ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газар “Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт” гүйцэтгэлийн аудитын нээлтийг цахимаар хийлээ.

Аудитын нээлтэд 34 төрийн байгууллагын удирдлага, дотоод аудит, хяналт хариуцсан ажилтнууд оролцлоо. Аудит нь санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн 3 төрлийн бүтцээс тогтдог байна. Үүнээс гүйцэтгэлийн 2 төрлийн аудитийг Говьсүмбэр аймгийн хэмжээнд 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 2021 оны 10 дугаар  сарын 25 хүртэл хийх юм.

  1. Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилт-ийн аудит
  • Үндсэн мэдээлэл: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасны дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймгийн санхүүгийн хяналт аудитын албыг байгуулж ажиллаж байна.
  • Аймгийн хэмжээнд нийт 60 байгууллагын дотоод аудитын тогтолцоонд урьдчилсан судалгаа хийсэн.
  • Урьдчилсан судалгаанд хамрагдсан 60 байгууллагаас 14 байгууллага буюу 23 хувь нь дотоод аудитын орон тоо баталсан 17 байгууллага буюу 29 хувь нь хавсран гүйцэтгүүлж байгаа, 29 байгууллага буюу 48 хувь нь дотоод аудитын ажилтан томилоогүй байна.
  • Дотоод аудитын талаар нэгдсэн ойлголтгүйгээс баг, ажлын хэсэг, хяналт шалгалт явуулах ажилтан, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх мэтээр өөр өөр нэршлээр томилж, ажиллуулж байна.
  • 39 байгууллага буюу 65 хувь нь албан тушаалтын тодорхойлолтод нь дотоод хяналт хийх талаар чиг үүргийг батлаагүй байна.
  • Аудит хийх үндэслэл, бүрэн эрх: УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхий аудиторын 2021 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хийнэ.
  • Аудитын зорилго: Төрийн байгууллагуудын дотоод аудитын тогтолцоо, чиг үүргийн хэрэгжилтийн байдалд аудит хийж, дүгнэлт гарган, зөвлөмж боловсруулж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, иргэд олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилго чиглэгдэнэ.

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ

15 дугаар зүйл. Мэдээлэл авах эрх

15.1.Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг хэлбэрээс нь үл хамааран шалгагдагч этгээд, аудитад хамрагдагч болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хугацаанд, үнэ төлбөргүйгээр гаргуулах, хуулбарлаж авах;

15.1.4.шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчаас тайлбар гаргуулах, тодорхой асуулт тавьж, хариулт авах;

15.4.Энэ хуулийн 15.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, аудитад шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг нуун дарагдуулахыг хориглоно.

16 дугаар зүйл. Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үүрэг  

16.1.Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч дараах үүрэгтэй:

16.1.1.төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах;

16.1.4.төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх;

16.1.5.төрийн аудитын байгууллагын албан хаагчтай харилцах, туслах үүргийг тодорхой ажилтанд хариуцуулах;

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт  

4.1.13.“нөлөөллийн мэдүүлэг” гэж аудит хийх явцад тухайн аудитын үр дүнтэй холбогдуулан төрийн аудитын байгууллагад аливаа этгээдээс зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг.

39 дүгээр зүйл. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх

39.1.Аудитыг гүйцэтгэхэд төрийн аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт үзүүлсэн, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

42 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага  

42.1.Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

42.3.Энэ хуулийн 42.1, 42.2-т заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн аудитын байгууллага тухайн албан хаагчид холбогдох сахилгын шийтгэл ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага өгөх ба эрх бүхий албан тушаалтан ямар шийдвэр гаргасан талаараа албан шаардлагад заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хариу мэдэгдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us