2021 оны 3 дахь Төрийн албаны Ерөнхий шалгалт

19
Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо.
Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдсан. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний уян хатан, хүртээмжтэй байдлыг хангаж, цахим үйлчилгээ хүлээн авагчдад илүү боломж олгох үүднээс төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгах шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гаргаж төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний 09:00 цагт дахин нээж 11 дүгээр сарын 02-ны 09:00 цагт хаана.
Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа.
Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.