ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА БОЛОН ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ, ТҮҮНИЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА БОЛОН ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГ, ТҮҮНИЙ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Стеффани Бурри болон ажлын хэсгийн төлөөлөгчид Говьсүмбэр аймагт ажлын айлчлал хийлээ. Говьсүмбэр аймагт 2017, 2019 онд Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд “Эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй байх нь” “Эрүүл зүрх, эрүүл ёс зүй, эрүүл хөдөлгөөн” төслийн үр днгийн талаар “Багачууд-Хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал А.Өлзийтогтох танилцуулга, мэдээлэл хийсэн. Уулзалтын үеэр Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн: Монгол улсын 10 аймагт Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл хэрэгжсэний хамгийн үр дүнтэй хэрэгжүүлсэн аймгаар Говьсүмбэр аймаг шалгарч бусад аймаг дүүрэг, улсын хэмжээнд туршлагаа хуваалцсан төсөл болж чадсанд нь төсөл хэрэгжүүлэгчид болон аймгийн удирдлагуудад талархаж байгаагаа ирэлхийллээ. 2021 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй МАСАМ-II төсөл манай аймагт хэрэгжиж эхлээд байна. Энэхүү төсөл нь Монгол улсад ил тод байдлыг нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь урианд дор “Төсвийн ил тод байдалд иргэдийн оролцоог хангах чиглэлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийг орон нутагт хэрэгжүүлэх “Хөгжлийн түншлэл” ТББ-ын тэргүүн Ч.Нарантуяа мэдээлэл хийлээ. Уулзалтаар цаашид төрийн үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлийн олон улсын байгууллага, гадаад улс орны дэмжлэгтэй олон төсөл хөтөлбөрийг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлж нийгмийн оролцогч талуудтай түншлэлийн харилцаагаа хэрхэн бэхжүүлж ажиллах талаар санал солилцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us