Малчдад Петровис ХХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбараас нэг сая /1.000.000/ төгрөгийн шатахууныг хандивлалаа

5
2021.03.14-нд болсон Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн малчид айл өрхүүдэд Петровис ХХК-ны Говьсүмбэр аймаг дахь салбараас нэг сая /1.000.000/ төгрөгийн шатахууныг хандивлалаа.
Хандивыг тус компанийн Говьсүмбэр аймаг дах салбарын захирал Э.Эрдэнэбаяр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батзамд гардуулан өглөө.
Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө хандив туслалцаа үзүүлсэн тус хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.