ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр аймгийн багш нарын бага хурал цахимаар амжилттай зохион байгуулагдаж хуралд аймгийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш нар оролцлоо.

Хуралд аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр оролцож, хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, цар тахалтай тэмцэж буй үед хичээл, сургалтаа амжилттай зохион байгуулж, ТЕЛЕ хичээлийн хамрагдалтаараа улсдаа тэргүүлж, 12 дугаар ангийн сурагчдын давтлагаа  шаргуу өгч, бүтээлчээр хамтран ажиллаж улсын хэмжээнд дээгүүр үнэлэгдэх үр дүн эхнээсээ гарч байгааг онцолж, багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ.

Тус хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэж, 2021-2022 оны хичээлийн жилийн зорилтоо баталж, БСУГазраас “Ковид-19” цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийж, заавар зөвлөмж өгч, “Сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцолж зөвлөсөн юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us