Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэрийнхэнтэй нь цахимаар уулзуулах арга хэмжээ зохион байгууллаа

11

Цаг үеийн нөхцөл, байдал болон Монгол Улсын дотоодод Ковид-19 цар тахал гарч хугацаат цэргийн алба хаагчийн эргэлт, уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 2020 oны нэг, хоёрдугаар ээлжээр Зэвсэгт хүчний анги салбарт алба хааж байгаа зарим дайчдыг ар гэртэй нь утсаар холбогдуулах, цахимаар уулзуулах арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулан ажиллалаа.