ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ ЦАХИМ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ ЦАХИМ НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйл, ЗГ-ын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд бүрийн авъяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах зорилгын хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит Хүүхдийн урлагийн “ЯРГУЙ ЦАХИМ НААДАМ” зохион байгуулагдлаа.
Тус наадам нь ЕБС-ийн 1-12 ангийн сурагчдын хүрээнд:
1. Гоцлол дуу – /Ардын болон бусад /
2. Гоцлол бүжиг – Ардын
3. Гоцлол хөгжим – /Үндэсний болон сонгодог/
4. Гоцлол язгуур урлаг /Хархираа, исгэрээ, хөөмий, уран нугаралт уртын дуу, ерөөл магтаал гэх мэт/ төрлөөр зохион байгуулагдаж, нийт 50 гаруй хүүхэд цахимаар бичлэгэ ирүүлж оролцлоо.
Тус наадамд хүүхдүүдээ зохион байгуулж амжилттай оролцуулсан 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д. Энхтулга, Н.Эрдэнэчимэг багш нар “ШИЛДЭГ БАГШ”-аар шалгарч, идэвхи оролцоотой оролцсон хүүхэд бүрийг урамшууллаа.
Хүүхэд бүрийн оролцоог дэмжин ажилласан Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье!

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us