ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

2021.08.13

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбат, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх нарын бүрэлдэхүүнтэйгээр  говь хээрийн бүсэд газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр  хийгдэж байгаа ажлын үр дүнтэй танилцахаар  тус аймагт албан томилолтоор ажиллалаа.

Сайд Н.Уртнасан энэ удаагийн томилолтын хүрээнд тус аймагт байрлах ШУА-ын Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн харъяа Цөлжилтийн судалгааны төвийн туршилтын талбай,  Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаа,  УБ-Замын-үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын дагуух  ойн зурвас, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнтэй  танилцаж сайшаагаад цаашид уг ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбон дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Тус аймагт ажиллах хугацаандаа  нутгийн удирдлагын ордонд  Аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ, УЦУОШТ-ийн дарга Э.Энх-Од, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа, сум дундын ойн ангийн дарга Э.Шоовдор нартай уулзалт хийн   орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсож  зарим асуудлыг шийдвэрлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдсэн бөгөөд,  орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар хийж байгаа ажлуудаа эрчимжүүлэх талаар  орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us