ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР, ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

9

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Тус төлөвлөгөөнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спорт, соёлын арга хэмжээнд татан оролцуулах, тэднийг амьдралын зөв дадал хэвшилд сургах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллыг дэмжих
  • Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдрал нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 8 зорилт 38 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа