ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн Найрамдал хотхонд сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг ашиглалтад хүлээлгэн өглөө

Говьсүмбэр аймгийн Найрамдал хотхонд сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгснөөр хүүхэд залуусын тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар нэгээр нэмэгдлээ.
ХААН Банкнаас 30 жилийнхээ ойгоор “Харилцагч Танд Баярлалаа” хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулж иргэд, хүүхэд залууст зориулж бэлэг барьж буй юм.
Говьсүмбэр аймгийн ЕБ-ын 5-р сургуулийн хашаанд байрлалтай тус сагсан бөмбөгийн талбай нь олон улсын стандарт бүхий зориулалтын резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн төдийгүй талбайд тоглох хүүхэд, залуусын эрүүл ахуй, аюулгүй байдалд онцгой анхаарч, мэргэжлийн байгууллагуудтай энэ тал дээр хамтран ажилласан байна.
Сагсан бөмбөгийн 3х3 стандарт талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээнд Аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр, “Хаан” Банкны Говьсүмбэр салбарын захирал Ц.Отгонцэцэг болон Ерөнхий боловсролын 5-р сургуулийн захирал О.Одгэрэл, биеийн тамирын багш нар оролцсон бөгөөд талбайн цаашдын ашиглалт, хамгаалалт, арчилгаанд ЕБ-ын 5-р сургуулийн захиргаанаас хяналт тавин ажиллана.
Говьсүмбэр аймгийн хүүхэд залуус спортоор, тэр дундаа сагсан бөмбөгөөр хичээллэх дуртай бөгөөд лабортори 5-р сургуулийн биеийн тамирын багш Баттогтохын дасгалжуулсан баг Улсын аваргаар 7 удаа шалгарч байсан бахархалтай амжилт байдаг. Мөн 5-р сургуулийн сургуулийн төгсөгч М.Чинхутаг болон тус сургуулийн сурагч Б.Энхбуян нар энэ онд Унгар улсад зохион байгуулсан U18 дэлхийн аваргад 3Х3 төрлөөр Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцсон гэхээр сагсан бөмбөгийн спорт тус аймагт нэлээд өндөр хөгжсөнийг илтгэж буй.
ХААН Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, соёл урлаг, боловсрол, байгаль орчны салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төслийн үр шимийг иргэд, олон нийт бодитоор хүртэхэд онцгой анхааран ажиллаж, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх их спортын ертөнцөд эх орноо төлөөлөн манлайлан оролцох их үйлсийн эздэд зориулан сагсан бөмбөгийн бүрэн тохижуулсан талбай байгуулж өгөхөөр энэхүү төслийг хэрэгжүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us