ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ИРГЭДЭД ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

21
Коронавируст халдварт цар тахал дэгдсэнтэй холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батзам чиглэл өгсөний дагуу хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр олгохоор шийдвэрлэлээ.
Аймгийн хэмжээнд хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд тайлангаа ирүүлсэн 275 иргэн хамрагдаж 174.4 сая төгрөгийг буцаан олгох бөгөөд иргэд та бүхэнд холбогдох тодруулга, мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 92069290, Татварын хэлтсийн 70541288, 70543263 дугаарын утсаар авна уу.