ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ОРОЛЦООД-МАНЛАЙЛЪЯ” АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ОРОЛЦООД-МАНЛАЙЛЪЯ” АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН
ЦАХИМ ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
 
Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.5.2 дахь заалт, ХНХСайдын 2021 оны А/111 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын 2021 оны А/86 дугаар тушаал, аймгийн “Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих 2021 оны арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжил, оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “ОРОЛЦООД-МАНЛАЙЛЪЯ” аймгийн залуучуудын цахим чуулганыг зохион байгууллаа. Чуулганд аймгийн хэмжээний нийт 200 орчим залуус цахимаар хамрагдлаа.
Чуулганыг нээж Аймгийн Засаг дарга бөгөөд “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн тэргүүн Г.Батзам болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нар орон нутгаас залуучууд руу чиглэн авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж нээлээ.
Мөн Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ аймгийн залуучуудад мэдээлэл хийж оролцлоо.
ЗХДТХуулийн хүрээнд үндсэн 5 чиглэлээр төрөөс залуучуудыг дэмжинэ гэж заасны дагуу дараах сэдвүүдийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл бэлтгэн орон нутгийн залууст илтгэл танилцууллаа.
– Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөн түүхэн замнал” сэдвээр Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбоо
– Эрүүл мэнд: Залуучуудын зонхилох өвчлөл, тулгамдсан асуудал” сэдвээр Эрүүл мэндийн газар
– “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт: Төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн хэрэгжилт” сэдвээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
– “Залуучуудын эрүүл, аюулгүй амьдрах, хөгжих орчин: Гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил” сэдвээр Цагдаагийн хэлтэс
– “Манлайлагч залуус хөтөлбөр” Говьсүмбэр аймаг дахь хэрэгжилтийн талаар мэдээлэл Говьсүмбэр аймаг дахь хөтөлбөр хариуцсан чиглүүлэгч В.Номинзул
– “Залуучуудын нийгмийн оролцоо, сайн дурын ажил, манлайлал” сэдвээр Говьсүмбэр Хөгжлийн шийдэл ТББ-ын гишүүн илтгэгч Б.Түвшинтөгс нар залуучуудад холбогдох мэдээллийг танилцууллаа.
Мөн Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймаг, сум орон нутагтаа эрхэлсэн ажил үйлс, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлагч залуусыг аймгийн “Шилдэг залуу” өргөмжлөлөөр, залуучуудын салбарт идэвх зүтгэлтэй, дуу хоолой болон манлайлан ажиллаж буй залуучуудад МЗХолбооны “100 жилийн ойн медаль”-иар болон ЗХДТХуулийн хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлт , шинэ төгсөгчийг байнгын ажлын байраар хангаж, залуучуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, соён гэгээрүүлэх, сэтгэлгээг өөрчлөх, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж байгууллагыг шагнаж урамшуулсан юм.
🏆Аймгийн шилдэг залуу шагналд:
1. Б.Эрдэнэтулга- ОБГ-ын Аврагч-гал сөнөөгч
2. Б.Мөнх-Эрдэнэ- Баянтал сумын Талын илч ОНӨААҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч
3. Ч.Энхжаргал- Шивээ-Овоо ХК-ийн Хүний нөөцийн албаны дарга
🏆Залууст ээлтэй байгууллага шагналд:
Ц.Цэнджав даргатай Дуу бүжгийн Боржигин чуулгын хамт олон
🎖МЗХолбооны 100 жилиийн ойн медаль шагналд:
1. Б.Болорцэцэг-Сүмбэр сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн
2. Х.Галмандах- Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч
3. Э.Даваадорж- 1-р сургуулийн Нийгмийн багш
4. Б.Урангоо-ГБХЗХГ-ын Залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн
5. Ш. Билэггүмбэрэл- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүн
6. З.Дашням-Дуу бүжгийн Боржигин чуулгын Бүжигчин
7. Ө.Сайнгэрэл- ДЗОУБ-ын Бор-өндөр 1 ОНХ-ийн зохицуулагч
Мөн Говьсүмбэр аймаг дахь Монголын залуучуудын холбооноос залуучуудын төлөө дуу хоолойгоо өргөн Говьсүмбэр аймагт залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулж залуучуудын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж үе үеийн залуучуудын холбоог удирдан гар бие сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байсан өмнөх үеийн ахмадуудаа хүндэтгэн Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний түүхт “100 жилийн ойн медаль”-аар шагнаж урамшууллаа.
Чуулганы төгсгөлд аймгийн Засаг дарга бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн Г.Батзам орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах их үйлсэд хамтран ажиллах залуу хүн бүрийг аймаг орон нутгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлэн Залуучуудыг идэвхтэй бодит оролцоотой байхыг уриаллаа.
 
2021.10.27

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us