ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” хүүхдийн үндэсний чуулганд Говьсүмбэр аймгийн төлөөлөл сурагчид цахимаар хамрагдлаа

“ОРОЛЦООД ХӨГЖЬЕ” хүүхдийн үндэсний чуулганд Говьсүмбэр аймгийн төлөөлөл сурагчид цахимаар хамрагдлаа.
Чуулганд Говьсүмбэр аймгийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 15 сурагч, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн аймгийн Засаг дарга Г. Батзам болон аймгийн Цагдаагийн хэлтэс, БСУГ, Дуу бүжгийн Боржигин чуулгын төлөөлөл болон хүүхдийн элч Д.Оюунтуул нар оролцлоо. Чуулганыг ДЗОУБ-ын хамт олон дэмжин ажиллалаа.
Чуулганд оролцогч хүүхдэд аймгийн Засаг дарга Г.Батзам аймаг орон нутгаас хүүхэд, залуучуудад чиглэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, цар тахлын үед эрсдэлээс урьдчилан сэргийлж үр дүнтэй суралцах, аав, ээж ахмад настнаа хүндэтгэн үлгэр дууриалалтай иргэн болон төлөвших талаар зөвлөн ирээдүйд мэргэжлээ зөв эзэмшин орон нутгаа хөгжүүлэх сайн боловсон хүчин болоход бүхий л талаар хүүхдийн дуу хоолойг сонсон дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэн ярилцлаа.
Мөн хүүхдүүд өөрсдийн тулгамдсан асуудлаа асууж, аймгийн Засаг даргад дуу хоолойгоо хүргэлээ.
2021.10.10

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us