ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотын захиргаатай цахимаар уулзалт зохион байгууллаа

Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотын захиргаатай цахимаар уулзалт зохион байгууллаа.
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, ах дүү найрамдлын харилцаа тогтоох талаар санал солилцлоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангвон хотын талаас Засаг даргын Гадаад бодлого, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Ли Гёонг Сок, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Анг Хёонг Жу, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Ким Яонг Мин, Диспетчерийн худалдаа, төсөл хариуцсан ахлах мэргэжилтэн Чой Ёон Жэ нар Говьсүмбэр аймгийн талаас Говьсүмбэр аймгийн засаг дарга Г.Батзам, Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Говьсүмбэр аймгийн засаг даргын тамгын газрын дарга Д.Содном, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Анхбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Батцэцэг, Засаг даргын зөвлөх Ж.Насанбат, Онцгой байдлын газрын дарга хурандаа Б.Сүхбаатар, Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Ц.Баярхүү, орчуулагчаар БНУС-ын Чангшин их сургуулийн багш ахмад Ж.Серикжан нар оролцлоо. Уулзалтаар хоёр талын удирдлагууд хот, орон нутгаа танилцуулж, хамтын ажиллагааны чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцож өндөрлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us