“Үндэсний Шагайн харваа” тэмцээнийг зохион байгууллаа

83
Монгол Улсад Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 01 сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран “Үндэсний Шагайн харваа” тэмцээнийг зохион байгууллаа.
Нийт 10 багийн 80 Шагайн харваачид оролцсоноос Тэргүүн байранд Б.Бямабацогт ахлагчтай “Сүмбэр” багийн хамт олон, Дэд байранд Ч.Гантогтох ахлагчтай “Төмөрзам” багийн хамт олон, Гутгаар байранд О.Эрдэнэбаяр ахлагчтай “Шивээговь” багийн хамт олон тус тус байр эзэлж шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн “Үндэсний Шагайн харваа” холбооны тэргүүн Ц.Энхбаатар нар гардууллаа.