум дундын ойн ангийг байгуулан ажиллаж байна. 2016 онд аймаг, сумдын ногоон байгууламжийн хэмжээг 20,000 модоор нэмэгдүүлэн ажиллалаа.

 

Ц.Мөнх-Од даргатай аймгийн Эрүүл мэндийн газар

emg

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг багаар үзүүлж, эхийн эндэгдэлгүй, заавал хийх дархлаажуулалтын хамралт 99,8 хувь нялхасын эндэгдэл, халдварт өвчний тохиолдол буурсан үзүүлэлтэй ажиллалаа. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 2016 онд 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шивээговь сумын 14 ортой эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад оруулаад байна.

Орон нутгийн хөрөнгөөр өрхийн эрүүл мэндийн төв цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдож, аймгийн нэгдсэн эмнэлэг биохимийн бүрэн автомат анализаторийн аппараттай болж оношлогооны чадавхиа бэхжүүлэн, цахим-эрүүл мэндийн шинэчлэлийг нэвтрүүлэх нөхцлүүдийг бүрдүүлж ажилласан.

Гадаадын зээл тусламжаар цусны салбар банкны тоног төхөөрөмж, цахим эмнэлгийн техник хэрэгслээр хангагдсанаар орон нутагтаа цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэр төрлийг олшруулах нөхцөл бүрдэж, үйлчлүүлэгчийн эмчилгээ, оношилгоотой холбогдолтой мэдээллийг шуурхай авах, цаасан бүртгэл багасч, зардлыг бууруулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах ур чадвар сайжрах ач холбогдолтой цахим эрүүл мэнд төслүүд хэрэгжиж эхлээд байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us