Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд улсын 330 суманд байгуулах шүдний кабинетийн хамгийн эхнийх нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд үүд хаалгаа нээлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, аймгийн ИТХ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам болон ЭМГ, эмнэлгийн удирдлага, албан хаагчид оролцлоо. Нээлтийн үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон медал болон салбарын шагналуудаар шагнаж урамшууллаа.