ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс Говьсүмбэр аймагт хэрэгжиж буй зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн тайланд 2016 оны хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

ИЛТГЭХ ХУУДАС

2016.07.25                                                                                                       Чойр хот

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322-р тогтоолын дагуу аймагт хамааралтай, хяналтанд байгаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд 2016 оны хагас жилийн байдлаар Хяналт-шинжилгээ хийж, ЗГХЭГазарт цахимаар болон албан тоотоор хүргүүллээ.

2016 оны хагас жилийн байдлаар 89.3 хувьтайгаар хэрэгжүүлэн ажилласан байна.

Хэрэгжилт зорилт

Арга хэмжээний тоо

Хэрэгжилтийн хувь

1 Нэг. Ажилтай, орлоготой Монгол хүн

56

88.4

2 Хоёр. Эрүүл чийрэг Монгол хүн

2

90.0

3 Гурав. Эрдэм боловсролтой Монгол хүн

3

96.7

4 Дөрөв. Аюулгүй орчинтой Монгол хүн

16

93.1

5 Тав. Эрх чөлөөтэй Монгол хүн

10

90.0

Нийт

87

89.3

Үүнээс: 100 хувь хэрэгжсэн 34 арга хэмжээ 90 хувь хэрэгжсэн 35 арга хэмжээ, 70 хувь хэрэгжсэн 12 арга хэмжээ, 50 хувь хэрэгжсэн 3 арга хэмжээ, 30 хувь хэрэгжсэн 2 арга хэмжээ байна.

Дугаар

Зорилт

Арга хэмжээ

Хувь

132

Төв, суурин газарт эдийн засгийн үр ашгийг нь харгалзан дулаан хангамжийн төвлөрсөн болон бие даасан систем бий болгох

4.Орон сууцны айл өрх, жижиг хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээг улсын баталгаатай, орчин үеийн электрон тоолуураар тооцож, нийт хэрэглэгчийн 50-иас доошгүй хувийг тоолууртай болгоно.

30

154

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, энэ зорилгод өөрсдийн оролцоог нь дэмжих

2.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ордон”-ыг аймаг, дүүргүүдэд байгуулна.

30

73

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, зах зээлд нийлүүлэх зорилго бүхий хөдөө аж ахуйн биржийг байгуулах

1.   Нийслэл болон аймаг, сумдад хөдөө аж ахуйн биржийн сүлжээ байгуулна.

50

89

Их, дээд сургуулиудыг түшиглэн өндөр технологийг дэмжих сургалтын тогтолцоо бий болгож, өндөр технологийн салбарт суралцагсдын тоог нэмэгдүүлэн, гадаад орнуудтай багш солилцох ажлыг өргөжүүлэх. Энэ чиглэлд сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг хангана

3.Өндөр технологийн судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх, өндөр технологийн гарааны компаниудыг олноор нь бойжуулан гаргах зорилготой шинжлэх ухааны парк байгуулах ажлыг судалж хэрэгжүүлнэ.

50

154

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг аймаг, дүүрэгт байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж халамжийг нэмэгдүүлэх, энэ зорилгод өөрсдийн оролцоог нь дэмжих

1.      Хөгжлийн бэршээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, сэргээн засах, тэдний эцэг, эх, гэр бүлд зөвлөлгөө өгөх, дамжин туслах хөгжлийн төвүүдийг бүх аймаг, дүүрэгт үе шаттайгаар байгуулна.

50

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн удаашралтай байгаа зорилт арга хэмжээнүүдийг эрчимжүүлж ажиллах үүрэг чиглэлийг хэлтэс, агентлагийн дарга нарт өглөө.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАСАГ

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us